• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 👌Сэндли-2 бонд-Хамгийн өндөр хүүтэй 18.5% | Парис 2024 олимп-Өнөөдөр эхэлнэ

👌Сэндли-2 бонд-Хамгийн өндөр хүүтэй 18.5% | Парис 2024 олимп-Өнөөдөр эхэлнэ

📍 Сэндли ББСБ ХК цэвэр ашиг - 4.3 тэрбум төгрөг | Сүү ХК цэвэр ашиг -12.2 тэрбум төгрөг | Олимпийн медаль- Түүхий эд

“СЭНДЛИ ББСБ” ХК-ийн эхний хагас жилийн цэвэр ашиг 4.3 тэрбум төгрөг

 

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “СЭНДЛИ ББСБ” ХК-ийн 2024 оны эхний хагас жилийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 85.5 хувиар өсөн 4.3 тэрбум төгрөгт хүрчээ. 

  • Борлуулалтын орлого 9.8 тэрбум төгрөгт хүрч 68.5 хувиар 

  • Нийт хөрөнгийн хэмжээ 66.2 тэрбум төгрөгт хүрч 21.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  

  • 2024 оны 7-р сарын 23 өдрийн хаалтын ханшийг үндэслэн P/E TTM харьцаа 4.1 байна. 

IPO хийсэн цагаас хойш хувьцааны ханш нь 8.3 хувиар өсөж 147 төгрөг дээр арилжаалагдаж байна.  

2024 оны 2-р улиралд нийт олгосон зээлийн хэмжээ 74,3 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 60 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Мөн чанаргүй зээлийн эзлэх хувь 5.0% байгаа нь салбарын дундаж 6.9 хувиас бага байна. 

СЭНДЛИ-2 БОНД ХАМГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ БОНД-18.5%

Голомт Капитал ҮЦК нь Сэндли ББСБ ХХК-тай хамтран 👌Эрсдэл багатай 👌18.5%-ийн хүүтэй Sendly 2.0 бондын урьдчилсан захиалгыг эхлүүллээ.


Үнэт цаас гаргагч Сэндли ББСБ ХХК нь дэвшилтэт технологид суурилсан Sendly аппликэйшнээр жижиглэн худалдаа эрхлэгчдэд Мерчантын зээл олгодгоос гадна 31.6 мянган хэрэглэгчдэд Олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг үзүүлж байна.

Парис 2024 зуны олимпын наадам өнөөдөр эхэлнэ

 

Парис 2024 зуны олимпын наадам өнөөдөр буюу 7 сарын 26-нд эхэлнэ. Энэ удаагийн олимпод Монголоос эрэгтэй 15, эмэгтэй 18 тамирчин өрсөлдөх бөгөөд үүнд өмнөх олимпоос медаль хүртсэн нэг ч тамирчин багтаагүй байна.

Олимп ба эдийн засгийн эргэлт

  • Олимп зохион байгуулж буй орнууд гадаадын хөрөнгө оруулалт (FI), аялал жуулчлалын салбарын өсөлттэй холбоотойгоор сая сая ам.долларыг эх орондоо татдаг. Түүнчлэн зохион байгуулагч оронд давуу талууд олон байхаас гадна зарим сул талууд ч бий.

Давуу талууд:

  • Богино хугацаанд ажлын байр нэмэгдэнэ. Тухайлбал, Риогийн олимпын үеэр 15,000 орчим зочид буудал шинээр баригдаж жуулчид хүлээж авсан байна. Харин Бээжин 2008-нд олимпод зориулсан зам, дэд бүтцийг хөгжүүлэхэд 22.5 тэрбум ам.долларыг зарцуулжээ.

Зарим зардлууд: 

  • Зарим наадмууд зардлаа орлогоороо нөхөж чаддаггүй. Жишээ нь 2012 оны Лондонгийн олимпод 18 тэрбум ам.долларыг зарцуулсан ч 5.2 тэрбум ам.долларын орлого олжээ.

Бээжин 2008-д 40 тэрбум ам.долларыг зарцуулсан бол 3.6 тэрбум ам.долларын валютын орлоготой байжээ. Гэхдээ олимпын наадам нь эдийн засаг, ашиг орлогыг бус эв нэгдлийн наадам гэдгийг санах нь зүйтэй. 

 

Монгол Улсаа төлөөлөн олимпод оролцож буй баг тамирчдадаа амжилт хүсье!

 

Олимпийн алтан медальд 6 гр алт, мөнгөн медальд 507 гр мөнгө, хүрэл медальд 415.15 гр зэс оржээ.

 

Олимпын наадмын медалийн өртгийг 2023 оны 7 сарын 23-ны өдрөөрх түүхий эдийн зах зээлийн үнэлгээгээр тооцвол (Saxo Bank):

  • Алтан медаль: 935.89 ам.доллар (Алт-6 гр, мөнгө-505 гр, Эйфелийн цамхаг төмөр-18 гр)

  • Мөнгөн медаль: 473.43 ам.доллар (Мөнгө-507 гр, Эйфелийн цамхаг төмөр-18 гр)

  • Хүрэл медаль: 3.88 ам.доллар (Зэс-415.15 гр, цайр-21.85 гр, Эйфелийн цамхаг төмөр-18 гр)

  • Алтан медалийн орцны үнэ 2012 онд 765.8 ам.доллар, 2016 онд 555.48 ам.доллар, 2021 онд 763.79 ам.доллар байсан бол энэ онд үнэ өсөөд байна.

Ийнхүү орцын үнэ өсөж буй нь одоогийн эдийн засгийн нөхцөл байдал, металлын эрэлттэй холбоотой байна.

Saxo банкны түүхий эдийн зах зээлийн стратегич Ole Hansen металлын үнийн өсөлтийг дэлхий даяарх ногоон эрчим хүчний шилжилттэй холбон тайлбарлаж байна. 

Сүү ХК-ийн цэвэр ашиг 12.2 тэрбум төгрөгт хүрлээ

Сүү ХК нь нийт 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчтэй бөгөөд жил бүр 34 тэрбум төгрөгийн худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчдээсээ авч байна.

Нийгмийн хариуцлагын хүрээнд:

  • Хаягдал ус дахин боловсруулж, саарал усыг ашиглах MNS стандартыг үе шаттайгаар нэвтрүүлсэн

  • Үйлдвэрийн цаасан хог хаягдлын 92%-ийг Эко Пак ХХК-д

  • Тоног төхөөрөмж болон химийн хог хаягдлыг Элеменд ХХК-д нийлүүлж байна.

Шат дараалсан шинэчлэлтүүдийг хийснээр хаягдал усны хэмжээг багасгаж, ус болон уур цахилгаан ашиглалтын зарцуулалтыг 15-25% бууруулснаар 2023 онд 3268 ширхэг мод суулгасантай дүйцэхүйц хэмнэлтийг хийж чаджээ.

Сүү ХК-ийн санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:

  • Борлуулалтын орлого 30.5%-иар өсөж 96.0 тэрбум төгрөгт хүрлээ

  • Цэвэр шиг 12.2 тэрбум төгрөгт хүрч 37.3%-ийн өсөлтийг үзүүлсэн

Ийнхүү сүүлийн 12 сарын байдлаар тооцоолсон үнэ ашгийн харьцаа (P/E) 7.8-д, үнэ дансны үнийн харьцаа (P/B) 2.5-д хүрсэн байна.

 

АНУ-ын эдийн засаг хоёрдугаар улиралд 2.8 хувиар өслөө.

 

АНУ-ын эдийн засгийн өсөлт энэ оны хоёрдугаар улиралд жилийн 2.8 хувиар өсөж, Dow Jones-ийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн таамаглал болох 2.1 хувийн өсөлтийг давж эрчимтэй идэвхжиж байгааг харууллаа.

Уг өсөлтөд иргэдийн зарцуулалт, засгийн газрын зардал нэмэгдсэн нь нөлөөлжээ. Тодруулбал:

  • Хувийн хэрэглээний зардал өмнөх улиралд 1.5 хувиар өссөн бол хоёрдугаар улиралд 2.3 хувиар тэлээд байна.

  • Засгийн газрын зарцуулалт ч мөн адил нэмэгдэж, холбооны түвшинд 3.9 хувиар, тэр дундаа батлан хамгаалахын зардал 5.2 хувиар өссөн байна. 

  • Гадаад худалдааны хувьд АНУ-ын импорт тус хугацаанд 6.9 хувиар өссөн нь 2022 оны нэгдүгээр улирлаас хойших хамгийн том өсөлт болжээ.

  • Харин экспорт ердөө 2 хувиар тэлсэн үзүүлэлттэй байна.

  • Холбооны нөөцийн сангийн инфляцын гол хэмжүүр болох хувийн хэрэглээний зардлын үнийн индекс хоёрдугаар улирлын байдлаар 2.6 хувиар өссөн байна. 

Түүнчлэн АНУ-ын орон сууцны зах зээлд хямрал нүүрлэсэн хэвээр байна. Орон сууцны үнэ өсөж байгаа нь худалдан авагчдад дарамт үзүүлж байна. 

 

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Нягтлан бодогч таныг урьж байна.🤗

Хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, эзэмшсэн мэргэжлээрээ өсөн дэвжих хүсэлтэй эрхэм Мэдээллийн ажилтан таныг найрсаг, эрч хүчтэй, мэргэшсэн хамт олонтой мөр зэрэгцэн ажиллахыг урьж байна.

Тавигдах шаардлага:

  • Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Компьютерийн хэрэглээний болон санхүүгийн программ дээр ажиллах чадвартай

  • Бичиг баримт төлөвлөх, боловсруулах, архивлах чадвартай

  • Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай

  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

  • Харилцааны болон багаар ажиллах чадвартай

  • Идэвх санаачилгатай, зөв хандлагатай

  • Цаашид суралцах, өссөн дэвжиж ажиллах хүсэлтэй

CV хүлээн авах хаяг: [email protected],    [email protected] 

БОНД ЭЗЭМШСЭН “1” ӨДӨРТ Ч ХҮҮ ТООЦНО “10-21%”

Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд банк санхүү, барилга, уул уурхайн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.07.25-ны өдрийн арилжаа

2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 541,670,235 төгрөгийн үнийн дүн бүхий 1,198,168  ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 18  компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Ремикон ХК (RMC +7.95%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID +6.70%)

  • Таван толгой ХК (TTL +6.32%)

  • Адуун чулуун ХК (ADL -14.95%)

  • Ремикон ХК (RMC -10.45%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.14%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн сангийн 10,815  ширхэг нэгж эрх 3,193,416  төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан ширхэг үнэт цаас 300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3  багц 19,200  тонн баяжуулсан коксжих нүүрс 12,288,000 юань буюу 5,710,479,360 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300  тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,997,140  төгрөгөөр

Энэ өдөр нийт 7,036,640,151 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.66% хувиар өсөж, 48,405.13  нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,047,740,051,770 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!