- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Голомт банк Японд 💴15 тэрбум иений Самурай бонд амжилттай гаргалаа
Голомт банк Японд 💴15 тэрбум иений Самурай бонд амжилттай гаргалаа
|Alibaba, Baidu, BYD "хар жагсаалт"-д орох уу? |Broadcom: +15% өсөх бодит боломж| 🏦 JPMorgan-ийн шийдэл: BTC унасан ч мөнгөө хадгалах нь | Гадаад арилжаа + Шуурхай мэдээ 👉 Манай VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

ГОЛОМТ БАНК ЯПОНД 15 ТЭРБУМ ИЕНИЙ САМУРАЙ БОНД АМЖИЛТТАЙ ГАРГАЛАА 🚀

💴Голомт банк олон улсын зах зээлээс санхүүжилт татах стратегийн хүрээнд Япон улсын хөрөнгийн зах зээлд SMBC-ийн баталгаатай, AA зэрэглэлтэй, 3 жилийн хугацаатай, 15 тэрбум иений Самурай бондыг амжилттай гаргалаа.
🤝Тус бондын андеррайтераар Sumitomo Mitsui Banking Corporation (SMBC) болон SMBC Nikko Securities Inc. ажилласнаар захиалга нь давж биелсэн бөгөөд Японы 30 гаруй мэргэжлийн хөрөнгө оруулагчийг татаж чадлаа.
Голомт банк Самурай бондын санхүүжилтээр:
✅ Монгол Улсад хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих,
✅ Бизнес эрхлэгчдэд төрөл бүрийн зээлийн бүтээгдэхүүнийг хүргэх

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


🚨JPMORGAN: BTC 40% УНАСАН Ч МӨНГӨӨ АЛДАХГҮЙ БАЙХ ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАНА.

✍️JPMorgan нэгэн сонирхолтой, эрсдэл өндөртэй Bitcoin-д зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргахаар боллоо.“Structured note” хэмээх энэхүү бүтээгдэхүүнийг энгийнээр тайлбарлавал, хөрөнгө оруулагчид Bitcoin-ын үнэд бооцоо тавих замаар банктай тусгай гэрээ байгуулах юм.
Энэ гэрээ нь BlackRock-ын хамгийн алдартай Bitcoin ETF болох IBIT-ийн үнээс шууд хамаарна.
Гэрээний гол логик нь дараах 2 хувилбар дээр тогтоно: 👇
2026.12.21 гэхэд Bitcoin ETF-ийн үнэ өсвөл JPMorgan автоматаар гэрээг хааж, 1000 долларын хөрөнгө оруулалт бүрд 160 долларын ашиг өгнө.
Харин үнэ унавал гэрээ 2028 он хүртэл үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулагчид томоохон боломж нээгдэх юм. Учир нь хэрэв Bitcoin 2027-2028 онд огцом өсвөл таны ашиг 1.5🚀 дахин өснө. BTC 100% өсвөл та 150% ашиг авна, BTC 300% өсвөл та 450% ашиг авна гэх мэтээр ашгийн тааз байхгүй.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


ALIBABA, BAIDU, BYD CO КОМПАНИУД БНХАУ-ЫН ЦЭРГИЙН ХҮЧНИЙГ ДЭМЖДЭГ ҮҮ?❓

📢АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Alibaba Group Holding, Baidu Inc болон BYD Co компаниудыг БНХАУ-ын цэргийн хүчинд дэмжлэг үзүүлдэг компанийн жагсаалтад нэмэхээр болсныг Bloomberg News агентлаг мэдээлжээ.
Тус мэдээнд дурьдсанаар, Батлан хамгаалахын дэд сайд Стивэн Файнберг Дональд Трамп болон Ши Жиньпин нарын тохиролцооноос гурван долоо хоногийн өмнө буюу🗓️2025.10.07-нд хууль тогтоогчдод энэ тухай танилцуулсан гэжээ.
Мөн Eoptolink Technology Inc, Hua Hong Semiconductor Ltd, RoboSense Technology Co, WuXi AppTec Co болон Zhongji Innolight Co хэмээх 5 компанийг Хятадын цэргийн хүчинтэй холбоотой компанийн 1260H жагсаалтад багтах үндэслэлтэй гэж үзжээ.

BROADCOM-ИЙН ҮНЭЛГЭЭ 15% ӨСӨХ БОЛОМЖТОЙ 🚀

🗓️Broadcom компаниас 2025.12.11-нд зарлах ашгийн тайлан өндөр хүлээлттэй байна.
AVGO тус компанийн хувьцааны зорилтот үнийг💲$380-с $435 болгож өсгөсөн бөгөөд цааш дахин 15%-ийн өсөлт хүлээгдэж байна.
💾Энэ нь Broadcom-ийн AI-д чиглэсэн TPU болон custom chip бизнес хурдацтай өргөжиж буйтай холбоотой. Учир нь Google-ийн TPU хөгжүүлэлт, AI дата төвийн чипний захиалга, hyperscaler-үүдийн зардлын тэсрэлт бүгд Broadcom-ийн орлогод хүчтэй түлхэц болж байна.


