- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ХҮНСНИЙ САЛБАРТ ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИЙН 19%-ИЙН ХҮҮТЭЙ БОНД
ХҮНСНИЙ САЛБАРТ ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИЙН 19%-ИЙН ХҮҮТЭЙ БОНД
Израйл-Нислэгүүд цуцлагдав| Tesla- Бууралт | БНХАУ-Жуулчлал

🎯Агаарын тээврийн компаниуд Израил руу хийх нислэгүүдээ цуцалж байна.
🎯Tesla-гийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашины борлуулалт 11 хувиар буурлаа.
🎯БНХАУ-ын аялал жуулчлал 71.3%-иар өсжээ.
🎯Mongolian Mining Corporation бондын эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө хийнэ.
🎯Хөрөнгө оруулагч Нельсон Пелц "Disney"-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг солих саналтай байна.
🎯МХБ-ийн 2023.10.09-ний өдрийн арилжааны тойм

✅АНХААРАЛД⁉
Агаарын тээврийн компаниуд Израил руу хийх нислэгүүдээ цуцалж байна.
❗Хамас бүлэглэл болон Израйл улсын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж, United Airlines, Delta Air Lines болон American Airlines компаниуд нислэгээ цуцалж байгаа бол Emirates, Turkish Airlines, Израилийн El Al компаниуд нислэгээ хэвийн явуулсаар байгаа юм байна.
Delta Air Lines компани 10 сар дуустал Тель Авив хот руу чиглэсэн болон гарах нислэгүүдээ цуцалсан бол өнгөрсөн баасан гарагт United Airlines компанийн зарим нислэг замаасаа цуцлагдаж, Сан Франциско руу буцсан байна.
🕹Мөн Германд төвтэй Lufthansa болон бусад Европын авиа компаниуд нислэгээ цуцалж байна. Үүнд, Lufthansa группын охин компаниуд болох Swiss International Air Lines болон Australian Airline компаниуд хамрагдагдаж байна.

✅УНАЛТ
Tesla-гийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автомашины борлуулалт 11 хувиар буурлаа.
☝️China Passanger Car Association-аас мэдээлснээр 9 сард БНХАУ-д үйлдвэрлэсэн Tesla-гийн цахилгаан автомашины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулбал 10.9 хувь буурсан байна.
Тус сард Tesla компани Хятадад үйлдвэрлэсэн 74073 ширхэг цахилгаан автомашин борлуулсан байна. Харин 10 сарын 6-нд хямдрал зарласан Model 3 болон Model Y загваруудын хувьд 8-аас 9 сарын хугацаанд борлуулалт нь 12 хувь буурчээ.

❗Компанийн зүгээс тус үзүүлэлт нь үйлдвэрийн дотоод төлөвлөгөөнөөс шалтгаалсан бөгөөд 2023 оны зорилт болох 1.8 сая автомашины борлуулалтын тоонд өөрчлөлт ороогүйг мэдэгдсэн байна.

✅ШИНЭ МЭДЭЭ
Mongolian Mining Corporation бондын эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө хийнэ.
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” компани 2024 оны 4 сард хугацаа нь дуусах 4 бондынхоо эргэн төлөлтийг хугацаанаас нь өмнө буюу энэ оны 11 дүгээр сарын 8-нд төлөхөө зарлаад байна.
“Mongolian Mining Corporation” 2024 онд хугацаа нь дуусах бондоо буцаан буцаан авах үнийг үндсэн төлбөр, төлөгдөөгүй хуримтлагдсан хүүгийн 102.313 хувиар тооцно.
2019 оны 4 сард гаргасан, 9.25 хувийн хүүтэй тус бондыг компани шинэ бондод хөрвүүлэн арилжих саналыг хөрөнгө оруулагчдадаа тавьсан..
Үүний зэрэгцээ тус компани 2026 онд хугацаа нь дуусах, 12.5 хувийн хүүтэй шинэ бондыг Сингапурын биржид амжилттай гаргаад байгаа юм.

Тус компанийн хувьцааны ханш Хонгконгийн Хөрөнгийн биржид анх арилжаалагдаж эхэлснээсээ хойш өнөөдрийг хүртэл 42 орчим хувиар буураад байгаа юм.
Харин цар тахлын хязгаарлалтууд суларч, худалдааны эргэлт эргэн тогтворжих хандлагатай болж эхэлсэнтэй зэрэгцээд тус компанийн хувьцааны ханш өсөх трендтэй байна.

✅ӨСӨЛТ
БНХАУ-ын аялал жуулчлал 71.3%-иар өсжээ.
БНХАУ-ын Аялал жуулчлал, соёлын яамны мэдээлснээр өнгөрсөн сард дотоодын жуулчдын тоо 826 саяд хүрч өмнөх оны мөн үеэс 71.3%-иар өссөн байна.
Харин 2019 оны үе буюу ковидын өмнөх үеийн баяр ёслолын үетэй харьцуулахад 4.1%-иар өсжээ. Орлогоор нь тооцвол 💰753.4 тэрбум юань буюу 129.5%-ийн өсөлтийг дотоодын аялал жуулчлалын орлого бүрдүүлжээ.

🚩Гадаад орныг зоригсдын тоо өмнөх онтой харьцуулахад 3 дахин өссөн ч 2019 оны түвшинтэй харьцуулахад 85.1%-тай тэнцэж байна. Иймд тус улсад аялал жуулчлалын салбар бүрэн сэргэх орон зай хангалттай байна.

Хөрөнгө оруулагч Нельсон Пелц "Disney"-н ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг солих саналтай байна.
Trian Fund сангийн хөрөнгө оруулагч Нельсон Пелц Disney компанийн эзэмшлээ энэ жил 4 сая ширхэг хувьцаанаас 30 сая хүртэл нэмсэн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг билээ.
Тэрээр Trian Fund сангийн 8.5 тэрбум ам.долларын хөрөнгийг удирддаг бөгөөд Disney компани дахь эзэмшил нь 💰2.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
Өнгөрсөн нэгдүгээр сард Нельсон Пелц Disney-н хувьцааны уналтад компанийн удирдлагыг буруутгаж, өөрөө удирдлагын багт орох хүсэлт гаргаж байсан. Гэхдээ сарын дараа компанийн удирдлагыг Боб Айгер авснаар тэрбээр нэрээ татсан юм.
Wall Street Journal-ын мэдээлснээр тэрээр Disney-н ТУЗ-ийн бүтцэд өөрчлөлт оруулж, өөрөө нэг гишүүн нь болох магадлалтай байгаа юм байна.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

“САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД”
💰Голомт Капитал ҮЦК нь Грийн Интернэшнл ХХК-тай хамтран зах зээлд гаргаж буй өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай “САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” бондыг санал болгож байна.
✅БОНДЫН НӨХЦӨЛ🤝🏼
Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум төгрөг
Хүү: 19 хувь / жилийн/
Хүү төлөх давтамж: Сар тутам
Үндсэн төлбөр төлөлт: Хугацааны эцэст
Хугацаа: 18 сар
Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт: Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт

Тус компани нь олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулж ирсэн юм. Тухайлбал, Монголчуудын хэзээний танил болсон “Сакура”, “Слава” “Anshan”, “Лапша”,“Талын Монгол” зэрэг брэндийг онцлох нь зүйтэй юм.

Грийн Интернэшнл компани нь баталгаатай, чанартай, органик бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөж буй дэлхийн зах зээлд “Талын Монгол” брэнд нэрийн дор 14 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг экпортод гаргахаар төлөвлөн ажиллаж байна.
Эрхэм та 💰40 сая төгрөгийн бондын хүүгийн орлогоороо 💰100 сая төгрөгийн ипотекийн 6%-ийн зээлийнхээ үндсэн төлөлт, хүүг сар бүр төлөх боломжтой.


МХБ-ийн 2023 оны 10 сарын 09-ний өдрийн арилжаа
2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 174,428,172 төгрөгийн үнийн дүн бүхий 639,320 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,053 ширхэг нэгж эрх 6,941,134 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 4,700 ширхэг үнэт цаас 234,812,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 20,207 ширхэг бонд 2,020,632,410 төгрөгөөр,
Багцын арилжаанд 93,860 ширхэг үнэт цаас 550,002,000 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 6,784,000 юань буюу 3,210,120,960 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн FE 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 510,000 ам.доллар буюу 1,762,044,900 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 7,958,981,576 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.91 нэгжээр өсч, 34,812.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,173,862,276,058 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
