📢 БНХАУ ҮЛ ХӨДЛӨХИЙН ХЯМРАЛАА ДАВАХАД 💵18 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА

🤗Unity Technologies -Хүчтэй уналт | 📊Altice USA -Нэгдэнэ | 📍Zoom -10.38% өсөлт |⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”

Zoom компанийн хувьцааны ханш 10.38 хувиар өссөн шалтгаан

 

Өчигдөр Zoom Video Communications Inc компани 2023 оны 4-р улирлын тайлангаа олон нийтэд танилцууллаа.

Тайлангийн үзүүлэлтүүд шинжээчдийн хүлээлтээс өндөр гарснаар хувьцааны ханш бирж хаагдсаны дараах арилжаагаар 10.38 хувиар өсөж хаагдсан байна.

Тайлангийн голлох үзүүлэлтүүд--------------------

  • Борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 3 хувиар өсөж 1.15 тэрбум ам.долларт хүрсэн бол шинжээчид 1.13 тэрбум гарна гэж хүлээж байжээ.

  • Цэвэр ашгийн хувьд өнгөрсөн оны мөн үед 104.1 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байсан бол тайлант хугацаанд 298.8 сая ам.долларын ашиг хийжээ.

  • Харилцагчдын тоо өнгөрсөн улирлаас 700-аар нэмэгдэж 220,400-д хүрчээ.

 

Zoom Love GIF by Global Citizen

БНХАУ үл хөдлөхийн хямралаа давахад 18 тэрбум ам.доллар зарцуулна.

 

2024.01.12-нд БНХАУ-ын Барилга Хот Бүтээн Байгуулалтын Яамнаас “Цагаан жагсаалт” гэх зээлийн хөтөлбөрийг баталсан. Энэ дагуу БНХАУ-ын томоохон банкнууд 130 тэрбум юань буюу 18 тэрбум ам.долларын санхүүжилтийг барилгын салбарт олгохоор бэлдэж байна.

Тухайлбал, Хятадын ХАА банк “Төрийн өмчит банкнуудын хариуцлага”-ын хүрээнд 40 тэрбум юанийн зээл олгохоор бол Хятадын Бүтээн Байгуулалтын Банк 3.0 тэрбум юанийн зээлийг 2000 гаруй зээлийн хүсэлтэд олгосон байна.

Тус банк нь 20 тэрбум гаруй юанийн санхүүжилтээр 100 орчим төслийн санхүүжилтийг дуусгасан байна. Тухайлбал, Country Garden компанийн барилгын 30 дуусаагүй төсөл “Цагаан жагсаалт”-д хамрагджээ.

Видео тоглоомын программ хөгжүүлэгч Unity Technologies-ийн хувьцааны ханш хүчтэй унав.

 

Өчигдөр видео тоглоомын программ хангамж хөгжүүлэгч Unity Technologies (U) компани тайлангаа танилцууллаа.

Тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 0.66 ам.долларын алдагдалтай байсан нь шинжээчдийн таамаглаж байсан 0.22 ам.доллараас хамаагүй дор байна.

Гэхдээ орлого нь 609 сая ам.долларт хүрсэн нь шинжээчдийн 551.57 сая ам.долларын төсөөллөөс давсан байна.

Компани ба шинжээчдийн таамаглалын зөрүү--------------------

2024 оны эхний улиралд Unity Software компани төслийн орлогоо 415-420 сая ам.долларын хооронд байна гэж төлөвлөж байгаа нь шинжээчдийн хүлээлт 536.1 сая доллараас хол зөрүүтэй байгаа юм.

2024 оныг бүхэлд нь харахад компани орлогоо 1.76-1.8 тэрбум ам.долларын хооронд байна гэж таамаглаж байгаа нь шинжээчдийн дэвшүүлсэн 2.32 тэрбум ам.долларын тооцооллоос хамаагүй доогуур байна.

Music Video Phone GIF by Ultra Records

Доод түвшиндээ ойртов------------------------

Ийнхүү тус компанийн энэ жилийн орлого болон ашгийн хүлээлт буурсан тул тус компанийн хувьцааны ханш хүчтэй унаж бүх цагийн үеийн доод түвшиндээ ойртлоо.

Хэрэв 20 орчим ам.долларын ханшаас дэмжлэг авч чадахгүй бол уналтын хандлага үргэлжилж нэгж хувьцааны үнэ 10 ам.доллараас доош орохоор байна.

Зарагдах гэж буй Altice USA кабелийн телевизийн хувьцааны ханш өсөв.

Даваа гарагт харилцаа холбооны салбарын Charter Communications компани Altice USA кабелийн телевизийг худалдан авах сургаар хувьцааны ханш нь 36 хувь өслөө.

Тус хэлцэл нь уналтад ороод буй кабелийн телевизийн салбар дахь томоохон нэгдэл болохоор байна.

Он гарснаас хойш Altice USA компанийн хувьцааны ханш 40 гаруй хувиар унаад байсан бол Charter Communications-ийнх 25 гаруй хувиар буурсан юм.

Charter Communications нь 32 сая хэрэглэгчтэй бол Altice USA компани 5 сая хэрэглэгчтэй. 2024 оны 2-р сарын байдлаар тус компаниудын зах зээлийн үнэлгээ тус тус 42.5 болон 1.14 тэрбум ам.доллар байна.       

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА

МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.

МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан

МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.

 

Захиалах: 8688-9922

📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

"ШУНХЛАЙ” БОНДЫН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНДСЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ.

2023 оны Биржийн бус зах зээлийн хамгийн өндөр дүнтэй буюу 50 тэрбум төгрөгийн “Шунхлай” бондын эхний үндсэн төлөлт 10 тэрбум төгрөг амжилттай хийгдлээ.


Шунхлай ХХК нь сард дунджаар 30 сая гаруй ам.долларын шатахууны импорт хийж буй нь нийт бондын дүнгээс 2 гаруй дахин өндөр дүн юм.



Шунхлай Групп нь шингэн хүнс, телеком ба медиа,  шатахуун, дэд бүтэц ба үл хөдлөх, худалдаа, газрын тос, мотор ба ложистик зэрэг олон салбар компаниудтай бөгөөд 0.6 их наяд төгрөгийн татварыг улсад төвлөрүүлээд байна.

“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай

Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.  

 

МХБ-ийн 2024.02.26-ны өдрийн арилжаа

 

2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 55 хувьцаат компанийн 778,761,746 төгрөгийн үнийн дүн бүхий 5,621,608 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 27 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Баянтээг ХК (BTG +14.99%)

  • Монголын хөгжил үндэсний нэгдэл ХК (HAM +14.97%)

  • Стандарт ноос ХК (ALI +14.92%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Мик холдинг ХК (MIK -15.00%)

  • Багануур ХК (BAN -9.26%)

  • Айтүүлс ХК (ITLS -7.18%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 10,290 ширхэг нэгж эрх 3,289,605 төгрөгөөр арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,688,000 юань буюу 12,558,305,280 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65% -ийн агууламжтай төмрийн баяжмал 330,000 ам.доллар буюу 1,117,703,400 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800 ам.доллар буюу 1,194,926,544 төгрөгөөр төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

     

 

Энэ өдөр нийт 15,652,986,575 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.19% хувиар буурч, 44,637.24 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,731,710,010,293 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!