- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ БА ЕВРОПЫН ХОЛБОО “15%-ИЙН” ТАРИФ БҮХИЙ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭГ БАЙГУУЛНА
АНУ БА ЕВРОПЫН ХОЛБОО “15%-ИЙН” ТАРИФ БҮХИЙ ХУДАЛДААНЫ ГЭРЭЭГ БАЙГУУЛНА
|🗣️ Маск: "Tesla хүндэрнэ..."|МХБ-ийн ашиг буурлаа|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |Google-ийн тайлан|🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|

АНУ ба Европын Холбоо “15%-ийн” тариф бүхий худалдааны гэрээг байгуулна

📢Европын Холбооны (ЕХ) худалдааны бодлогыг хариуцдаг Европын Комиссоос АНУ-ын албаныхантай хийсэн хэлэлцээний дараа буюу өчигдөр гишүүн орны төлөөлөгчдөд танилцуулга хийжээ.
📜 Гэрээний гол заалтууд:
Тарифыг тэглэх бараа: Тус гэрээний төсөлд зааснаар, хоёр тал онгоц , согтууруулах ундаа, эмнэлгийн тоног төхөөрөмж зэрэг тодорхой бараануудын тарифийг бүрмөсөн хасахаар тохиролцсон байна.
🚗Автомашины тариф: Тухайлбал автомашины одоогийн 27.5 хувийн тарифийг 15 хувь болгон бууруулах заалт гэрээнд багтжээ.
🤔Шинжээчдийн дүгнэлт: Эх сурвалжуудын мэдээлснээр, 15 хувийн доод тариф нь өмнөх татвартай адил тул Брюссель энэ тохиролцоог одоогийн нөхцөл байдлыг хадгалсан гэж үзэж байна.

🗣️ Элон Маск: "Tesla ирэх хэдэн улиралд хүндхэн байх нь…"

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засгийн газар цахилгаан машин үйлдвэрлэгчдэд үзүүлдэг дэмжлэгийг бууруулсан. Энэ Tesla компанийн орлогод сөргөөр нөлөөлж, ирэх хэдэн улиралд санхүүгийн байдал хүндрэнэ гэж Илон Маск мэдэгдэв.
Гол нөлөөлөл ба үзүүлэлтүүд: 👇
📉Хувьцааны уналт: Энэхүү мэдэгдлийн дараа Tesla-ийн хувьцаа ойролцоогоор 5%-иар унажээ.
📊Борлуулалтын бууралт: Компанийн борлуулалтыг сүүлийн 10 жилээр авч үзвэл 2025 оны 2-р улиралд хамгийн том буюу -12.5%-иар уналаа.

МХБ-ийн 2025 оны хагас жилийн ашиг 12 тэрбум төгрөг болж буурав

Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE) 2025 оны эхний хагас жилд 12.0 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.
Хагас жилийн гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүд:
Ашгийн бууралт: Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ашиг нь 5.8 тэрбум төгрөгөөр буюу 33%-иар буурлаа🔻
Нэгж хувьцааны ашиг (EPS): Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 34.4 төгрөг болсон нь 2024 оны хагас жилийнхээс мэдэгдэхүйц доогуур байна.
Бууралтын шалтгаан: 2025 оны эхний хагаст арилжааны орлого нь саарч, ялангуяа нүүрсний арилжаа эрс хумигдсан нь ашиг буурахад шууд нөлөөлжээ.
📊Өмнөх үетэй харьцуулахад:
🚀2024 онд MSE түүхэндээ анх удаа улирлын 17.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, арилжааны идэвх нь оргил цэгтээ хүрч байсан юм.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 18 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан
Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.
🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.
🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм


🚀 Google-ийн тайлан хүлээлтээс өндөр гарав!

Өчигдөр танилцуулсан Google буюу Alphabet (NASDAQ:GOOGL) компани 2 дугаар улирлын тайлан нь Уолл Стритийн хүлээлтээс өндөр гүйцэтгэл үзүүлжээ. Үүний зэрэгцээ 2025 оны хөрөнгө оруулалтын (Capex) төлөвөө нэмэгдүүлсэн байна.
II улирлын гол үзүүлэлтүүд: 👇
📈Ногдол ашиг (EPS): 2.31 ам.доллар - Шинжээчдийн таамагласан 2.17 ам.доллароос өндөр
💰Орлого: 96.43 тэрбум ам.доллар - Хүлээгдэж байсан 93.9 тэрбум ам.доллароос давсан
💹Хувьцааны ханш: Эхэндээ 2%-иар унасан ч тайлангийн дараах арилжаанд 1%-иар өссөн
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд


