- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 “БИД” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ 🤗УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
📢 “БИД” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ 🤗УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
📊Хүү-18% | ⏲️Хүү төлөлт- Улирал тутам | 💵Хүүгийн татвар-5% | 🤗Нэгжийн үнэ - 100,000 төгрөг

“БИД” ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ УРЬДЧИЛСАН ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ
Голомт Капитал ҮЦК нь “БИД” ББСБ ХХК-ийн эрсдэл, татвар багатай, өндөр өгөөж бүхий, 17.8 тэрбум төгрөгийн зээлийн багцаар баталгаажсан хөрөнгө оруулалтын төгс боломж “БИД” ХБҮЦ-ны урьдчилсан захиалгыг авч эхэллээ.
Мөн тус ХБҮЦ-ыг Монголд анх удаа Чингис хаан биржээр арилжаалахаараа онцлогтой юм.

“БИД” ХБҮЦ-НЫ НӨХЦӨЛ
🔴Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
🔴Хүү: 18%
🔴Тоо ширхэг: 150.000
🔴Хүү төлөх давтамж: Улирал тутам
🔴Нийт татан төвлөрүүлэх дүн: 15 тэрбум
🔴Хүүгийн татвар: 5%

“БИД” санхүүгийн нэгдэл нь 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Мөрөн хот дахь 18 салбар нэгжээрээ дамжуулан төв суурин газрын иргэд болон бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай, мэргэжлийн өндөр төвшинд үзүүлж ирсэн 19 жилийн туршлагатай хамт олон юм.
Тус ББСБ нь үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцсэн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хурдан шуурхай үзүүлэхийн зэрэгцээ үйл ажиллагаа, үйлчилгээнийхээ цар хүрээ, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор BID APP-аар дамжуулан хууль эрх зүйд нийцсэн санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ) гэдэг нь ирээдүйд төлөгдөх зээлүүдийг багцлан, үнэт цаас руу хөрвүүлж буй хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.
Ингэснээр хөрөнгө оруулагч эрсдэл багатай тогтмол өгөөжтэй "зээлийн багц"-аас орж ирэх ирээдүйн орлогыг эзэмшиж мөнгөө өсгөх боломжтой. Ингэснээр хөрөнгө оруулагч танд мөнгөний тогтмол урсгалыг бий болгох давуу талтай.

“БИД” ХБҮЦ-ны татан төвлөрүүлэх нийт дүн 15 тэрбум төгрөг бөгөөд энэ нь БИД ББСБ ХХК-ийн цэвэр зээлийн багцын ердөө 22.3%, өөрийн хөрөнгийн 38%-тай тэнцэхүйц дүн юм.
ЭРСДЭЛ БАГА
🎯Хөндлөнгийн хууль болон санхүүгийн байгууллага, андеррайтерийн компанийн шалгуурыг хангасан.
БАТАЛГАА
🎯БИД ХБҮЦ нь 17.8 тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий хуулийн болон санхүүгийн шалгуур хангасан 100% хэвийн автомашины зээлийн багцаар баталгаажсан.
ХӨРВӨХ ЧАДВАР ӨНДӨР
🎯Олон нийтэд нээлттэй арилжаалагдах тул хөрвөх чадвар өндөртэй буюу хугацаанаас нь өмнө биржээр дамжуулан худалдах боломжтой.
ХҮҮ ТӨЛӨХ ДАВТАМЖ
🎯Хадгаламжийн хүү хугацааны эцэст олгогддог бол “БИД” ХБҮЦ-ны хүү улирал тутам олгогдоно
ҮНДСЭН ТӨЛБӨР ТӨЛӨГДӨХ ДАВТАМЖ
🎯Үндсэн төлөлт 18, 21, 24-р саруудад 3 хувааж төлөгдөнө.
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР |
![]() | ![]() |


ТАТВАР 5%
🎯Нээлттэй өрийн хэрэгслийн хүүгийн орлогын албан татвар 5% байдаг тул “БИД” ХБҮЦ-ны 18.0%-ийн хүү нь хаалттай бонд, банкны хадгаламжтай харьцуулахад бодит өгөөж нь 19.0%-ийн хүүтэй дүйцэхүйц байна.


Анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн цэвэр зээл 2020 оноос 2023 оны хооронд 2.1 дахин өссөн ч чанаргүй зээлийн хувь тус онуудад 2.1 дахин буурсан нь зээлийн багцын менежмент сайн байгааг илэрхийлж байна.
Мөн Топ 40 зээлдэгчийн нийт зээлийн багцад эзлэх хувь ердөө 7.55% байгаа нь зээлдэгч талаас үүсэж болзошгүй эрсдэл бага байгааг илэрхийлж байна.





МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР | ХБҮЦ ЭЗЭМШИХ-ЭНД ДАР |
ДАНС НЭЭХ ЗААВАР
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
