• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 🔥Гал зогсоох тохиролцоо ганхаж, Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна

🔥Гал зогсоох тохиролцоо ганхаж, Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна

| Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна | Онцлох бонд | Макро эдийн засгийн төсөөлөл | Meta шинэ AI модель | Урилга: VIBER суваг |

🔥Гал зогсоох тохиролцоо ганхаж, Ормузын хоолойн эрсдэл хэвээр байна

АНУ, Ираны хооронд байгуулсан 2 долоо хоногийн гал зогсоох тохиролцоо зарлагдсанаас хойш удалгүй талуудын байр суурь зөрж, хэлэлцээрийн хэрэгжилт тодорхойгүй болж эхэллээ. Ираны парламентын дарга Mohammad Bagher Ghalibaf АНУ-ыг тохиролцоог зөрчсөн гэж буруутган, гал зогсоох нөхцөлийн гурван заалт алдагдсан гэж мэдэгдэв. Үүнд Ливанд үргэлжилж буй цохилтууд, Ираны агаарын орон зайд дрон нэвтэрсэн асуудал, мөн ураны баяжуулалтын эрхийг хүлээн зөвшөөрөөгүй зэрэг багтаж байна.

Харин АНУ-ын дэд ерөнхийлөгч JD Vance эдгээрийг няцааж, гал зогсоох хэлэлцээр анхнаасаа Ливанд хамаарахгүй байсан, мөн Иран ураны баяжуулалт хийхийг АНУ хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр сууриа илэрхийлжээ.

АНУ Ормузын хоолойг ямар нэг хязгаарлалтгүй, төлбөргүй нээхийг шаардсан бол Ираны тал хөлөг онгоцноос төлбөр авах хувилбарыг хэлэлцэж байгаа нь зөрчлийг улам гүнзгийрүүлж байна.

Энэхүү тодорхойгүй байдал зах зээлд шууд нөлөөлж, огцом унаад байсан газрын тосны үнэ дахин сэргэх хөдөлгөөн үзүүллээ. Лхагва гарагийн огцом уналтын дараа WTI төрлийн нефть $97/баррель, Brent $96/баррель орчимд арилжаалагдаж байна. Израил Ливанд цохилт үзүүлж, Ормузын хоолойн тээвэрлэлт бүрэн сэргэхгүй байгаа нь үнийн сэргэлтэд голлон нөлөөлж байна.

Эдгээр нөхцөл байдлаас харвал нефтийн үнэ тогтворжихын тулд Ормузын хоолой бүрэн, саадгүй нээгдэх шаардлагатай ч ойрын хугацаанд энэ нөхцөл бүрдэх магадлал бага байна. Мөн олборлогчид гарцаа бууруулж, боловсруулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ танах, зарим нь зогсоох зэрэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн нь нийлүүлэлтийн сүлжээнд урт хугацааны нөлөө үзүүлж болзошгүй байна.

Ийм нөхцөлд гал зогсоох тохиролцоо бодитоор хэрэгжих эсэх, Ормузын хоолойн тээвэрлэлт хэвийн болох эсэх нь ойрын хугацаанд дэлхийн зах зээлд гол эрсдэл хэвээр үлдэж байна.

🪙ОНЦЛОХ БОНД

🔥Голомт Капитал ҮЦК нь ТОП-100 аж ахуйн нэгжид багтдаг, үндэсний тэргүүлэгч компанийн USD бондын хөрөнгө оруулалтын боломжийг харилцагчдадаа санал болгож байна.

💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам

Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/

☝️Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл

2026 оны эхний улирлын байдлаарх банкнуудын эдийн засагчид, их дээд сургуулийн багш нар гэх мэт 24 шинжээчдийн дунд явуулсан судалгаанаас харахад Монголын эдийн засаг тогтвортой боловч өсөлт саарах, инфляц нэмэгдэх хандлагатай байна.

Юуны өмнө инфляц 2025 оны эцэст 7.5% болж буурсан ч 2026 онд дахин өсөж 7.9%-д хүрч тогтворжих төлөвтэй байна. Энэ нь үнийн дарамт бүрэн арилаагүйг харуулж байна. Харин эдийн засгийн өсөлт өмнөх оноос бага зэрэг саарч, 2026 оны эхний улиралд 5.5%, жилийн эцэст 5.8% орчим байх хүлээлттэй байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг өсөж байгаа ч хурд нь удааширч байна.

Мөнгөний бодлогын хувьд Төв банк бодлогын хүүг 12% түвшинд хадгалах хүлээлт давамгай байгаа бөгөөд оны эцэст бага зэрэг буурч 11.3% болох төлөвтэй. Гэсэн ч энэ нь мөнгөний бодлого сулрахгүй, харьцангуй чанга хэвээр үргэлжилнэ гэсэн үг юм. Үүний зэрэгцээ зээлийн хүү өндөр хэвээр хадгалагдаж, 17% орчимд тогтвортой байх төлөв ажиглагдаж байна. Энэ нь бизнес болон иргэдийн санхүүжилтийн өртөг өндөр хэвээр байгааг илтгэж байна

Эх сурвалж: Монголбанк

⚙️Meta шинэ AI модель танилцууллаа

Meta компани шинэ үеийн хиймэл оюуны загвар болох Muse Spark-ийг танилцуулж, AI зах зээлд байр сууриа бэхжүүлэх дараагийн алхмаа хийлээ. Энэхүү модель нь Meta Superintelligence Labs-ийн хүрээнд хөгжүүлэгдсэн бөгөөд хурд, үр ашигт төвлөрсөн буюу бага нөөц ашиглах хэрнээ шинжлэх ухаан, эрүүл мэнд, тооцоолол зэрэг илүү төвөгтэй даалгавруудыг гүйцэтгэх чадвартай гэдгийг онцолжээ.

Muse Spark нь өмнөх Llama 4 загваруудын гүйцэтгэл зах зээлд хүлээлтэд хүрээгүйтэй холбоотойгоор стратегиа шинэчилсний дараах анхны томоохон бүтээгдэхүүн болж байна.

Мөн Meta уг моделийг цаашид API хэлбэрээр хөгжүүлэгчдэд санал болгож, шинэ орлогын эх үүсвэр бий болгох туршилтыг эхлүүлээд байна.Зах зээлийн хувьд энэхүү мэдээг эерэгээр хүлээн авч, Meta Platforms (META) компанийн хувьцаа 7 орчим хувиар өсөж, харилцаа холбооны салбарын дундаж өсөлтөөс давсан гүйцэтгэл үзүүлэв.

Мөн нийт зах зээл өсөлттэй байж, S&P 500 индекс 2.38%-иар нэмэгдсэн нь эрсдэлтэй хөрөнгүүдэд чиглэсэн хөрөнгө оруулалт идэвхжсэнийг харуулж байна.

Ингэснээр Meta-ийн шинэ AI модель танилцуулсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, компанийн AI чиглэл дэх стратегийн ач холбогдлыг онцлон харуулсан хүчин зүйл боллоо.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд