⚙️Хиймэл оюуны салбарын тогоо томорсоор...

|🗣️ Intel-ийн санхүүгийн тайлан-7%-ийн уналт | Тайланд Камбож-Хилийн зөрчил | 🤩GC Супермаркет: Шинэ Бонд | Google-ийн тайлан-Сайн гарав |🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас |

⚙️ Хиймэл оюуны салбарын тогоо томорсоор…

AI ⚙️ бүтээгдэхүүний эрэлт нь Alphabet-ийн борлуулалт, хөрөнгө оруулалтыг өсгөснөөр 2-р улирлын санхүүгийн тайлан сайн гарав. Энэ нь хиймэл оюуны (AI) салбарын хөрөнгө оруулалтыг нэмж байна.

Alphabet 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө дахин 💵10 тэрбум ам.доллароор нэмжээ.

💹Alphabet (GOOGL)-ийн тайлан нь Mag 7 (технологийн 7 том компани) болон нийт зах зээлийн AI өрсөлдөөнийг улам өдөөх хандлагатай байна.

Гол нөлөөлөл ба үзүүлэлтүүд: 👇

  • 📉2025 онд Mag 7 компанийн хиймэл оюунд оруулах нийт хөрөнгө оруулалт жилийн дүнгээр 40%-иар өсөх төлөвтэй боллоо. Үүнийг AI-ийн дэд бүтэц, платформ, хэрэгсэлд зарцуулна.

  • ⚙️Одоогоор хиймэл оюуны салбар нь АНУ-ын хамгийн том технологийн компаниудын хөрөнгө оруулалтын шийдвэрт голлох нөлөө үзүүлсээр байна. 

Монгол Улс: Орон сууцны санхүүжилтийн банк байгуулахаар судлана

📢Монгол Улсын Засгийн газраас иргэдийн орлогод нийцсэн, хүртээмжтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд 🏠“Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк” байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах ажлын хэсгийг байгууллаа.

👆Ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ахлан ажиллана.

2013 оноос хойш Засгийн газар болон Монголбанк хамтран 🏠“Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн.

  • 🤔Хэдийгээр 132 мянга орчим иргэнд нийт 9.2 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон ч урт хугацааны тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ахиц муутай байгаа юм.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 18 сар

  • 🔁Хүүгийн төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.

🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

 📉 Intel-ийн санхүүгийн тайлангийн дараа хувьцааны ханш нь 7%-иар унав.

💻2025 оны 2-р улиралд Intel компани 💵12.86 тэрбум ам.долларын орлого олсон нь шинжээчдийн таамаглалыг ($11.95 тэрбум) давав.

👆Гэвч EPS  0.10 ам.долларын алдагдал хүлээсэн нь шинжээчдийн EPS 0.01 ам.долларын ашигтай гарна гэсэн төсөөллөөс доогуур байлаа.

Юу нөлөөлөв: 👇

  • 📈Компанийн алдагдлыг $800 саяын хөрөнгийн үнэгүйдэл, $200 саяын нэг удаагийн зардал бүрдүүлсэн нь нийт EPS-д -$0.20 нэгжээр буурахад хүргэжээ.

Гэхдээ🤔

  • 💻Intel-ийн урт хугацааны өсөлтийн гол тулгуур болох foundry (гадаад үйлдвэрлэгчдэд зориулсан чип үйлдвэрлэл) бизнес 💹3%-ийн өсөлттэйгээр $4.4 тэрбумд хүрч орлогын гүйцэтгэлд гол хувь нэмэр оруулсан байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

💣Тайланд Камбожийг агаараас бөмбөгдөж хил дээрх зөрчил хурцдав.

💣Тайланд, Камбожийн дунд олон жил үргэлжилсэн хилийн маргаан цэргийн мөргөлдөөнд хүрлээ.

🪖Хоёр улсын хилийн орчимд суурилуулсан минад өртөж хүнд гэмтсэн Тайландын цэргийн хариуг барьж, Тайланд Камбожийн цэргийн баз руу агаарын цохилт өгсөн байна.

Энэ нь 2 орны дипломат харилцааг алдагдуулахад хүргэж, хоёр тал бие биедээ бурууг тохож байна.

  • 💣Камбож нь Тайландыг энгийн иргэдийн суурьшиж буй бүс руу пуужин харвасан хэмээн буруутгаж хариу цохилт өгсөн байна.

  • 😟Үүний улмаас Тайландын 12 хүний амь эрсэдсэний 11 нь энгийн иргэн, нэг цэрэг байжээ.