- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ-ын Төв банк хүүгээ буурууллаа
АНУ-ын Төв банк хүүгээ буурууллаа
|АНУ-ын Төв Банк Хүүгээ Буурууллаа!📉| 10 сарын эрэлттэй💰 Бонд | Компанийн бонд 💵 5.75%-11.91% |OpenAI: 1 их наяд ам.долларын үнэлгээтэй болж болзошгүй|

АНУ-ЫН ТӨВ БАНК БОДЛОГЫН📉ХҮҮГЭЭ БУУРУУЛЛАА

🛑АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve) бодлогын хүүг дахин 25 суурь нэгжээр буурууллаа. Мөн 12 сараас эхлэн балансын хэмжээг бууруулах хөтөлбөрийг зогсооно гэж мэдэгдлээ.
ХНС-ийн дарга Жером Пауэлл, 12 сард хүүг дахин бууруулах магадлал өндөр байгаа ч төв банкны гишүүд бодлогын чиглэлд санал зөрөх нь нэмэгдэж байна хэмээв.
📊ХНС-ийн мэдэгдэлд, АНУ-д ажлын байрны өсөлт саарч, ажилгүйдлийн түвшин бага зэрэг өссөн ч 8 сар хүртэл бага түвшинд хадгалагдсан, инфляц оны эхэн үеэс өссөн нь харьцангуй өндөр түвшинд байна хэмээжээ.
Хүү тогтоодог Холбооны Нээлттэй Зах зээлийн Хороо🏦(FOMC) бодлогын хүүг 3.75%–4.0%-ийн хооронд болгож бууруулсан байна.

OPENAI КОМПАНИЙН ҮНЭЛГЭЭ🚀1 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРТ ХҮРЧ БОЛЗОШГҮЙ

💡Хиймэл оюун ухааны стартап OpenAI компани нь гол хөрөнгө оруулагч Microsoft корпорацын (NASDAQ: MSFT) зөвшөөрснөөр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгохоор (IPO) бэлтгэж байна.
🗓️Тус компани IPO-ын үеэр багадаа 60 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж, бүртгэлээ 2026 оны хоёрдугаар хагасаас эхлүүлж, 2027 онд арилжаанд гарахаар төлөвлөжээ.
OpenAI🧠компани нь хиймэл оюун ухааны чип, дата төвийн дэд бүтцэд хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд хүний оюун ухаантай дүйцэхүйц AI хөгжүүлэх урт хугацааны зорилго тавиад байгаа юм.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
⚒️Уул уурхай-19%
💰ББСБ 19%-20%
🏦Банк Санхүү-20%
🌐https://golomtcapital.com/forms/bid
🌐trader.golomtcapital.com
📱Golomt Capital app

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


