• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢ВАШИНГТОН ДС, ЧИКАГО ХОТОД СУУГАА МОНГОЛЧУУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БАНК САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

📢ВАШИНГТОН ДС, ЧИКАГО ХОТОД СУУГАА МОНГОЛЧУУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БАНК САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

📊Хүү-18% | ⏲️Хүү төлөлт- Улирал тутам | 💵Хүүгийн татвар-5% | 🤗Нэгжийн үнэ - 100,000 төгрөг

ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК НЬ АНУ-ЫН ВАШИНГТОН ДС, ЧИКАГО ХОТОД СУУГАА МОНГОЛЧУУДАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, БАНК САНХҮҮГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛНЭ

Голомт Капитал ҮЦК ХХК нь АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа зориулан хөрөнгө оруулалт, банк санхүүгийн үйлчилгээг ойртуулах, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Та тус арга хэмжээнд хүрэлцэн ирснээр Монголын төдийгүй дэлхийн хөрөнгийн зах зээлд хөл тавих анхны алхмаа хийхээс гадна өндөр эрэлттэй, өгөөж өндөртэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдтэй танилцах, өөрийн нэр дээр банкны болон үнэт цаасны данс нээлгэх боломжтой.

Хөрөнгө оруулалтын зөвлөгөө мэдээлэл

  • Монголын арилжааны банкнууд, хувьцаат компаниудын үнэлгээ ба хөрөнгө оруулах боломж

  • Дотоодын төгрөг болон ам.долларын бондууд (өгөөж: төгрөг 17%-20%, ам.доллар 7.0%-12.5%)

  • Гадаад арилжаа бусад хөрөнгө оруулалтын зөвлөгөө мэдээлэл

Данс нээх үйлчилгээ

  • Дотоодын арилжааны банкны данс нээх

  • Дотоодын үнэт цаасны данс нээх

“БИД” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь БИД ББСБ ХХК-ийн эрсдэл болон татвар багатай, өндөр өгөөж бүхий “БИД” ХБҮЦ-ны урьдчилсан захиалгыг авч байна.

“БИД” ХБҮЦ-ны татан төвлөрүүлэх нийт дүн 15 тэрбум төгрөг бөгөөд энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын ердөө 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн юм.

“БИД” ХБҮЦ-НЫ НӨХЦӨЛ

🔴Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг

🔴Хүү: 18%

🔴Тоо ширхэг: 150.000

🔴Хүү төлөх давтамж: Улирал тутам

🔴Нийт татан төвлөрүүлэх дүн: 15 тэрбум

🔴Хүүгийн татвар: 5%

ЯАГААД “БИД” ББСБ ГЭЖ?

Үнэт цаас гаргагч “БИД ББСБ” ХХК нь 18 салбар, 100 гаруй ажилтантайгаар 20 гаруй жил тогтвортой үйл ажиллагаа явуулж буй ууган банк бус санхүүгийн байгууллагуудын нэг юм. 

 

“БИД” ХБҮЦ СОНГОХ ШАЛТГААН-ӨСӨЛТӨӨС ӨГӨӨЖ ХҮРТЭХ

Тус компанийн цэвэр зээлийн хэмжээ сүүлийн 3 жилийн хугацаанд жилд дунджаар 29 хувь өсөж 2023 оны эцсийн байдлаар 67 тэрбум төгрөгт хүрээд байна.

Мөн зээлийн оновчтой менежментийг хэрэгжүүлснээр чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн 3 жилд 2 дахин буурч 2.4 хувь болсон нь салбарын дундажтай харьцуулахад 2.9 дахин бага үзүүлэлт юм.

“БИД” санхүүгийн нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хот дахь 18 салбар нэгжээрээ дамжуулан төв суурин газрын иргэд болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр төвшинд үзүүлж ирсэн 19 жилийн туршлагатай хамт олон юм.

ЭРСДЭЛ БАГА

🎯Хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан.

БАТАЛГАА

🎯БИД ХБҮЦ нь 17.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий хуулийн болон санхүүгийн шалгуур хангасан 100% хэвийн автомашины зээлийн багцаар баталгаажсан.

ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР

🎯Олон нийтэд нээлттэй арилжаалагдах тул хөрвөх чадвар өндөртэй буюу хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой.

ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ

🎯Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол “БИД” ХБҮЦ-ны хүү улирал тутам олгогдоно

ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨГДӨХ ДАВТАМЖ

🎯Үндсэн төлөлт 18, 21, 24-р саруудад 3 хувааж төлөгдөнө.

“БИД” ХБҮЦ-ЗАХИАЛАХ ЗААВАР

Хятадын тоглоом сонирхогчид Warcraft-аар тоглох эрх дахин нээгдэнэ

 

2023 онд Хятадын NetEase тоглоомын компани Microsoft-той 10 жил үргэлжилсэн хамтын ажиллагаагаа зогсоосны дараа "World of Warcraft" зэрэг алдартай тоглоомыг Хятадын хэрэглэгчид ашиглах боломжгүй болсон.

Ялангуяа тоглоом хөгжүүлэгч Blizzard компанийн бүтээсэн шилдэг тоглоомуудыг Хятадад тоглох боломжгүй болсон нь олон нийтийн дургүйцлийг хүргэсэн юм.

Гэхдээ Microsoft компани Activision Blizzard-ийг худалдаж авсны дараа хурцадмал байдал намжсан.

blizzard GIF by World of Warcraft

Улмаар NetEase болон Microsoft компаниуд Activision Blizzard-ийн охин компани болох Blizzard Entertainment-ийн бүтээсэн тоглоомуудыг Хятадад дахин нэвтрүүлэхээр хэлэлцэж эхэлсэн билээ.

Үүний үр дүнд "World of Warcraft", "Hearthstone" зэрэг шилдэг бүтээлүүдийг Хятадын тоглоом сонирхогчид тун удахгүй дахин ашиглаж эхлэх нь ээ.  

Disney шинэ үзвэр үйлчилгээ, дэд бүтцээ хөгжүүлэхэд 60 тэрбум ам.доллар зарцуулна

 

Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдоод байсан Disneyland компанийн орлого 2023 онд 32.5 тэрбум ам.долларт хүрч өмнөх жилээс 16 хувиар өслөө.

Тус компанийн Хойд Америк, Европ, Азид үйл ажиллагаа явуулдаг Disneyland-ийн 12 паркийн орлого 2020 онд 35 хувиар, 2021 онд 3 хувиар буурсан юм.

Харин цар тахлын дараа буюу 2023 онд “Disney”-ийн сэдэвчилсэн паркууд нь компанидаа хамгийн сайн орлого оруулж байгаа бөгөөд нийт орлогын 36 хувь, үйл ажиллагааны орлогын 70 хувийг бүрдүүлжээ.

 

Цар тахлын үеийг ашигласан

 

Тус компани цар тахлын үеийн хөл хорионы хугацааг бизнесээ шинэчлэх, хөгжүүлэх боломж хэмээн үзэж, хэд хэдэн паркийг шинээр ашиглалтад оруулж, тасалбарыг гар утсаараа захиалах, виртуал орчноор дамжуулан дараалалд зогсох зэрэг технологийн шинэчлэлүүдийг хийсэн аж.

Тухайлбал, өнгөрсөн 11 сард Хонконгийн Disneyland-д “World of Frozen” сэдэвчилсэн паркийг нээсэн бол 12 сард Шанхайд “Zootopia Land”-ийг ашиглалтад оруулаад байгаа юм.

 

Follow Me Disney GIF

Цаашдын төлөвлөгөө

 

Disney-ийн зүгээс амралт зугаалгын үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор робот технологи, аниматроникийг судалж байгаагаа мэдээллээ.

Мөн ирэх 10 жилд шинэ үзвэр үйлчилгээ, дэд бүтцээ хөгжүүлэхэд 60 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ.

 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

Голомт Капитал ҮЦК бизнес эрхлэгчдэд “Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд”-ыг танилцууллаа

 

Голомт Капитал ҮЦК нь Монголын Бизнесийн Зөвлөл /BCM/-тэй хамтран 2024 оны 4 сарын 9-нд "Монголын хөрөнгийн зах зээлийн боломжууд"-ыг бизнес эрхлэгчдэд танилцууллаа.

Эдүгээ бизнес эрхлэгчдийн хувьд Монголын хөрөнгийн зах зээлд бонд гаргах замаар төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтаа татаж байна.

Өнөөдөр Монголын бондын зах зээлд худалдаа үйлдвэр, барилга, уул уурхай, санхүүгийн салбарын 104 компанийн 3 их наяд төгрөгийн бонд гарчээ.

Ингэснээр тухайн компанийн хөгжил шинэ шатанд гарах, үйл ажиллагаа тэлэх, ашиг орлого нь нэмэгдэх, томоохон бүтээн байгуулалтууд өрнөх, ажлын байр нэмэгдэх зэргээр Монгол Улсын эдийн засгийн хөгжилд өндөр хувь нэмэр оруулж байна.  

 

КОМПАНИ ЯАГААД БОНД ГАРГАДАГ ВЭ?

Уян хатан байдал

  • Барьцаа хөрөнгөд тавих шаардлага бага

  • Зээлжих зэрэглэл тогтоолгосон бол барьцаагүйгээр гаргах боломжтой

  • Шаардлагатай дүнгээр эх үүсвэр татах боломжтой, хязгаарлалт бага

  • Хүү, хугацаа, төлөлтийн давтамжийг өөрөө тогтоох боломжтой

  • Банкны зээлийн гэрээнд тавигдах аливаа хязгаарлалтгүй, илүү эрх чөлөөтэй санхүү, үйл ажиллагаагаа явуулах боломжтой

  • Буцаан дуудах, хөрвөх гэх мэт уян хатан нөхцөл тогтоох боломжтой

Зах зээлд танигдах

  • Олон тооны хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх

  • Цаашид өртөг багатай санхүүжилт татах

  • Зээлжих зэрэглэл сайжрах

  • Хугацаа алдахгүйгээр эх үүсвэр татах

  • Засаглал сайжрах, нэр хүнд өсөх зэрэг ач холбогдолтой юм.

Харин хөрөнгө оруулагчдын хувьд эрсдэл багатай бондын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулснаар улирал хүү тутамд хүү авах, хүүгийн орлогоороо дахин хөрөнгө оруулалт хийх зэргээр өндөр өгөөж хүртэх боломжтой юм.

 ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЯАГААД БОНДЫГ СОНГОДОГ ВЭ? 

  • Өндөр өгөөж хүртэх

  • Эрсдэл багатай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах

  • Улирал, жил гэх мэтээр хугацааны сонголттой тул мөнгөн хөрөнгөө удирдах

  • Барьцаа баталгаатай, зээлжих зэрэглэлтэй гэх мэт олон төрөлтэй

  • Хөндлөнгийн хууль, үнэлгээ, үнэт цаасны компанийн шалгуур хангасан бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах зэрэг боломжтой юм.

  • Мөн эдийн нийгмийн ач холбогдол өндөртэй төслүүдэд шууд бусаар хувь нэмэр оруулах, нөлөөллийн хөрөнгө оруулалт хийх.

  • Ашигтай төслүүдэд хөрвөх нөхцөлтэй сонголттой хөрөнгө оруулалт хийх боломжийг олгодог.

ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД

Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Ингэхдээ хөрөнгө оруулагчдад:

  • Өсөлттэй салбар

  • Хүүгийн харьцуулалт

  • Хүү төлөх давтамж, хугацаа

  • Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хийх боломжийг олгож байна.  

Та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бондын хөрөнгө оруулалтаа хийнэ үү.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 орчим хувийг дангаар гүйцэтгэсэн бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

БОНД ЗАХИАЛАХ: 8688-9922

Manchester United багийн хувьцаа он гарснаас хойш 27% уналаа

 

Дэлхийн хамгийн том хөл бөмбөгийн клуб болох MANCHESTER UNITED (NYSE:MANU)-ийн хувьцаа 2024 он гарснаас хойш 27%-иар унаж 14.9 ам.долларт ирээд байна.

Manchester United-ийн хувьцааны урт хугацааны дэмжлэгийн бүс 10-13 ам.долларт хэлбэлзэж байна. Одоо тус клубийн үнэлгээ 2.5 тэрбум ам.доллар байна. 

 

Хөл бөмбөгийн клуб болохын хувьд Manchester United нь стрийминг, клубийн хувцас хэрэглэлийн борлуулалт, спонсоршип хэлэлцээр, зар сурталчилгаанаас орлогоо бүрдүүлдэг.

Түүнчлэн, борлуулалтын орлого, ашигт ажиллагаа нь тоглолтынх нь үр дүнгээс шууд хамааралтай байдаг юм. 

 

Premier League Football GIF by BT Sport

2022 онд Qatari-ийн шейх Jassim Bin Hamad al Thani нь Manchester United клубийг худалдан авна гэсэн мэдээллийн дараа хувьцааны ханш 27.4 ам.долларт хүрч өссөн ч тус хэлэлцээр 2023 онд бүтэлгүйтсэнээр эргэн унасан байна. 

 

 

 

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.

 

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.

МЕНТОР: А.БИЛГҮҮН /Голомт Капитал ҮЦК ХХК-ийн Техник шинжээч/

 

  • Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй

  • Техник шинжилгээ, арилжааны чиглэлээр ажилласан 11 жилийн туршлагатай

  • Голомт Капитал ҮЦК ХХК-ийн дэргэдэх “Golomt Capital Coach” академийн багш

  • Дэлхийн болон Монголын эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулах боломжтой компани, бүтээгдэхүүний талаарх судалгаа шинжилгээг харилцагчдад тогтмол хүргэж ирсэн туршлагатай

“GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

 

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20

АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР…

 

Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.

БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/

  • 2 САР -13%

  • 3 САР -14%

  • 4 САР -15%

  • 5 САР -16%

  • 6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.

Харин компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.

Мөн Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

 

МХБ-ийн 2024.04.09-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 938,316,962 төгрөгийн үнийн дүн бүхий 2,740,552 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 30 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Монноос ХК (MNS +14.92%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE +5.99%)

  • ЛэндМН ББСБ ХК(LEND +4.90%)

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Улаанбаатар хивс ХК (UBH -14.97%)

  • Сор ХК (SOR -14.80%)

  • Махимпекс ХК (MMX -14.49%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,234 ширхэг нэгж эрх 2,370,138 төгрөгөөр,

    Хөрөнгөөр баталгаажсан 100 ширхэг үнэт цаас 5,300,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ийн 1 багц 3,300 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 212,850 ам.доллар буюу 718,566,701 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 10,880,000 юань буюу 5,077,804,800 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 6,742,358,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.55% хувиар буурч, 42,972.7 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,064,613,027,547 төгрөг боллоо. 

 

ДАНС НЭЭХ ЗААВАР

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!