- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨГС БОЛОМЖ 📌 “БИД” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ СОНГОХ ШАЛТГААН
📢ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨГС БОЛОМЖ 📌 “БИД” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСЫГ СОНГОХ ШАЛТГААН
📊Хүү-18% | ⏲️Хүү төлөлт- Улирал тутам | 💵Хүүгийн татвар-5% | 🤗Нэгжийн үнэ - 100,000 төгрөг

“БИД” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт Капитал ҮЦК нь БИД ББСБ ХХК-ийн эрсдэл болон татвар багатай, өндөр өгөөж бүхий “БИД” ХБҮЦ-ны урьдчилсан захиалгыг авч байна.
“БИД” ХБҮЦ-ны татан төвлөрүүлэх нийт дүн 15 тэрбум төгрөг бөгөөд энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын ердөө 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн юм.

“БИД” ХБҮЦ-НЫ НӨХЦӨЛ
🔴Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
🔴Хүү: 18%
🔴Тоо ширхэг: 150.000
🔴Хүү төлөх давтамж: Улирал тутам
🔴Нийт татан төвлөрүүлэх дүн: 15 тэрбум
🔴Хүүгийн татвар: 5%
“БИД” санхүүгийн нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хот дахь 18 салбар нэгжээрээ дамжуулан төв суурин газрын иргэд болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр төвшинд үзүүлж ирсэн 19 жилийн туршлагатай хамт олон юм.

ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨХ ДАВТАМЖ
“БИД” ХБҮЦ-ны хүү улирал тутамд, үндсэн төлөлтийг 18, 21, 24 саруудад 3 хувааж төлөх тул та тус дүнгээрээ дахин хөрөнгө оруулах боломжтой.
Энэ тохиолдолд “БИД” ХБҮЦ-ны зарласан жилийн 18%-ийн хүү нь хаалттай бонд, банкны хадгаламжтай харьцуулахад бодит өгөөж нь "19.25%+"-ийн хүүтэй дүйцэхүйц байна.
ТАТВАР 5%
Хаалттай бонд, банкны хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар 10% байдаг бол нээлттэй өрийн хэрэгслийнх 5% байдаг.
Тиймээс “БИД” ХБҮЦ-ны 18.0%-ийн хүү нь хаалттай бонд, банкны хадгаламжтай харьцуулахад бодит өгөөж нь 19.0%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэж юу вэ?
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг нь зээл, санхүүгийн түрээс, авлага гэх мэт ирээдүйн мөнгөн урсгалыг бий болгодог хөрөнгийг эргэн төлөлтийн баталгаа болгон багцалсан, хамгийн эрсдэл багатай бүтээгдэхүүн юм.
ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР
Олон нийтэд нээлттэй арилжаалагдах тул хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой.



Samsung Electronics-ийн ашиг 931 хувиар өсөх хүлээлттэй байна.
Солонгосын хөрөнгийн биржид бүртгэлтэй Samsung Electronics компани энэ сарын 30-нд 2024 оны эхний улирлын тайлангаа танилцуулна.
Дэлхийн зах зээлд чипийн үнэ өсөж байгаа учраас Samsung Electronics-ийн ашиг 931 хувиар өсөх хүлээлттэй байна.
Тодруулбал, тус улиралд ашиг нь 6.6 их наяд вонд (4.89 тэрбум ам.доллар) хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх оны эхний улирлын 0.64 их наяд воны ашгаас 931 хувиар өссөн үзүүлэлт юм.

Шинжээч юуг онцлов?
Daiwa Securities-ийн гүйцэтгэх захирал, шинжээч С.К.Ким “Санах ойн чипийн үнийн өсөлт, саяхан худалдаанд гарсан S24 загварын гар утасны борлуулалтаас шалтгаалж “Samsung Electronics”-ийн орлого зах зээлийн хүлээлтийг давах төлөвтэй байна" хэмээжээ.

Daiwa Securities-ийн гүйцэтгэх захирал, шинжээч С.К.Ким
Samsung нь ухаалаг гар утас, компьютер зэрэг хэрэглээний төхөөрөмжүүдийн динамик санах ойн чипний дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм.

Загварын салбарын томоохон тоглогч Puig компани IPO хийнэ
Jean Paul Gaultier-ийн эзэмшдэг Puig компани Испанид 3 тэрбум еврогийн IPO хийхээр төлөвлөж байна. Энэ нь 2024 оны дэлхийн хамгийн том IPO болохоор байгаа юм. Мөн Европ тивд зогсонги байдалд орсон олон нийтэд шинээр хувьцаа санал болгох үйл явц сэргэж буйг илтгэж байна.

IPO хийснээр
Puig компани IPO хийснээр олон нийтээс 1.25 тэрбум евро, одоо хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдсанаар 1.75 тэрбум еврог босгохоор зорьж байгаа бөгөөд тус дүнгээр стратегийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.
Мөн тус компанийг эзэмшдэг Puig-ийн гэр бүл IPO-ийн дараа ч компанийн хяналтын багцыг хадгалах хэвээр байх юм байна.
Барселонад төвтэй тус компани нь Carolina Herrera, Paco Rabanne болон Nina Ricci зэрэг брэндүүдийг эзэмшдэг.

Тус компанийн 2023 оны орлого 4,30 тэрбум евро, цэвэр ашиг нь 465 сая евро байсан бөгөөд гол зах зээл нь Европ, Ойрх Дорнод ба Африкийн орнууд юм.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
ГОЛОМТ КАПИТАЛЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ БОНДУУД
Голомт Капитал ҮЦК нь Монголын ТОП компаниудын болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.
Ингэхдээ хөрөнгө оруулагчдад:
Өсөлттэй салбар
Хүүгийн харьцуулалт
Хүү төлөх давтамж, хугацаа
Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалтаа хийх боломжийг олгож байна.
Та өөрийн хэрэгцээнд нийцүүлэн бондын хөрөнгө оруулалтаа хийнэ үү.🤗

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 орчим хувийг дангаар гүйцэтгэсэн бөгөөд харилцагчийн өгөөжийг 1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
БОНД ЗАХИАЛАХ: 8688-9922

Хагас дамжуулагч үйлдвэрлэгч Applied Materials санхүүжилтгүйн улмаас төслөө зогсоох уу?
АНУ-ын хамгийн том хагас дамжуулагч төхөөрөмж үйлдвэрлэгч Applied Materials компани засгийн газрын санхүүжилт зогссоны улмаас Цахиурын хөндийд барьж буй 4 тэрбум ам.долларын өртөгтэй судалгааны байгууламжийн ажлаа хойшлуулах эсвэл цуцалж ч магадгүй гэж San Francisco Chronicle сонинд мэдээлжээ.

Төсөл нурсан шалтгаан
2022 оны 8 сард Ерөнхийлөгч Байден дэлхийн чипний хомсдолыг арилгах, АНУ-ын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Чип ба Шинжлэх Ухааны тухай хуулийг үзэглэж, 52.7 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болсон.
Гэвч чипний үйлдвэрлэлийн дэмжлэг авах хүсэлтэй аж ахуйн нэгжийн тоо хэт их байгаа учраас тус сангийн санхүүжилтээс зарим төслийг хасахаар шийджээ.

Санхүүжилт авагчдын нэг Applied Materials компани нь хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн дэвшлийг хурдасгах зорилгоор 2023 оны 5 сард тус судалгааны төвийг байгуулах төлөвлөгөөгөө зарлаж байсан юм.

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” МЕНТОРУУДЫГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.
Ялагч болоход тань мэргэшсэн хөрөнгө оруулалтын зөвлөхүүд болон Голомт Капитал ҮЦК ХХК-ийн шинжээчид зөвлөгөө, сургалт, мэдээллээр хангаж туслах юм.
МЕНТОР: Н.ЭНХБАЯР /Эдийн засагч, судлаач/
ХААИС, Японы Бодлого Судлалын Их Сургуулийн бакалавр
Японы Хитоцубашигийн Их Сургуульд мэргэжил дээшлүүлсэн.
Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр 2007-2011, 2016-2019 онд
Үнэт цаасны хорооны гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн
Одоо Стратеги Судалгааны Хүрээлэнгийн Эдийн Засгийн Аюулгүй Байдлын Судалгааны төвийн даргаар ажиллаж байна

“GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” уралдаанд оролцогчдоос өөрийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 3 ялагч тодорч нийт 350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
ХЭН ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?
Гадаад зах зээлийн арилжаанд оролцогчид болон хөрөнгийн зах зээлийг сонирхон судалж буй хүн бүр оролцох боломжтой.
Алхам-1 Голомт Капитал ҮЦК ХХК-д гадаад, дотоод үнэт цаасны данс нээлгэнэ
Алхам-2 Гадаад арилжааны дансны анхны хөрөнгө оруулалт нь 1,000 ам.доллар ба түүнээс дээш байна
Алхам-3 Оролцогч нь гадаад арилжааны аппликэйшн (Interactive Brokers) ашиглан бие даан арилжаа хийнэ
Алхам-4 Багц бүрдүүлэх, Уралдаанд оролцогч нь олон улсын хөрөнгийн зах зээл дээрх бүтээгдэхүүнийг сонгон хөрөнгө оруулах боломжтой. (хувьцаа, ETF г.м)

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА – 2024.03.25 – 2024.06.16
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА – 2024.04.01 – 2024.12.20



АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗОРИУЛСАН "БОГИНО ХУГАЦААТ" БОНДЫН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛСЭЭР…
Аж ахуйн нэгжүүдэд зориулан тогтмол хугацаанд байгууллагын мөнгөн урсгалд нийцсэн хөрөнгө оруулалт хийх боломжтой.
Та өөрийн болон байгууллагынхаа мөнгөн урсгалд нийцсэн, богино хугацаанд хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүн сонирхож байвал бид танд "БОГИНО ХУГАЦААТ БОНД"-ыг санал болгож байна.
БОНДЫН ӨГӨӨЖ /жилийн/
2 САР -13%
3 САР -14%
4 САР -15%
5 САР -16%
6 САР -16.5%

БОНД ЗАХИАЛАХ:8688-9922

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.71%-12.34%
Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.
Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.71%-7.19% байна.
Харин компанийн ам.долларын бондын өгөөж 8.45%-12.34%-тай байна.
Мөн Монгол Улсын Хөгжлийн банк олон улсын бондын зах зээлд 💵104 сая ам.долларын 📅2 жилийн хугацаатай, 📊11.0%-ийн ам.долларын купонтой бонд арилжаалж байна.
![]() | ![]() |
📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
БОНД ЗАХИАЛАХ:8688-9922


МХБ-ийн 2024.04.08-ны өдрийн арилжаа
2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 560,480,710 төгрөгийн үнийн дүн бүхий 1,015,376 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,763 ширхэг нэгж эрх 2,600,686 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100 ширхэг үнэт цаас 9,983,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААГААР:
“Монголросцветмет” ТӨҮГ-ийн 1 багц 3,300 тонн 52% -ийн агууламжтай төмрийн хүдэр 212,850 ам.доллар буюу 718,573,086 төгрөгөөр
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 396,900 ам.доллар буюу 1,339,918,542 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 2,631,556,006 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.66% хувиар буурч, 43,649.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,198,894,378,280 төгрөг боллоо.
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
