🗣️Трамп: Ираны зөрчил 2–3 долоо хоногт дуусах боломжтой

| Трампын мэдэгдэл | Онцлох бонд | Европын холбоотнуудыг шүүмжлэв | OpenAI-н үнэлгээ огцом өсөв | Урилга: VIBER суваг |

🌎Трамп: Ираны зөрчил 2–3 долоо хоногт дуусах боломжтой

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирантай үргэлжилж буй зөрчил ойрын 2–3 долоо хоногийн дотор дуусах боломжтой хэмээн мэдэгдэж, зах зээлд тодорхой хэмжээний эерэг хүлээлт үүсгэлээ.

Тэрээр уг зөрчлийг урт хугацааны дипломат хэлэлцээрээр бус, харин АНУ-ын зүгээс үзүүлж буй цэргийн дарамт, стратегийн зорилгод хүрэх замаар богино хугацаанд шийдвэрлэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна. Үүнд Ираны цэргийн чадавхыг сулруулах, ялангуяа цөмийн хөтөлбөрийг зогсоох нь гол зорилт бөгөөд энэ зорилгод хүрсэн тохиолдолд АНУ оролцоогоо бууруулах боломжтойг дурджээ.

Ойрх Дорнод дахь нөхцөл байдал сүүлийн долоо хоногуудад газрын тосны нийлүүлэлт, тээвэрлэлтийн гол бүсүүдэд эрсдэл нэмэгдүүлж, зах зээлд тодорхойгүй байдлыг хадгалсаар байна. Ялангуяа эрчим хүчний үнэ өндөр хэлбэлзэлтэй хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдыг богино хугацаанд илүү болгоомжтой байр суурь баримтлахад хүргэж байна.

Үүний зэрэгцээ Ираны талаас АНУ-ын томоохон компаниуд, тэр дундаа технологийн салбарын корпорацуудыг онилох боломжтой гэсэн мэдэгдэл гарсан нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд зарим бүс нутаг дахь оффис, дата төв, дижитал дэд бүтэц боломжит бай болж болзошгүй бөгөөд кибер аюулгүй байдал болон олон улсын бизнесийн үйл ажиллагаанд дарамт учруулах эрсдэлтэй.

🪙ОНЦЛОХ БОНД

🔥ТОП-100 ААН-ийн нэг, үндэсний тэргүүлэгч компанийн ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ!

💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам

Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/

🌍Европын холбоотнуудаа шүүмжилж, АНУ-ын дэмжлэг хумигдаж болзошгүйг анхааруулав

АНУ, Ираны зөрчил хурцдаж буй энэ үед АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Европын гол холбоотнууд болох Их Британи болон Францыг Ираны эсрэг цэргийн ажиллагаанд хангалттай оролцоогүй хэмээн шүүмжилж, цаашид АНУ холбоотнууддаа үзүүлэх дэмжлэгээ хязгаарлаж болзошгүйг анхаарууллаа.

Тэрээр Европын орнууд АНУ-ын аюулгүй байдлын баталгаанд хэт найдах бус, өөрсдийн батлан хамгаалах чадавхаа нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байна. Мөн Франц улс Израиль руу чиглэсэн цэргийн хангамжийн нислэгийг өөрийн агаарын орон зайгаар нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй, Их Британи ч идэвхтэй оролцоогүйг дурджээ.

Үүнтэй холбоотойгоор тэрээр стратегийн чухал бүс болох Ормузын хоолойн асуудалд олон улсын оролцоо нэмэгдэх шаардлагатайг онцолж, холбоотнуудыг илүү идэвхтэй байр суурь баримтлахыг уриалсан байна.

Ийнхүү Ираны зөрчил нь зөвхөн цэргийн мөргөлдөөнөөр хязгаарлагдахгүй, барууны холбоотнуудын хоорондын стратегийн байр суурийн зөрүүг ил гаргаж эхэллээ. Энэ нь олон улсын харилцаанд шинэ хуваагдал бий болгох эрсдэлтэй бөгөөд цаашид геополитик болон эдийн засгийн орчинд урт хугацааны тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэх магадлалтай байна.

🦾OpenAI IPO-д бэлтгэж, үнэлгээ нь огцом өсөв

OpenAI компани нийт 122 тэрбум ам.долларын санхүүжилт татаж, компанийн үнэлгээ 852 тэрбум ам.долларт хүрснийг зарлалаа. Энэ нь технологийн салбар дахь хамгийн том санхүүжилтийн нэгт тооцогдож байна.

Тус санхүүжилтийг SoftBank тэргүүлсэн бөгөөд Andreessen Horowitz, D. E. Shaw Ventures зэрэг томоохон хөрөнгө оруулагчид оролцжээ. Мөн анх удаа банкны сувгаар дамжуулан жижиг хөрөнгө оруулагчдыг оролцуулж, ойролцоогоор 3 тэрбум ам.долларын санхүүжилтийг хувь хүмүүсээс татан төвлөрүүлсэн нь онцлог болж байна.

OpenAI нь 2022 онд ChatGPT-г нэвтрүүлснээр хиймэл оюуны хэрэглээг огцом тэлсэн бөгөөд одоогоор долоо хоногт 900 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй, үүнээс 50 сая нь төлбөртэй хэрэглэгчид байна. Компанийн орлого ч хурдацтай өсөж, сард дунджаар 2 тэрбум ам.доллар, 2025 онд нийт 13.1 тэрбум ам.долларт хүрчээ.

Мөн Amazon (50 тэрбум ам.доллар), Nvidia (30 тэрбум ам.доллар), Microsoft (өмнө нь 13+ тэрбум ам.доллар) зэрэг технологийн томоохон компаниудын хөрөнгө оруулалт энэхүү өсөлтийг дэмжиж байгаа нь AI салбарын өрсөлдөөн эрчимжиж байгааг илтгэж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд