“САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД” ЗАРЛАГДЛАА

Хүү-19% | Нэгж үнэ-100,000 төгрөг | Хүү төлөлт- Сар тутам

“САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД” ЗАРЛАГДЛАА

💰Голомт Капитал ҮЦК нь Грийн Интернэшнл ХХК-тай хамтран зах зээлд гаргаж буй өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.

БОНДЫН НӨХЦӨЛ🤝🏼

  • Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

  • Татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум төгрөг

  • Хүү: 19 хувь / жилийн/

  • Хүү төлөх давтамж: Сар тутам

  • Үндсэн төлбөр төлөлт: Хугацааны эцэст

  • Хугацаа: 18 сар

  • Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт:  Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт

ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ

Тус компани нь олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулж ирсэн юм.  

Өнгөрсөн 10 гаруй жилд ОХУ, Вьетнам, Япон, Америк, Малайз, БНХАУ, Солонгос, Бразил, Турк зэрэг 20 гаруй улсын 150 орчим компанитай хамтран ажиллаж будаа, ургамлын тос, гахай, тахианы мах, элсэн чихэр, амттан зэрэг 100 гаруй төрлийн түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлжээ.

БРЭНД

Юун түрүүнд Монголчуудын хэзээний танил болсон “Сакура”, “Слава” “Anshan”, “Лапша”,“Талын Монгол” зэрэг брэндийг онцлох нь зүйтэй юм.

Мөн тус компани нь мах, махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будааг ОХУ-аас, БНХАУ, Вьетнам зэрэг орны хамгийн том будаа үйлдвэрлэгчдээс үр тариа, ОХУ болон Европын орнуудын генийн өөрчлөлтгүй чихэр, шоколад зэрэг амттаныг өөрийн нэрийн дор “Triple” брэнд болгон хөгжүүлж дотоодын зах зээлд худалдаалж буй Монголын топ компани юм.

АМБИЦ

Грийн Интернэшнл компани нь баталгаатай, чанартай, органик бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөж буй дэлхийн зах зээлд “Талын Монгол” брэнд нэрийн дор 14 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг экпортод гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!