- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🤝АНУ, Иран 2 долоо хоног гал зогсоож, Ормузын хоолойн асуудлаар хэлэлцээ эхлүүлнэ
🤝АНУ, Иран 2 долоо хоног гал зогсоож, Ормузын хоолойн асуудлаар хэлэлцээ эхлүүлнэ
| АНУ-Ираны хэлэлцээ | Онцлох бонд | Азийн зах зээл өсөв | Intel Corporation Terafab төсөлд нэгдэв | Урилга: VIBER суваг |

🌍АНУ, Иран 2 долоо хоног гал зогсоож, Ормузын хоолойн асуудлаар хэлэлцээ эхлүүлнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дэд бүтцэд төлөвлөж байсан цохилтуудаа хоёр долоо хоногоор түр зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдэж, талууд түр хугацааны гал зогсоох тохиролцоонд хүрсэн талаар мэдээллээ. Энэхүү тохиролцоо нь Ормузын хоолойг бүрэн, аюулгүй нээх нөхцөлтэй уялдаж байгаа аж.
Түүний мэдэгдэлд дурдсанаар уг шийдвэр нь Шахбаз Шариф болон Пакистаны цэргийн удирдлагуудтай хийсэн хэлэлцээний үр дүнд гарсан бөгөөд “хоёр талт гал зогсоох” хэлбэрээр хэрэгжихээр төлөвлөгджээ.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мөн байр сууриа илэрхийлж, уг хугацаанд хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор аюулгүй нэвтрэх нөхцөл бүрдэхийг баталсан байна. Энэхүү зохицуулалт нь Ираны зэвсэгт хүчний хяналт дор хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа юм.

Тохиролцоо нь АНУ-аас тавьсан хатуу хугацааны шаардлагын өмнөхөн хийгдсэн бөгөөд өмнө нь хэлэлцээрт хүрэхгүй тохиолдолд Ираны дэд бүтцэд өргөн хүрээний цохилт өгөх талаар анхааруулж байсан. Харин сүүлийн мэдэгдлүүдээс харахад талууд тодорхой ахиц гаргаж, цэргийн ажиллагааг түр сааруулах шийдвэрт хүрээд байна.
АНУ-ын зүгээс цэргийн үндсэн зорилтууд биелэлд ойртсон, урт хугацааны энхийн хэлэлцээний суурь бүрдэж буйг онцолсон бол Ираны тал ч мөн өөрсдийн санал хэлэлцээний үндэс болж, тодорхой хэмжээнд буулт хийгдэж буйг илэрхийлжээ. Талуудын дараагийн шатны хэлэлцээ Исламабад хотод үргэлжлэхээр төлөвлөгдсөн байна.

🪙ОНЦЛОХ БОНД
🔥Голомт Капитал ҮЦК нь ТОП-100 аж ахуйн нэгжид багтдаг, үндэсний тэргүүлэгч компанийн USD бондын хөрөнгө оруулалтын боломжийг харилцагчдадаа санал болгож байна.
💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам
✅Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.
📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414 | 8886-9282
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/
🌏Ази зах зээл өсөж, Солонгосын хувьцаанууд тэргүүлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дэд бүтцэд хийхээр төлөвлөсөн цохилтуудыг хоёр долоо хоногоор түр зогсоох шийдвэр гаргасны дараа Ази-Номхон далайн бүсийн хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй арилжаалагдлаа. Энэхүү шийдвэр нь Ормузын хоолойг нээхтэй холбоотой түр тохиролцооны хүрээнд хийгдсэн байна.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ойрын хугацаанд тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах боломж бүрдэхийг онцолж, зах зээлд эерэг хүлээлт бий болголоо.

Энэхүү мэдээний дараа бүс нутгийн гол индексүүд нийтээрээ өсөлт үзүүлж, ялангуяа KOSPI индекс ойролцоогоор 5 орчим хувиар өсөж, бүс нутгийг тэргүүлэв. Түүнчлэн Samsung Electronics болон SK Hynix-ийн хувьцаанууд 7–9 хувиар өсөж, зах зээлийн өсөлтийг дэмжсэн байна.
Бусад зах зээлүүд ч мөн адил эерэг хандлагатай байж, Япон, Австралиийн гол индексүүд 2–4 хувийн өсөлт үзүүллээ.
📈Intel Corporation Terafab-д нэгдэж, хувьцааны ханш өсөв
Intel Corporation нь Илон Маскийн санаачилсан Terafab хэмээх хагас дамжуулагчийн төсөлд нэгдэхээр болсон нь зах зээлд гэнэтийн дохио болж, компанийн хувьцааны ханш өсөлт үзүүллээ.
Тус төсөл нь Tesla Inc., SpaceX болон xAI зэрэг Маскийн компаниудад зориулсан чипийг дотооддоо үйлдвэрлэх зорилготой бөгөөд жилд ойролцоогоор 1 тераваттын хэмжээний тооцоолох хүчин чадал бүрдүүлэх өргөн цар хүрээтэй төлөвлөгөө юм. Intel-ийн хувьд энэхүү төсөлд оролцсоноор чип үйлдвэрлэлийн технологийн үр ашиг, гүйцэтгэлийг сайжруулахад хувь нэмэр оруулах юм.

Энэхүү мэдээний дараа Intel-ийн хувьцаа Нью-Йоркийн арилжаанд 4 гаруй хувиар өсөж, $52.91-д хүрсэн нь компанийн сэргэлтийн стратегид эерэг дохио болж байна.
Terafab төсөл нь Маскийн хувьд стратегийн ач холбогдолтой алхам бөгөөд Tesla Inc. өмнө нь чипийн загварыг дотооддоо боловсруулдаг ч үйлдвэрлэлийг гадаад түншүүдэд даатгадаг байсан. Харин энэ удаад чип үйлдвэрлэлийг бүрэн дотооддоо, томоохон хэмжээнд хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа нь онцлог юм. Уг зорилго нь дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч Taiwan Semiconductor Manufacturing Company-тай өрсөлдөх түвшинд хүрэхээр чиглэж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
