- Голомт Капитал ҮЦК
- Posts
- БНХАУ-ЫН ХУВЬЦААНУУД УНАЛТТАЙ НЭЭГДЭЖ БУЙН 2 ШАЛТГААН
БНХАУ-ЫН ХУВЬЦААНУУД УНАЛТТАЙ НЭЭГДЭЖ БУЙН 2 ШАЛТГААН
Sphere Entertainment-11% өсөлт| Boeing 737- Үйлдвэрлэнэ | Төлбөрийн тэнцэл-Ашигтай

🎯Өнөөдөр БНХАУ-ын хувьцаанууд уналттай нээгдэж буйн 2 том шалтгаан
🎯Монголбанкнаас төлбөрийн тэнцэл 8 сард 551.49 сая ам.долларын ашигтай гарсныг мэдээллээ.
🎯Boeing компани Boeing 737 онгоцны үйлдвэрлэлээ нэмнэ.
🎯БОНДЫН ХҮҮГЭЭРЭЭ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХ БОЛОМЖ
🎯Sphere Entertainment-ийн хувьцааны ханш Лас Вегас дахь нээлтийн дараа 11% өслөө.
🎯МХБ-ийн 2023.10.02-ны өдрийн арилжааны тойм

✅АНХААРАЛД⁉
Өнөөдөр БНХАУ-ын хувьцаанууд уналттай нээгдэж буйн 2 том шалтгаан
АНУ-тай харилцаа сайжрах уу⁉
🎯ШАЛТГААН-1: АНУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газраас БНХАУ-ын АНУ-ын эсрэг авч буй хориг арга хэмжээг зогсоохгүй бол 10 сараас эхлэн БНХАУ-ын AI, Chip-ний төрлийн бүтээгдэхүүнүүдийг экспортлохоо түр зогсоох болсныг зарлалаа.
🕹Энэхүү экспортын харилцааг зохицуулж буй АНУ-ын Худалдааны Танхим өнгөрсөн жил хийж байсан экспортын хязгаарлалтууд дээрээ дахин ажиллаж эхэллээ.
Дэлхийн банк Хятадын эдийн засаг 2024 онд өсөлт нь буурна гэв.⁉
🎯ШАЛТГААН-2: Дэлхийн банк БНХАУ-ын 2023 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг 5.1%-д хэвээр хадгаллаа.
🕹Гэсэн ч 2024 оны эдийн засгийн өсөлтийн өмнөх таамаглал болох 4.8%-иас 4.4%-д бууруулсан ба үл хөдлөх хөрөнгийн салбарын эмзэг байдал нь ийнхүү төсөөлөл бууруулахад хүргэснийг зарлав.

✅ӨСӨЛТ
Boeing компани Boeing 737 онгоцны үйлдвэрлэлээ нэмнэ.
Boeing /NYSE.BA/ компани өөрсдийн хамгийн өндөр борлуулалттай нисэх онгоц болох Beoing 737 нисэх онгоцны үйлдвэрлэлийг 2025 оны 7 сар гэхэд сар бүр 57 онгоц үйлдвэрлэхээр нэмэх төлөвтэй байна.
⭕2019 онд тус компанийн Boeing 737 MAX онгоц 2 ч удаа осолдсоноос үүдэн Boeing компанийг тойрсон шүүхийн зарга, маргаан үл тасарч, нисэх онгоц худалдан авагчдын итгэл буурсан юм.
Улмаар онгоцны борлуулалт, үйлдвэрлэл буурснаар компанийн ашигт ажиллагаа муудсан билээ.

❗Гэхдээ цар тахлын дараа аялал жуулчлалын салбар идэвхжсэнээр нисэх онгоцны эрэлт ихэссэн бөгөөд сүүлийн саруудад Boeing компани болон түүний өрсөлдөгч Airbus компаниуд нисэх онгоцны үйлдвэрлэлээ нэмэгдүүлээд байгаа юм.
Үүнээс шалтгаалж Boeing компани 2023 оны 12 сар гэхэд нийтдээ 42 нисэх онгоц үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаа олон нийтэд мэдэгдсэн ч зорилтдоо хүрч чадахгүй байгаа юм.

✅ЭЕРЭГ МЭДЭЭ
Sphere Entertainment-ийн хувьцааны ханш Лас Вегас дахь нээлтийн дараа 11% өслөө.
New York Knicks сагсан бөмбөгийн багийг эзэмшигч Жеймс Доланы Sphere Entertainment-ийн хүрээлэнгийн нээлт өнгөрөгч амралтын өдрүүдэд U2 хамтлагийн тоглолтоор эхэллээ.
Энэ нь тус компанийн анхны төсөл бөгөөд дахин нэг The Sphere хүрээлэнг Лондонд барихаар төлөвлөөд байна.

🚩Цаашид The Sphere хүрээлэнд алдартай одуудын амьд тоглолт болон спортын арга хэмжээ зохион байгуулагдах юм байна. Одоогоор Sphere Entertainment компанийн зах зээлийн үнэлгээ 1.4 тэрбум ам.доллар байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

✅ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ
Төлбөрийн тэнцэл 8 сард 551.49 сая ам.долларын ашигтай гарлаа.
🚩Гадаад худалдааны хувьд хэрэглээ болон аж үйлдвэрлэлийн орцын импорт буурахтай зэрэгцээд нүүрсний экспорт эрчимжиж, БНХАУ-тай хийж буй худалдааны боомтын үйл ажиллагаа сэргэж, тээврийн нөхцөл байдал сайжирснаар нүүрсний экспортын биет хэмжээ 2023 онд түүхэн дээд түвшинд хүрсэн тул төлбөрийн тэнцэл оны эцэст ашигтай гарах төлөвтэй байна.
💰Төлбөрийн тэнцэл өмнөх оны мөн үед 163.8 сая ам.долларын ашигтай гарч байсантай харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Төлбөрийн тэнцэл сайжрахад урсгал данс 503.63 сая ам.долларын ашигтай гарсан нь нөлөөлжээ.
🚩Олон улсын зах зээлд зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүний үнэ цар тахлын хэвийн үеийн түвшнээс өндөр хэвээр байгаа нь экспортын орлогыг нэмэгдүүлж, өмнөх оноос 2.2 тэрбум ам.доллароор нэмэгдэх төлөвтэй байгааг Төв банк мэдээллээ.

💰Наймдугаар сарын эцсээр хөрөнгийн данс 81.45 сая ам.долларын ашигтай гарсан бол санхүүгийн данс 335.62 сая ам.долларын алдагдалтай гарчээ.
2023 оны эцэст санхүүгийн дансны ашиг өмнөх оноос 💰200 гаруй сая ам.доллараар сайжрах төлөвтэй байгаа нь гадаад валютын нөөцөд ирэх дарамтыг бууруулж байна.

“САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД” ЗАРЛАГДЛАА
💰Голомт Капитал ҮЦК нь Грийн Интернэшнл ХХК-тай хамтран зах зээлд гаргаж буй өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай “САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
✅БОНДЫН НӨХЦӨЛ🤝🏼
Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум төгрөг
Хүү: 19 хувь / жилийн/
Хүү төлөх давтамж: Сар тутам
Үндсэн төлбөр төлөлт: Хугацааны эцэст
Хугацаа: 18 сар
Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт: Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт
Эрхэм та 💰40 сая төгрөгийн бондын хүүгийн орлогоороо 💰100 сая төгрөгийн ипотекийн 6%-ийн зээлийнхээ үндсэн төлөлт, хүүг сар бүр төлөх боломжтой.

🟢Тус компани Монголчуудын хэзээний танил болсон “Сакура”, “Слава” “Anshan”, “Лапша”,“Талын Монгол” зэрэг брэндийг зах зээлд борлуулдаг.
Мөн тус компани мах, махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будааг ОХУ-аас, БНХАУ, Вьетнам зэрэг орны хамгийн том будаа үйлдвэрлэгчдээс үр тариа, ОХУ болон Европын орнуудаас генийн өөрчлөлтгүй чихэр, шоколад зэрэг амттаныг өөрийн нэрийн дор “Triple” брэнд болгон хөгжүүлж дотоодын зах зээлд худалдаалж буй Монголын топ компани юм.


МХБ-ийн 2023 оны 10 сарын 02-ны өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 192,241,968 төгрөгийн үнийн дүн бүхий 1,197,578 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,258 ширхэг нэгж эрх 3,186,408 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 188 ширхэг үнэт цаас 18,005,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 295 ширхэг бонд 29,529,500 төгрөгөөр,
Тендер саналын арилжаагаар "Хөвсгөл" ХК-ийн 48,460 ширхэг үнэт цаас 4,070,640 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,016,000 юань буюу 2,850,440,960 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 312,000 ам.доллар буюу 1,079,364,000 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 4,176,838,476 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.57% хувиар буурч, 35,235.75 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,231,929,007,965 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
