- Голомт Капитал ҮЦК
- Posts
- SK HYNIX NASDAQ биржид бүртгүүлэхээр боллоо
SK HYNIX NASDAQ биржид бүртгүүлэхээр боллоо
SK Hynix Nasdaq биржид бүртгүүлэхээр боллоо | Bitcoin ханш 2026 оны намар хүртэл сэргэхгүй байх магадлалтай | Viber сувагт нэгдээрэй |

👆SK Hynix Nasdaq биржид бүртгүүлэхээр боллоо
Өмнөд Солонгосын санах ойн чип үйлдвэрлэгч аварга компани SK Hynix АНУ-ын хөрөнгийн зах зээлд бүртгүүлэхээр болсон тухай мэдэгдсэний дараа хувьцааны үнэ нь 11%-иар өсөв. Тус компани Nasdaq бирж дээр 17.79 сая шинэ хувьцаа гаргаж, нийтдээ 45.45 их наяд вон буюу ойролцоогоор 29.6 тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Арилжаа урьдчилсан байдлаар 2026 оны 7-р сарын 10-нд эхлэх төлөвтэй байгаа ч эцсийн хугацаа өөрчлөгдөж болзошгүй гэж компани мэдэгджээ. SK Hynix-ийн зүгээс энэхүү Nasdaq-ийн бүртгэл нь хөрөнгө оруулагчдын хүрээг өргөжүүлж, компанийн жинхэнэ үнэ цэнийг дэлхийн зах зээл дээр илүү зөв үнэлүүлэх боломж бүрдүүлнэ гэж үзэж байна.

SK Hynix хиймэл оюун ухааны чипийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд томоохон хөрөнгө оруулалтууд хийж байгаа билээ.
Үүнд:
• Өмнөд Солонгос дахь Yongin Semiconductor Cluster төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2027 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн.
• АНУ-ын Индиана мужид 4 тэрбум ам.долларын өртөгтэй дэвшилтэт чипний үйлдвэр барьж байна. Компанийн хувьцаа он гарснаас хойш 300%-иас дээш өсөөд байгаа нь AI-ийн дэд бүтэц, дата төвүүдийн хөрөнгө оруулалт эрчимтэй өсөж байгаатай холбоотой.
⚙️Bitcoin ханш 2026 оны намар хүртэл сэргэхгүй байх магадлалтай
Bitcoin-ийн ханш 59,023 ам.доллар хүрснээр 2024 оны 10-р сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрлээ. Ингэснээр 2026 он гарснаас хойш гурав дахь удаагаа 60,000 ам.долларын түвшнээс доош орж буй тохиолдол болж байна. Ойролцоогоор найман сар үргэлжилж буй криптовалютын уналтын мөчлөгийн үеэр Bitcoin нь макро эдийн засгийн болон салбарын дотоод хүчин зүйлсийн давхар дарамтад орж байна.
Сүүлийн саруудад хөрөнгө оруулагчид криптовалютаас мөнгөө татан гаргаж, хиймэл оюун ухаантай холбоотой хувьцаанууд, өндөр хүлээлттэй IPO-ууд руу хөрөнгөө шилжүүлэх болсон нь Bitcoin-ийн эрэлтийг сулруулжээ. Нөгөө талаас Ирантай холбоотой геополитикийн нөхцөл байдлын улмаас үүссэн инфляцийн дарамт АНУ-ын Холбооны Нөөцийн Системийг мөнгөний хатуу бодлогоо хадгалахад хүргэж байгаа нь эрсдэлтэй хөрөнгийн ангилалд тооцогддог криптовалютуудад сөргөөр нөлөөлж байна. Үүнээс гадна крипто зах зээл даяар итгэл буурч, хөрөнгө оруулагчид Bitcoin-ийн урт хугацааны үнэ цэнэ болон бусад хөрөнгөөс ялгарах давуу талыг дахин үнэлж эхэлжээ.

Крипто салбарын хувьд хамгийн чухал эерэг хөшүүрэг гэж тооцогдож буй АНУ-ын CLARITY Act хуулийн төсөл ойролцоогоор 5 долоо хоногийн дотор Конгрессын чухал босгыг давах шаардлагатай байгаа бөгөөд хэрэв амжихгүй бол хэлэлцүүлэг намар хүртэл хойшлогдох төлөвтэй байна. Энэ нь криптовалютын зохицуулалтын тодорхойгүй байдлыг үргэлжлүүлж, зах зээлийн сэтгэл зүйд дарамт үзүүлсээр байх магадлалтай.

🪙ОНЦЛОХ БОНД
💰Хүү 21%
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/


Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
