- Голомт Капитал ҮЦК
- Posts
- САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД - "19%" ХҮҮ
САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД - "19%" ХҮҮ
Микрон-Уналт | Peloton-Хамтрана | Epic Games-Халаа

🌐Чип үйлдвэрлэгч Микрон компанийн хувьцаа 2.8%-иар буурчээ.
🌐Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК Баянхөндий алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г бүртгүүллээ.
🌐Фитнесийн спортын салбарт өрсөлддөг Peloton болон Lululemon компаниуд хамтрана.
🌐САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД зарлагдлаа.
🌐Epic Games ажилчдынхаа 16% хувийг хална.
🌐Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалагдана гэж үзжээ.
🌐МХБ-ийн 2023.09.28-ны өдрийн арилжааны тойм

ЯАГААД "УЛААНБААТАР БОНД" ГЭЖ?
📢Учир нь тус бондын жилийн хүү 17.2 хувь буюу хадгаламжийн дундаж хүүнээс ойролцогоор 4 хувь өндөр байна. Мөн тус "Бонд" нь хөрөнгө оруулалтын бусад бүтээгдэхүүнээс хамгийн бага эрсдэлтэй гэдгээрээ онцлогтой юм.
"УЛААНБААТАР БОНД"-ЫН НӨХЦӨЛ🤝🏼
Бондын үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх дүн: 277.8 тэрбум төгрөг
Хүү: 17.2 хувь
Хүү төлөх давтамж: 6 сар тутам
Хугацаа: 24 сар

📢Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн түүхэнд тэмдэглэгдэх орон нутгийн анхны бонд "УЛААНБААТАР БОНД"-од хөрөнгө оруулагч нь хүссэн үедээ арилжаалах боломжтой бөгөөд хүүгийн орлогын албан татвар нь бусад санхүүгийн бүтээгдэхүүнээс 50%-иар бага буюу 5% гэдгээрээ онцлогтой юм.

✅ХҮЛЭЭЛТ
Чип үйлдвэрлэгч Микрон компанийн хувьцаа 2.8%-иар буурчээ.
⭕АНУ-ын чип үйлдвэрлэгч компаниудын улирлын тайлан шинжээчдийн таамаглаж байснаас их хэмжээний алдагдалтай гарсны дараа Микрон (NASDAQ:MU) компанийн хувьцаа 2.8%-иар буурчээ.
Айдахо мужид төвтэй тус компанийн тус хугацааны нэгж хувьцаанд ногдох алдагдлыг 1.07 ам.доллар гарчээ. Гэхдээ Микрон энэ улиралд таамаглаж байснаас өндөр буюу 💰 4 тэрбум ам.долларын орлого олсон байна.

🕹Хөрөнгө оруулагчдын хувьд хиймэл оюун ухааны технологийн эрэлт нэмэгдэж байгаа нь Микрон компанийн өндөр хүчин чадлын санах ойн чипүүдийн борлуулалтыг нэмэгдүүлж, компани ашигтай ажиллана гэсэн ❗хүлээлттэй байна.

✅АНХААРАЛДАА АВАХ❗
Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК Баянхөндий алтны төслийн шинэчилсэн ТЭЗҮ-г бүртгүүллээ.
🛤Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX:ERD; MSE:ERDN) ХК нь Монгол Улсын баруун ѳмнѳд бүсэд орших ѳндѳр агуулга бүхий, илээр олборлох боломжтой Баянхѳндий алтны тѳслийн хараат бус ТЭЗҮ-ийг 2023.08.15-ны өдөр эцэслэн, 2023.09.25-нд баталсан бөгөөд “Bayan Khundii Gold Project, Feasibility Study Update, NI 43-101 Technical Report” (“Техникийн тайлан” эсвэл “ТЭЗҮ”) нэртэйгээр SEDAR-т бүртгүүлжээ.

🛤Шинэчилсэн ТЭЗҮ-ийг O2 Mining Ltd болон Roma Group Ltd-ээр ахлуулсан Монголын болон Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байсан туршлагатай олон улсын зѳвлѳх компаниуд хамтран боловсруулсан бөгөөд энэхүү ТЭЗҮ-ийг гүйцэтгэхдээ NI 43-101 Эрдсийн нѳѳцийн тайлагналын стандартыг мөрдлөг болгожээ.
ТЭЗҮ-д Хар Морь ордын анхан шатны нөөцийг тодорхойлон багтааснаас гадна геологийн болон үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тооцоолж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зардал болон металлын үнийг шинэчилсэн байна.

✅НЭГДЭЛ
Фитнесийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр өрсөлддөг Peloton болон Lululemon компаниуд хамтрана.
🏗 Фитнесийн тоног төхөөрөмж болон контент бүтээгч Peloton компани өрсөлдөгч компани болох фитнесийн хувцас үйлдвэрлэгч Lululemon-тай хамтран ажиллахаар боллоо.
Тус стратегийн хамтын ажиллагааны хүрээнд Lululemon бренд Peloton-д фитнес хувцас нийлүүлэх бол Peloton хувцас үйлдвэрлэлээ бууруулах юм байна.

Gif by onechicago on Giphy
Түүнчлэн Lululemon өөрийн 💸995 ам.долларын Mirror фитнесийн төхөөрөмжийн худалдааг зогсоож Peloton-той төстэй үйлчилгээ үзүүлэхгүй гэж тохирчээ.
🚩Lululemon компанийн аппликэйшн нь 13 сая гаруй хэрэглэгчтэй бөгөөд тус үзүүлэлт нь Peloton компанийн олон улс дахь нийт гишүүдийн тооноос 2 дахин их юм.
ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/ | ☝️ 8006-9977 /Хонгконг, Шанхай, Шинжен/ |

✅АНХААРАЛД⁉
Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалагдана гэж үзжээ.
Монголбанк шинжээчдийн макро эдийн засгийн төсөөллийн судалгааг банкнуудын эдийн засагчид, их, дээд сургуулиудын багш нар, судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын нийт 26 судлаачийн дунд явуулжээ.
Монголбанкнаас хөндлөнгийн шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар энэ оны III улиралд инфляц бага зэрэг өсөж 10.1 хувь, эдийн засгийн өсөлтийг 6 хувьд хадгалагдах төлөвтэй байна гэж үзжээ.
Харин урт хугацаандаа буюу 2024 оны II улиралд инфляц өнөөгийн түвшинд буюу 9.2 хувь, эдийн засгийн өсөлт 5.6 хувь болно гэж таамаглажээ.

Энэ оны II улиралд бодит дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 6.4 хувьтай гарч, төлбөрийн тэнцэл анх удаа ашигтай гарсан бөгөөд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5000 ам.долларт хүрсэн билээ.
Засгийн газраас 2024 онд энэ тоо 6000 ам.долларт хүрэх төсөөлөлтэй байгааг мэдээлсэн юм.
Шинжээчид Төв банкны бодлогын хүүг III улиралд дунджаар 12.9 хувь, ихдээ 13 хувь, багадаа 12 хувь гэсэн хүлээлттэй байна.

“САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ БОНД” ЗАРЛАГДЛАА
💰Голомт Капитал ҮЦК нь Грийн Интернэшнл ХХК-тай хамтран зах зээлд гаргаж буй өндөр өгөөж, барьцаа баталгаатай, богино хугацаатай “САР БҮР ХҮҮГЭЭ АВДАГ” бондыг хөрөнгө оруулагчдад санал болгож байна.
✅БОНДЫН НӨХЦӨЛ🤝🏼
Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Татан төвлөрүүлэх дүн: 10 тэрбум төгрөг
Хүү: 19 хувь / жилийн/
Хүү төлөх давтамж: Сар тутам
Үндсэн төлбөр төлөлт: Хугацааны эцэст
Хугацаа: 18 сар
Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалт: Эргэлтийн хөрөнгийн санхүүжилт

✅ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ
Тус компани нь олон улсын чанар, стандартыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг Монголчууддаа зориулж ирсэн юм.
Өнгөрсөн 10 гаруй жилд ОХУ, Вьетнам, Япон, Америк, Малайз, БНХАУ, Солонгос, Бразил, Турк зэрэг 20 гаруй улсын 150 орчим компанитай хамтран ажиллаж будаа, ургамлын тос, гахай, тахианы мах, элсэн чихэр, амттан зэрэг 100 гаруй төрлийн түүхий эд, эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлжээ.

✅БРЭНД
Юун түрүүнд Монголчуудын хэзээний танил болсон “Сакура”, “Слава” “Anshan”, “Лапша”,“Талын Монгол” зэрэг брэндийг онцлох нь зүйтэй юм.
Мөн тус компани нь мах, махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн будааг ОХУ-аас, БНХАУ, Вьетнам зэрэг орны хамгийн том будаа үйлдвэрлэгчдээс үр тариа, ОХУ болон Европын орнуудын генийн өөрчлөлтгүй чихэр, шоколад зэрэг амттаныг өөрийн нэрийн дор “Triple” брэнд болгон хөгжүүлж дотоодын зах зээлд худалдаалж буй Монголын топ компани юм.
✅АМБИЦ
Грийн Интернэшнл компани нь баталгаатай, чанартай, органик бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ улам бүр өсөж буй дэлхийн зах зээлд “Талын Монгол” брэнд нэрийн дор 14 гаруй төрлийн бүтээгдэхүүнийг экпортод гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

✅ХАЛАА,СЭЛГЭЭ⁉
Epic Games ажилчдынхаа 16% хувийг хална
Пүрэв гарагт Fortnite тоглоомыг хөгжүүлэгч Epic Games нийт ажилчдынхаа 16 хувь буюу 830 гаруй хүнийг албан тушаалаас нь чөлөөлөх болсноо мэдэгджээ. Ихэнх технологийн компаниуд энэ жил ажилчдынхаа тоог бууруулаад байгаа бөгөөд тэдгээрийн дунд Meta, Microsoft, T-Mobile болон Lyft зэрэг компаниуд орж байна.

Компанийн Гүйцэтгэх захирал Тим Суини зардлаа бууруулж ирээдүйн өсөлтөд хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлэхэд анхаарч байна гэжээ.

МХБ-ийн 2023 оны 09 сарын 28-ны өдрийн арилжаа
2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 339,220,363 төгрөгийн үнийн дүн бүхий 1,001,744 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 52,496 ширхэг нэгж эрх 29,502,812 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,002 ширхэг бонд 100,120,000 төгрөгөөр,
“Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,384,000 юань буюу 7,757,987,840 төгрөгөөр,
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 20 багц 128,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 20,505,600 ам.доллар буюу 70,959,013,632 төгрөгөөр, 25 багц 160,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 25,632,000 ам.доллар буюу 88,698,767,040 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,000 тонн FE 65% төмрийн баяжмал 328,500 ам.доллар буюу 1,136,764,395 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 169,021,376,082 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.55% хувиар өсөж, 35,306.28 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,237,404,444,583 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
