МАРК ЗУКЕРБЕРГ 💵185 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХУВЬЦААГАА ЗАРЖЭЭ (1)

Nvidia-ийн оронд - AMD | Япон - Мөнгөний бодлого | Bank of America - PayPal |

💠Технологийн аваргууд Nvidia-ийн оронд AMD-ийн AI чипнүүдийг сонгов.

💠Марк Зукерберг 185 сая ам.долларын хувьцаагаа заржээ

💠Японы төв банк мөнгөний зөөлөн бодлогоо зогсоох нь

💠Bank of America PayPal-ийн хувьцааны зэрэглэлийг буурууллаа.

💠МХБ-ийн 2023.12.06-ны өдрийн арилжаа

СОНИРХОЛТОЙ

Марк Зукерберг 185 сая ам.долларын хувьцаагаа заржээ

Meta компанийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг 2021 онд анх өөрийн эзэмшлийн хувьцаануудаа зарсан. Тэгвэл 11 сард  өөрийн 682,000 ширхэг буюу 💵185 сая сая ам.долларын үнэлгээ бүхий хувьцаагаа заржээ.

Метагийн эзэн компанийнх нь хувьцаа 2 жилийн дотор 172%-иар өсөхтэй зэрэгцэн хувьцаагаа зарсан нь олны анхаарлыг татаж байна..

Одоо түүнд Метагийн 13%-ийн хувьцааны эзэмшил үлдсэн бөгөөд энэ нь 💵117.7 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. 

🔎 ТЕХНОЛОГИ

Технологийн аваргууд Nvidia-ийн оронд AMD-ийн AI чипнүүдийг сонгов.

 

Өчигдөр AMD компаниас хөрөнгө оруулагчдын уулзалт зохион байгуулахдаа Meta Platforms Inc, Microsoft Corporation болон OpenAI компаниуд тус компанийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурилсан MI300X загварын чипийг ашиглахаар болсныг мэдэгдлээ.

📍Энэ нь технологийн компаниуд өндөр өртөгтэй Nvidia-ийн чипнүүдээс илүүтэйгээр хямд үнэтэй ч үзүүлэлтийн хувьд өрсөлдөхүйц бусад чипнүүдийг эрэлхийлж байгааг илтгэж буйг шинжээчид онцолжээ.

AMD-ийн AI дээр суурилсан шинэ MI300X загварын чип нь ирэх оны эхээр харилцагчдадаа хүрэх бөгөөд технологийн компаниудад хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

GIF by AMD

AMD компанийн хувьцааны ханш 2022 оны хөрөнгийн зах зээлийн уналтаар 163.28 ам.доллараас 55.52 ам.доллар хүртэл нийт 📉66.91 хувиар унаж байсан.

Тус уналтаас хойш 110.98 хувиар өсөж өчигдрийн хаалтын ханшаар 💵💵116.4 ам.доллар дээр арилжаалагдаж байна.

Харин энэ хугацаанд Nvidia компанийн хувьцааны ханш бүх цаг үеийн түүхэн дээд ханшаа дахин нэг удаа тогтоогоод байгаа юм.

📊 ШИНЖЭЭЧДИЙН ҮНЭЛГЭЭ

Bank of America PayPal-ийн хувьцааны зэрэглэлийг буурууллаа.

Bank of America-ийн шинжээчид PayPal (NASDAQ:PYPL)-ийн хувьцааны зэрэглэлийг бууруулж, нэгж хувьцааны хүрэх ханшийг 66 ам.доллар болгон буурууллаа.

Үүний улмаас тус компанийн хувьцаа өчигдөр 📉1.8%-иар буурчээ.

Харин PayPal-ын шинэ Гүйцэтгэх захирал болон Санхүү хариуцсан захирлын зүгээс “ Бид ашгийг тасралтгүй өсгөхийг гол зорилгоо болгон ажиллах бөгөөд 2024 он бол шилжилтийн жил байх болно” гэж тодотгожээ.  

Гэсэн ч  шинжээчид тус компанийн  2024 оны ашгийн тооцоог "Хэт өндөр" гэж үзэж байна.

Тиймээс ч шинжээчид "PayPal нь өндөр нэр хүндтэй, тайлан нь сайн хэвээр байгаа ч бид хувьцааны үнэ ойрын хугацаанд бага зэрэг хязгаарлагдмал байх болно гэж бодож байна. Үнэлгээ/сэтгэл хөдлөл нь сөрөг нөлөө үзүүлдэг" гэсэн байна.

Bank of America-ийн хөрөнгийн шинжээчид мөн Toast (TOST)-ийн үнэлгээг бууруулж, "Өсөлтийн хурд удааширч, өрсөлдөөн нэмэгдэж байна” гэжээ.

🪙МӨНГӨНИЙ БОДЛОГО

Японы төв банк мөнгөний зөөлөн бодлогоо зогсоох нь

 

Японы төв банкны дэд ерөнхийлөгч  Ryozo Himino мөнгөний зөөлөн бодлогоо зогсоох нь эдийн засагт өндөр ач холбогдолтой талаар ярилцлагадаа дурдсан нь тус улсад 10-аад жил тогтоосон хүүгийн маш бага түвшингийн хугацаа дуусах гэж буй дохиог өглөө.

Японы төв банк нь цалин болон үнийн өсөлтийг харгалзан мөнгөний бодлогоо чангаруулах хугацааг анхааралтай хүлээж байгаа аж.

Японы инфляцын түвшин төв банкны зорилт болох 2%-иас хэтрээд байгаа нь банкнуудын бодит өгөөжийг сөрөг утга руу оруулж байгаа юм.

Гэвч зарим бодлого тодорхойлогчдын зүгээс дотоодын эрэлт нэмэгдэж, гадны шок болон газрын тосны үнэ буурах зэргийг хүлээх хэрэгтэй гэж үзэж байна.

Hungry Asian Food GIF by Storymaker

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

МОНГОЛЫН АНХНЫ "А" ЗЭРЭГЛЭЛТЭЙ “ИНВЕСКОР БОНД”-ЫН 30 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.

Голомт Капитал ҮЦК нь СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэй Монголын Хөрөнгө оруулалтын зэрэглэлийн Эжинси (МИРА) ХХК-иас олгосон Монголын анхны "А"  тогтвортой үнэлгээтэй бонд буюу санхүүгийн салбарт тэргүүлэгч ИНВЕСКОР ББСБ ХХК-ийн бондын 30 ТЭРБУМ төгрөгийг амжилттай татан төвлөрүүллээ.

ДАРААГИЙН ТРАНЧИЙН ЗАХИАЛГАД НЭГДЭХ:

БОНДЫН НӨХЦӨЛ

"НОГООН БОНД"-НЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

ХААН Банкнаас Монголын хөрөнгийн бирж дээр олон нийтэд нээлттэй арилжаалах дотоодын анхны ногоон бондыг гаргах гэж байна.

Бондын захиалгыг 2023.12.11-нд авах бөгөөд нийт 170 мянган ширхэг, нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 16.0%-ийн хүүтэй гарна.

Энэ удаагийн дотоодын ногоон бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгөөр дээрх чиглэлүүдээс гадна усны менежмент, усны хэмнэлттэй технологи, ногоон барилгын шийдлүүд, бохирдлоос сэргийлэх, бууруулах үйл ажиллагаа, ногоон тээврийн төслүүдийг таатай нөхцөлөөр санхүүжүүлэх юм байна.

 

 

МХБ-ийн 2023.12.06-ны өдрийн арилжаа

2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 175,957,803 төгрөгийн үнийн дүн бүхий 555,263 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Авто зам ХК (AAR +15.00%)

  • Дархан гурил тэжээл ХК (DAR +14.98%)

  • Ар баянхангай ХК (ABH +14.90%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Гутал ХК (GTL -14.80%)

  • Ремикон ХК (RMC -7.43%)

  • Адуун чулуун ХК (ADL -5.41%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 20,437 ширхэг нэгж эрх 7,822,141 төгрөгөөр арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,304,000 юань буюу 8,785,187,840 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 290,400 ам.доллар буюу 996,223,008 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,432,000 юань буюу 8,846,622,720 төгрөгөөр,  

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 534,600 ам.доллар буюу 1,833,955,992 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.  

Энэ өдөр нийт 20,645,769,504 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.24% хувиар өсч, 36,671.99 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,064,616,885,661 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!