- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 👌Сэндли-2 бонд-Хамгийн өндөр хүүтэй 18.5% | ТОП-5 банкны ашиг - 58.7% өслөө
👌Сэндли-2 бонд-Хамгийн өндөр хүүтэй 18.5% | ТОП-5 банкны ашиг - 58.7% өслөө
📍 Monthly Market Update -2024.08- | Nio -Шинэ утас | Apple-AI | АПУ ХК-Цэвэр ашиг 107.9 тэрбум
2024 ОНЫ ХАМГИЙН ӨНДӨР 📊18.5%-ИЙН ХҮҮТЭЙ "СЭНДЛИ 2" БОНД
ББСБ-ууд өндөр өсөлтийг үзүүлж, 2024 оны 1-р улирлын байдлаар салбарын нийт хөрөнгө өмнөх оныхоос 37 хувиар өссөн байна.
Тэр дундаа “СЭНДЛИ ББСБ” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 📊85.5 хувиар өсөж 💵4.3 тэрбум төгрөгт хүрчээ.
Борлуулалтын орлого 9.8 тэрбум төгрөгт хүрч 68.5 хувиар
Нийт хөрөнгө 66.2 тэрбум төгрөгт хүрч 21.1 хувиар өссөн.
2024.07.23-ны хаалтын ханшийг үндэслэн P/E TTM харьцаа 4.1 байна.
2024 оны 2-р улиралд нийт олгосон зээлийн хэмжээ 74,3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар нэмэгдсэн.
Чанаргүй зээлийн эзлэх хувь 5.0% байгаа нь салбарын дундаж 6.9 хувиас бага байна.

📍IPO хийсэн цагаас хойш хувьцааны ханш нь 8.3 хувиар өсөж 147 төгрөг дээр арилжаалагдаж байна.

🔵Sendly 2.0 бондын нөхцөл
▪️Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
▪️Хүү: 18.5%
▪️Тоо ширхэг: 100,000 ширхэг
▪️Хугацаа: 24 сар
▪️Хүү төлөх давтамж: Улирал тутам
▪️Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
▪️Нийт татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум
▪️Хүүгийн татвар: 5%
▪️Барьцаа: 50.0%-тай тэнцэх энгийн хувьцаа, Толгой компанийн эзэмшил дэх 11,200 мкв га газар
|
|


Системийн нөлөө бүхий ТОП-5 банкны ашиг өнгөрсөн оныхоос 58.7%-иар өслөө
Банкнуудын 2024 оны хагас жилийн тайлан зарлагдлаа. Цэвэр ашгаар нь харьцуулбал:
ХААН банк 290 тэрбум төгрөг
Голомт банк 273 тэрбум төгрөг
ХХБ 174 тэрбум төгрөгийн ашигтай байна.
Ийнхүү нийт банкнуудын ашигт ажиллагаа 2024 оны 2-р улиралд 868 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеийн ашиг болох 547 тэрбум төгрөгөөс 58.7%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Үнэлгээний үзүүлэлтүүд:
P/E харьцаагаар үнэлбэл банкнуудын дундаж үнэ ашгийн харьцаа 4.0 гарч буй бөгөөд тайлангаа зарласан ТОП-20 компаниудынх 6.4 байна.
Иймд банкны секторын хувьцаанууд нь ТОП-20 компанийн хувьцаанаас ашигт ажиллагаатай нь харьцуулахад харьцангуй багаар үнэлэгдэж байна.

Харин банкнууд дундаа 📍Голомт Банкны P/E харьцаа 7-р сарын 26-ны өдрийн байдлаар 2.44 байгаа нь банкны салбартаа хамгийн багаар үнэлэгдсэн хувьцаа болж байна.
📍P/B харьцаа үзүүлэлтээр тооцвол системийн нөлөө бүхий банкнуудын үнэ дансны үнийн харьцаа 0.9 байгаа нь тайлангаа зарласан ТОП-20 компанийн дундаж болох 1.5-аас 1.7 дахин бага байна.
📍Харин P/B харьцаа хамгийн бага компаниуд нь Төрийн банк (P/B=0.6), Голомт банк (P/B=0.8) байна.
Банкны секторын ашиг орлого нь эдийн засгийн бодит өсөлттэй шууд хамааралтай байдаг.
Аливаа улсын эдийн засаг тэлэхийн хэрээр аж ахуйн нэгж байгууллагуудын орлого нэмэгдэж, банканд байршуулах харилцах хадгаламж болон банкаар дамжуулан хийгдэж буй гүйлгээний тоо өсдөг билээ.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг өссөнөөр банк санхүүгийн салбар дагаж өсөх зүй тогтолтой байдаг. Тэгвэл Монголын эдийн засгийн бодит өсөлт болон банкны салбарын өөрийн хөрөнгийн өсөлт хоорондын хамаарал (корреляци) нь 68%-тай буюу өндөр байгаа юм.
Ирэх онуудад Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2024 онд 6.5%, 2025 онд 6.0% байна гэж Дэлхийн банкны зүгээс таамаглаад байгаа нь Хөгжиж буй Азийн орнуудын эдийн засгийн өсөлтийн дундаж таамаглал болох 5.2%-иас өндөр байгаа юм.


АПУ ХК-ийн хагас жилийн цэвэр ашиг 107.9 тэрбум төгрөгт хүрлээ.
МХБ-ийн бүртгэлтэй “APU COMPANY” ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 50.5 хувиар өсөн 107.9 тэрбум төгрөгт хүрчээ.
2024 оны 7 сарын 23 өдрийн ханшийг үндэслэн тооцвол P/E (TTM) харьцаа 7.0 байна.
Өмнөх оны мөн үед 371 нэр төрлийн бүтээгдэхүүнтэй байсан бол 2024 оны 6 сарын байдлаар 397 болж өссөн.
Борлуулалтын орлогын 25.4%-ийн өсөлт нь шинэ төрлийн сүү сүүн бүтээгдэхүүн болон ус ундааны төрлүүдийг нэмэгдүүлсэн, мөн Дижитал концепт ХХК болоод Экспортын борлуулалтын өсөлтөөс хамаарсан.
Нийт хөрөнгө 1,070.4 тэрбум төгрөгт хүрч 11 хувиар өссөн нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нэмэгдүүлсэн, ХАА болон сүү сүүн бүтээгдэхүүнийг дэмжих төсөл хэрэгжүүлэн гадаад санхүүжилтийг өсгөсөн зэрэгтэй холбоотой байна.

Компанийн эхний хагас жилийн онцлох үйл явдлууд:
Экспортын орлогыг шинэ түвшинд гаргах зорилгоор “Prowein 2024”, “TFWA – Ази номхон далайн үзэсгэлэн”, БНСУ-ын “Seoul bar & spirit show” зэрэг үзэсгэлэнд оролцсон.
2024 оны 2 сард 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 44 төгрөг хуваарилсан ба 2023 онд нийтдээ 89 төгрөгийн цэвэр ашгийг хуваарилсан байна.
Харин 2024 оны эхний хагас жилийн байдлаар АПУ ХК нь нийт 85 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1.16 хувиар буусан үзүүлэлттэй байна.


Nio хоёр дахь үеийн ухаалаг гар утсаа танилцууллаа
2014 онд үүсгэн байгуулагдсан Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Nio компани нь өнгөрсөн оны 9 сард анхны ухаалаг утасны анхны загвараа олон нийтэд танилцуулж байсан бол энэ удаад хоёр дахь үеийн ухаалаг загвараа зах зээлд танилцууллаа.
Компанийн Гүйцэтгэх захирлын хэлж буйгаар Nio Phone нь Nio цахилгаан автомашиныг удирдахад хэрэглэгчдэд илүү их туслах технологийн өндөр чадамжтай юм байна.

Тодруулбал, Nio Phone гар утсаар дамжуулан автомашинаа зогсоолд байршуулах үйлдлийг автоматжуулсан төдийгүй автомашины түгжээсийг тайлах, дуудлагыг автомашины дэлгэц рүү шилжүүлэх зэрэг үйлдлийг хийх боломжтой.
Түүнчлэн шинэхэн загвар нь хиймэл оюун ухаанд суурилсан дуу хоолойг таних Nomi GPT-аар тоноглогдсон байна.
Үнэ
Энэхүү утас нь зах зээлд 6,499 юань буюу 896 ам.доллароор худалдаалагдах юм байна.


MONTHLY MARKET UPDATE /2024.08/
Хөрөнгийн зах зээлийг мэдээллийн зах зээл ч гэдэг. Тэгвэл та мэдээлэлтэй хамгийн ойр байснаар оновчтой хөрөнгө оруулалт хийж чадна.
Эрхэм хөрөнгө оруулагч таныг zoom-ээр явагдах уулзалтад урьж байна.
Сэдэв:
Дэлхийн эдийн засгийн 2024 оны сүүлийн хагасын таамаглал (IMF, Worldbank, ADB)
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөлөө ба сонгуультай холбоотой технологийн салбар дахь эрсдэлүүд (Трамп vs Харрис)
БНХАУ-ын санхүүгийн зах зээлийг нөхцөл байдлын дүгнэлт (2013 онтой ижил зорилтууд ба ялгаатай гүйцэтгэл)

📅Хэзээ : 2024.08.01 ⏰Цаг: 19:30


AI ашиглахын тулд утсаа шинэчлэх хэрэгтэй
Apple компанийн саяхан танилцуулсан AI технологийн шинэ функцүүд нь таамаглаж байснаас хожуу бүтээгдэхүүнүүдэд нь нэвтрэхээр байна.
Тодруулбал, энэ 9 сард танилцуулагдах iPhone болон iPad төхөөрөмжүүдэд энэхүү шинэ программ хангамжийн шинэчлэлтүүд нэвтрэхгүй, харин 10 сард iOS 18.1 үйлдлийн систем танилцуулагдахтай зэрэгцэн нэвтрэх юм байна.
Ингэснээр Apple Intelligence нь iPhone 15 Pro, iPhone 15 Pro Max, iPad болон Apple-ийн M1 чиптэй Mac болон түүнээс хойших хувилбаруудад ашиглах боломжтой болно.

Уг шинэчлэлт нь хэрэглэгчдэд AI тусламжтайгаар текст болон зураг үүсгэх боломжийг олгодог бөгөөд дуут туслахын гүйцэтгэл илүү сайжирна.
Apple энэ долоо хоногийн сүүлээр 2-р улирлын ашгаа тайлагнах бөгөөд бараа бүтээгдэхүүний борлуулалт тогтвортой буурах төлөвтэй байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |

Нягтлан бодогч таныг урьж байна.🤗
Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Мэдээллийн ажилтан таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.

Тавигдах шаардлага:
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай
Бичиг баримт төлөвлөх, боловсруулах, архивлах чадвартай
Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай
Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
Харилцааны болон багаар ажиллах чадвартай
Идэвх санаачилгатай, зөв хандлагатай
Цаашид суралцах, өссөн дэвжиж ажиллах хүсэлтэй
CV хүлээн авах хаяг: [email protected], [email protected]


БОНД ЭЗЭМШСЭН “1” ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”
Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.07.28-ны өдрийн арилжаа
2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 435,734,581 төгрөгийн үнийн дүн бүхий 1,542,639 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн сангийн 46,336 ширхэг нэгж эрх 36,791,794 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 2,800 ширхэг үнэт цаас 140,000,00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,848,000 юань буюу 10,692,635,520 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 22,848,000 ам.доллар буюу 780,980,970 төгрөгөөр
Энэ өдөр нийт 12,086,342,865 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.7% хувиар буурч,48,742.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,072,195,213,390 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
