ТЕСЛА 2 САЯ ГАРУЙ 🚗АВТОМАШИНАА ЭРГҮҮЛЭН ТАТАВ

ХНС - Бодлогын хүү | АНУ - Инфляц | Apple - Өндөр үнэлгээ | Бондын захиалга тогтмол авч байна

💠 Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов

💠ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ.

💠АНУ-ын инфляци удааширсан ч тайвшрах нь эрт байна.

💠Тесла 2 сая гаруй автомашинаа эргүүлэн татав.

💠Барилга, худалдаа, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгыг тогтмол авч байна.

💠МХБ-ийн 2023.12.13-ны өдрийн арилжаа

📌 БОДЛОГЫН ХҮҮ

ХНС бодлогын хүүгээ хэвээр үлдээлээ.

Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүг дахин нэг удаа чангалах төлөвлөгөөтэй байсан ч хэвээр үлдээснээр одоогийн 5.4% дээд цэг болж үлдэх магадлал өндөр боллоо.

Тиймээс ирэх онд хүүг бууруулах бодлогыг баримтлахаа илэрхийллээ.

White House Government GIF

Тодруулбал, ирэх онд бодлогын хүүг 2 удаа бууруулна гэж төсөөлж байсан ч инфляцийн үзүүлэлт таамаглаж байснаас таатай гарсан тул 2024 онд 3 удаа бууруулах таамаглал дэвшүүлсэн байна. 

Мөн ирэх онд ХНС-ийн гишүүд жишиг хүүг 4.6% хүртэл бууруулна гэж тооцоолж байна.

📌 ИНФЛЯЦ

АНУ-ын инфляци удааширсан ч тайвшрах нь эрт байна.

ХНС-аас хоол хүнс, түлшний зардлыг оруулаагүй суурь инфляцийн хэмжигдэхүүн болох PCE-ийг энэ онд 3.7% гэж таамаглаж байсан ч 3.2% гарав. Тиймээс ирэх онд инфляцийг 2.4%, 2025 онд үнийн өсөлтийг 2.2%-тай байна гэж таамаглаж байна.

Хэвлэлийн бага хурлын үеэр Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл “Төв банк инфляцийн өсөлтийг дарах зорилгодоо хүрсэн гэж хэлэхэд арай эрт байна” хэмээн анхааруулжээ.

Харин ХНС-ийн хөдөлмөрийн зах зээлийн төлөв 9 сарын уулзалтаас үндсэндээ өөрчлөгдөөгүй бөгөөд ажилгүйдлийн түвшин ирэх онд 4.1% болж өсөх бол 2025 онд одоогийн түвшиндээ байх төлөвтэй байна.

Энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг 2.1%-ээс 2.6% болгон нэмэгдүүлсэн. Гэсэн ч дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2024 онд 1.4%, 2025 онд 1.8% хүртэл буурах төлөвтэй байна.

📊 ТАТАЛТ

Тесла 2 сая гаруй автомашинаа эргүүлэн татав

 

Теслагийн үйлдвэрлэсэн автомат жолоодлоготой автомашины аюулгүй байдал хангалтгүй байгаа нь тогтоогдсон учраас АНУ-д замын хөдөлгөөнд оролцож буй 2 сая гаруй автомашинаа эргүүлэн татжээ.

Тодруулбал, Tesla (TSLA.O)-ийн автомат жолоодлоготой автомашинуудын жолоочийн туслах системийн аюулгүй байдал хангалттай бус байгаа юм байна.

wiffle tesla GIF

Энэ нь Тесла компанийн хамгийн том автомашины эргүүлэн таталт болж байгаа бөгөөд хэрэв автомат аюулгүйн системиээ сайжруулахгүй бол ослын эрсдэл нэмэгдэх аюултай байжээ. 

 

📊 ӨСӨЛТ

Apple дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов

ХНС бодлогын хүүгээ бууруулах магадлалтай болсноор өчигдрийн биржийн арилжаагаар AAPL-ийн хувьцаа 198 ам.долларт хүрч бүх цаг үеийн дээд ханшиндаа ирлээ.

Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 3.08 их наяд ам.доллар болж дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болов.

2023 онд AAPL компанийн хувьцааны ханш нийтдээ 52%-иар өссөн бөгөөд тус хугацаанд S&P500 индекс 23%, Dow Jones индекс 12%-иар тус тус өссөн юм. 

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

Бондын зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал компани нь 2023 онд ОТС /Биржийн бус зах зээл/-д санал болгож буй нийт бондын 60 орчим хувийн борлуулалтыг дангаар гүйцэтгэсэн амжилтаар салбартаа тэргүүлэн ажиллаж байгаа юм.

🚩Голомт Капитал ҮЦК барилга, худалдаа, банк санхүүгийн салбарын ТОП компаниудын бондын захиалгыг тогтмол авч байна.

Та ч бас амжилттай хөрөнгө оруулалт хийгээрэй.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрөгч 2 жилд нийт 1 их наяд гаруй төгрөгийн дотоод арилжаа, 2 тэрбум ам.долларын гадаад арилжаа хийсэн төдийгүй, 40 гаруй үнэт цаас гаргагчийн 600 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн амжилтыг үзүүлээд байгаа юм.

 

МХБ-ийн 2023.12.13-ны өдрийн арилжаа

2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 155,577,293 төгрөгийн үнийн дүн бүхий 566,532 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 11 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Өндөрхаан ХК (ONH +14.91%)

  • Сэнтрал Экспресс Си Ви Эс (CUMN +14.30%)

  • Худалдаа Хөгжлийн банк (TDB +9.28%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Хорин хоёрдугаар бааз ХК (AHH -12.50%)

  • УБ-БҮК ХК (BUK -9.97%)

  • Монложистикс Холдинг ХК (MLG -5.10%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 54,175 ширхэг нэгж эрх 18,168,467 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5,000 ширхэг бонд 498,900,000 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 1,564,125 ширхэг үнэт цаас 503,139,519 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,182,704,640 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 287,100 ам.доллар буюу 982,901,205 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 10,341,391,124 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.42% хувиар өсч, 38,474.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,382,093,846,848 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

0