📢ГОЛОМТ БАНКНЫ💵 АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ АВАХ БОЛОМЖ

🔴Доналд Трамп - Криптовалют | 📍Элон Маск - Татварыг дэмжихгүй | 🔎Рио Тинто - Нийлүүлэлт | 💵 Таны хуримтлалын шинэ боломж БОНД- 📊18-21%🤗

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ

БОНД- 18-21%

Монголбанкнаас бодлогын хүүг 📊11% болгосон нь хадгаламжийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн дунд өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалтын хэрэгслийн эрэлтийг нэмж байна.

Тэгвэл яг одоо хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд хөрөнгийн зах зээлийн хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн болох "БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ" зүй ёсоор орж байна.


Голомт Капитал үнэт цаасны компани нь танд тус өсөлттэй зах зээлээс 💵18-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.


Та БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ-н салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудаас сонголтоо хийхдээ:

  • 📊 Салбарын өсөлт

  • 💵Барьцаа, баталгаа

  • 📱Хүү, өгөөжийн тооцоолол

  • 📅Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

 

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

 

 

ГОЛОМТ БАНКНЫ 💵АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНААС АВАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ

 

Голомт банк олон улсын зах зээлд жилийн 📊11%-ийн хүүтэй, 📅2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.

Хэрэв та Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмших эрх нээгдлээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Доналд Трамп сонгуулийн хандиваа криптовалютаар авна.

 

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Доналд Трамп сонгуулийн кампанит ажилдаа криптовалютаар хандив авахаа зарлалаа.

Энэхүү алхмаа АНУ-ын санхүүгийн зах зээлд "Социалист Засгийн газрын хяналтыг эсэргүүцэгчидтэй нэгдэж буйн нэг хэлбэр” гэж тодорхойлсон байна.  

Трампыг дэмжигчид Coinbase Commerce платформоор дамжуулан хүлээн зөвшөөрөгдсөн ямар ч криптовалютыг хандивлах боломжтой юм байна.

Тус төлбөрийн шинэ хэрэгсэл нь Трампын кампанит ажилд хөрөнгө оруулах шинэ эх үүсвэрийг нээж өгч байна.

Нэр дэвшигчийн хувьд дөрөвдүгээр сарын байдлаар Ардчилсан намын рейтингийг давсан үзүүлэлттэй байгаа ч санхүүжилтийн хувьд хомсдолтой байгаа юм.

Роберт Кеннеди Жуниор

Анхных биш

Доналд Трамп криптовалютаар хандив цуглуулж байгаа анхны нэр дэвшигч биш юм.

Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөгч Роберт Кеннеди Жуниор 2023 оны 5 сард биткойноор хандив хүлээн авахаа зарласан юм.

Түүнчлэн, Сенатор Рэнд Пол 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажилдаа зориулж биткойноор хандив авч байсан түүхтэй.

Элон Маск Хятадын цахилгаан автомашинд импортын татвар ногдуулахыг дэмжихгүй

Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байдены засгийн газраас Хятадын хямд үнэтэй цахилгаан автомашин нь АНУ-ын зах зээлийг эзлэхээс сэргийлж 100 хувийн татвар ногдуулах болсноо зарласан юм.

Гэтэл Тесла Хятадын зах зээлд ямар ч тариф, хөнгөлөлтгүйгээр өрсөлдөх чадвартай хэвээр байна.

Тиймээс Жое Байдены шийдвэрийг Тесла компанийн Гүйцэтгэх захирал Элон Маск дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

 

Тесла хэцүүхэн нөхцөлд

Тесла компанийн хувьд цахилгаан автомашиных нь эрэлт хэрэглэгчдийн дунд буурсан, Хятадад хүчтэй өрсөлдөөн нэмэгдсэнээс шалтгаалсан хүндрэлүүдтэй нүүр тулаад байгаа юм.  

tesla GIF

Тус компанийн орлого энэ оны эхний улиралд 2012 оноос хойших хамгийн доод түвшинд хүрсэн бол хувьцааны ханш нь 30 гаруй хувиар буураад байна.

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2БҮРТГЭЛ 2024.06.16-НД ХААГДАНА

 


Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

📢S&P500 ИНДЕКСИЙН ХАНШ 1950 ОНООС ХОЙШ 6 УДАА УНАСАН


АНУ-ын тэргүүлэх S&P500 индекс урт хугацаандаа үргэлж өсдөг бөгөөд жилд дунджаар 9.2 хувийн өгөөжтэй байх боломжтой. Харин 1950 оноос хойш тус индекс 20.0 хувиас дээш унасан жил зөвхөн 6 удаа тохиосон байна.

 

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Рио Тинтогийн хөнгөн цагааны ислийн нийлүүлэлт тасалджээ.

Рио Тинто группийн Австралийн Квинсланд дахь боловсруулах үйлдвэрүүд нь бүс нутгийн эрчим хүчний хийн нийлүүлэлт тасалдсаны улмаас эрчим хүчний хомсдолд орсон байна.

Тиймээс хөнгөн цагааны ислийн нийлүүлэлтэд хүндрэл үүссэнийг харилцагчдадаа мэдэгджээ.

Энэхүү давагдашгүй хүчин зүйл нь хөнгөн цагааны ислийг гуравдагч талд нийлүүлэхэд хүндрэл учруулж байгаа ч хөнгөн цагааны үйлдвэрлэлд нөлөөлөхгүй гэж холбогдох хүмүүс дурдлаа.

Рио Тинто нь хөнгөн цагаан үйлдвэрлэхэд шаардагддаг түүхий эд болох хөнгөн цагааны ислийг Ярвун дахь боловсруулах үйлдвэр болон Оросын United Co. Rusal International PJSC-тэй хамтран эзэмшдэг Queensland Alumina Limited-д үйлдвэрлэдэг байна.

Одоогоор тус компанийн хувьцаа (NYSE:RIO) 4 гаруй хувиар унаад байна.

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Эм Жи Эл Акуа компанийн хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа ирэх 7 хоногт эхлэнэ

Та бидний сайн мэдэх “Voyage” брэндийн цэвэр усыг үйлдвэрлэгч Эм Жи Эл Акуа ХХК-ийн анхдагч зах зээлд олон нийтэд хувьцаагаа санал болгох явц буюу IPO амжилттай дууслаа.

IPO-н төлөвлөгөөнд нийт татан төвлөрүүлэх 15.2 тэрбум төгрөгийн 80%-г стратегийн хөрөнгө оруулагчид, 20%-г олон нийтэд санал болгохоор тусгасан.

Тус IPO-д нийт 501 хөрөнгө оруулагч захиалга өгснөөс нийт 15,277,687,200 төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн юм. Ингэснээр 104,400 хүртэл төгрөгийн захиалгыг 100%, түүнээс илүү дүнтэй захиалгыг 98.8%-иар тооцон хувь тэнцүүлэхээр болжээ.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа ирэх 7 хоногт эхлэхээр хүлээгдэж байна.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ БҮРДҮҮЛЭГЧ УУЛ УУРХАЙН САЛБАРЫН “ГОЛ ТОГЛОГЧ” БОЛОХОД БЭЛЭН ҮҮ?

Голомт Капитал ҮЦК ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос “Уул Уурхайн Биржийн Арилжааны Зуучлагч (брокер)”-ийн тусгай зөвшөөрөл авсан анхны компаниудын нэг юм.  

Тус тусгай зөвшөөрлийн хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттайгаар уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнийг мэргэжлийн өндөр чанартайгаар зуучлан ажиллаж байна.

Та уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дор дурдсан брокеруудтай холбогдоно уу.

МХБ-ийн 2024.05.22-ны өдрийн арилжаа

 

2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 326,784,603 төгрөгийн үнийн дүн бүхий 806,578 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Атар-Өргөө ХК (ATR +15.00%)

  • Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн ХК (ERDN +14.98%)

  • Тавилга ХК (TVL +14.96%)

  • Эрдэнэс сольюшинс ХК (AMT-13.38%)

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -7.25%)

  • Крипто Үндэстэн ХК (CNF -5.10%)-

  • Хөрөнгө оруулалтын сангийн 23,519 ширхэг нэгж эрх 3,792,439 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 342 ширхэг үнэт цаас 34,165,800 төгрөгөөр

  • Багцын арилжаагаар нийт 573,889 ширхэг үнэт цаас 591,105,670 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,492,709,760 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6,600 тонн FE 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 511,500 ам.доллар буюу 1,729,437,765 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн FE 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 475,650 ам.доллар буюу 1,608,224,971.50 төгрөгөөр

  • Тавантолгой" ХК-ийн 35 багц 224,000 тонн дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс 32,592,000 ам.доллар буюу 110,197,137,120 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,520,000 юань буюу 5,380,876,800 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,656,000 юань буюу 10,582,391,040.00 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн FE 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 431,550 ам.доллар буюу 1,459,118,020.50 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 142,405,743,989 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.58% хувиар өсч, 42,742.74 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,053,765,240,911 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!