🎉13 ЖИЛ ХАМТДАА ХӨГЖСӨН ХАРИЛЦАГЧ 🤗ТАНД БАЯРЛАЛАА!

🔴Үнэт металл- Өснө | 📍 Mercedes-Benz -Нэгдсэнгүй | 📊 Тесла - Цомхотгол |💵 Таны хуримтлалын шинэ болож-🤗 БОНД

🎉13 ЖИЛ ХАМТДАА ХӨГЖСӨН ХАРИЛЦАГЧДАДАА БАЯРЛАЛАА!

Голомт Капитал компани нь хөрөнгө оруулагчид, хамтрагч байгууллагуудын бидэнд өгсөн итгэл сэтгэл, хамтран ажиллагсдынхаа хичээнгүй зүтгэлийн үр дүнд 13 жилийн амжилтын түүхээ тодоор бичиж, Монголын хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч байр суурьтай ажиллаж байна.

Цаашид ч бид харилцагчдынхаа эрх ашгийг үйл ажиллагааныхаа бүхий л түвшинд дээдлэн, үйлчилгээний чанараа улам сайжруулж, хөрөнгө оруулалтын ухаалаг шийдвэр гаргахад нь туслан эрсдэл багатай өндөр өгөөжтэй бүтээгдэхүүнийг санал болгон ажиллахаа илэрхийлж байна.

 

🤗13 ЖИЛ ХАМТДАА ХӨГЖСӨН ХАРИЛЦАГЧ ТАНД БАЯРЛАЛАА!

 

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИЙН ХАМТ ОЛОН

 

Үнэт металлын ханш өсөх төлөвтэй.

 

Алт, мөнгө, цагаан алтны ханш он гарсаар хурдацтай чангарч байгаа бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байгааг шинжээчид онцолж байна.

АНУ-ын инфляцын мэдээлэл гарснаар Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүг бууруулах хэтийн төлөв эерэг болсон нь алтны ханшийг дахин дэмжээд байгаа юм.

Дээд түвшин

Өнөө өглөөний арилжаагаар алт бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн бол мөнгө сүүлийн гурван жилийн, цагаан алт нэг жилийн дээд түвшнийг тус тус шинэчлээд байна.

Алтны спот ханш даваа гарагийн арилжаагаар унц нь 2430 ам.долларын түвшинд байгаа бол мөнгөний спот ханш мөн 1.5 хувиар өсөж, унц нь 31.95 ам.долларт хүрчээ.

Money Gold GIF by Jacub Allen

Долдугаар сард нийлүүлэгдэх цагаан алтны ханш, унц нь 1085 ам.доллар боллоо.

Алтны үнэ ойрын хугацаанд 2600 ам.доллар, мөнгө 40 ам.доллар, цагаан алт 1130 ам.долларт хүрч өсөх төлөвтэй байна гэж хөрөнгө оруулалтын банкны шинжээчид үзэж байна. 

 

МОНГОЛ УЛС БНХАУ-ЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ИМПОРТЫН 📊50.5%-ИЙГ ДАНГААР НИЙЛҮҮЛЖЭЭ

БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээллээр энэ оны эхний 4 сарын байдлаар тус улс 37.8 сая тонн коксжих нүүрс импортолсны 50.5 хувийг буюу 19.1 сая тонн коксжих нүүрсийг Монгол Улс нийлүүлжээ.

Энэ хугацаанд Монгол Улсын коксжих нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 24.5 хувиар өссөн байна.

Мөн Монгол Улсын нийт коксжих нүүрсний экспортын 49.2 хувийг буюу 9.4 сая тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржийн уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар борлуулсан байна. Үүнээс:

  •  Эрдэнэс Тавантолгой ХК 7.8 сая тонн

  • Энержи Ресурс ХХК 1.5 сая тонн

  • Хангад Эксплорейшн ХХК 25,600 тонн нүүрсийг тус тус борлуулжээ.

Нүүрсний үнэ

Ганц Мод хилийн боомт дээрх Монгол 5# нүүрс буюу өндөр чанартай боловсруулаагүй коксжих нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар өссөн байна.

2022.12.23 өдөр УИХ-аас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-ийг баталснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлоход биржээр дамжуулан худалдан борлуулах эрх зүйн орчин бүрдсэн.

Голомт Капитал ҮЦК ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос “Уул Уурхайн Биржийн Арилжааны Зуучлагч (брокер)”-ийн тусгай зөвшөөрөл авсан анхны компаниудын нэг юм.  

Тус тусгай зөвшөөрлийн хүрээнд Санхүүгийн Зохицуулах Хорооны зохицуулалттайгаар уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг бүтээгдэхүүнийг мэргэжлийн өндөр чанартайгаар зуучлан ажиллаж байна.

Та уул уурхайн бүтээгдэхүүний арилжаанд оролцох мөн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дор дурдсан брокеруудтай холбогдоно уу.

ГОЛОМТ БАНК 💵300.0 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ АМЖИЛТТАЙ ГАРГААД БАЙНА

Голомт Банк ХК нь 2024.04.29-ний өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд дэлхийн хэмжээнд roadshow зохион байгуулж, 30 орчим данснаас 💵350-400 сая ам.долларыг татан төвлөрүүлсэн бөгөөд 💵200 сая ам.доллараар давсан дүнгээр  биелсэн байна.  

Тус банкны олон улсын зах зээлээс татан төвлөрүүлсэн 💵300.0 сая ам.долларын бонд нь нийт актив хөрөнгийнх нь 📊9.8%-тай тэнцэж байгаа бөгөөд энэ хэрээр иргэд, АНН-дэд олгох зээл нэмэгдэж, орлого болон ашигт ажиллагаа нь өсөх хүлээлттэй байна.

Тус бондын андеррайтераар дэлхийн томоохон банкнууд болох J.P.Morgan банк, Deutsche Bank (B&D) болон “Korea Investment & Securities Asia Limited” нар хамтран ажиллажээ.

 📍Мөн үнэлгээний Moody’s/S&P агентлагаас бондын үнэлгээг B3/B гэж үнэлсэн нь Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа юм.

Бондыг АНУ, Ази, Европ болон Монгол Улсын мэргэжлийн хөрөнгө оруулагчид худалдан авснаас Азийн хөрөнгө оруулагчид 83%, Европ 12%, АНУ 5%-ийг бүрдүүлсэн байна.

Харин төрлөөр нь ангилбал, сангийн менежерүүд 67%, банкнууд 22%, хедж сангууд 10%, хувийн банкнууд 1%-ийн захиалгыг өгсөн байна.

Teslaгийн ээлжит цомхотголд 600 гаруй ажилчид нь өртлөө

 

Өнгөрсөн долоо хоногт Tesla компаниас Калифорни муж дахь ажлын байрны хөгжлийн газар болох CEDD компанийн 600 гаруй ажилчдаа халах болсноо мэдэгдлээ.

Цахилгаан автомашин үйлдвэрлэлийн салбар дахь эрэлт буурсан, өрсөлдөгчдийн зүгээс ирж буй дарамтын улмаас Tesla компани энэ оны 1 сараас ажилчдаа цомхотгож эхэлсэн бөгөөд өнгөрсөн удаад 6300 гаруй ажилчдаа цомхотгоод байгаа юм.

Tesla GIF

Компанийн Гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн сард хэлэхдээ, компани сүүлийн жилүүдэд 25-30 хувийн ашиггүй ажилласан тул нийт ажилчдынхаа 10-аас илүү хувийг цомхотгоно гэж мэдэгдсэн билээ.

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭРХ ЗҮЙН РЕФОРМЫН ШИНЖТЭЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ БАТАЛЛАА

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас гадна хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.

Ингэснээр үнэт цаасны зах зээлд олон шинэлэг зохицуулалт бий болохоос гадна журмын хүрээнд зохицуулагдаж буй зарим төрлийн харилцааг хуульд тусгаж буйгаараа онцлогтой юм.

Мөн хууль санаачлагчдын зүгээс энэхүү хууль батлагдсанаар үнэт цаасны зах зээл дээр зардал буурах, бүтээгдэхүүний төрөл нэмэгдэх хүлээлттэй байна.

 

Судлаад үзвэл:

 

  • Нэр томьёоны хүрээнд: Форвард гэрээ, своп гэрээ, хаалттай хүрээнд худалдах, хувьцааны хамтын санхүүжилт, номиналь данс, олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагын хөрөнгийн биржийн бүртгэл, хадгаламжийн бичиг гаргагч /депозитор/, үүсмэл санхүүгийн хэрэгсэл /дериватив/, үнэт цаасны зах зээл, биржийн зах зээл, биржийн бус зах зээл г.м нэр томьёоны тайлбарыг шинээр болон шинэчлэн найруулан тусгажээ.

  • Шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний зохицуулалт: Хувьцааны хамтын санхүүжилт, Банкны хадгаламжийн сертификат гаргах, Олон улсын санхүүгийн байгууллагын өрийн хэрэгсэл, Хаалттай ХК-ийн хувьцааг биржээр арилжаалах, үнэт цаас зээлэх, зээлдүүлэх г.м шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зохицуулалт тусгажээ.

 

Эцэст нь:

 

Хууль батлагдсанаар СЗХ, Бирж, МҮЦАЭХ-оос холбогдох харилцааг зохицуулах 12 журмыг шинээр болон шинэчлэн батлах эрх үүсэж журмууд батлагдсанаар шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрэх эрх зүйн зохицуулалт бүрэн бүрдэхээр байна. 

Цаашид бид хөрөнгө оруулагч та бүхэнд хуулийн танилцуулгыг цувралаар хүргэх болно.

 

MGL AGUA | VOYAGE IPO ЗАХИАЛГА МАРГААШ ХААГДАНА

Савласан цэвэр усны үндэсний хамгийн том бөгөөд анхны үйлдвэрлэгч “MGL Aqua” компани нь хөгжлийнхөө дараагийн шатыг эхлүүлж байна.

Тодруулбал, 2001 оноос “Voyage” брэндийн цэвэр усыг дотооддоо үйлдвэрлэж, зах зээлд хэдийн танил болсон дотоодын цэвэр усны бизнес Эм Жи Эл Акуа компани өөрийн 26.73 хувийг нийт 15.2 тэрбум төгрөгөөр үнэлэн нэгж хувьцаагаа 174 төгрөгөөр олон нийтэд санал болгож байна.

ҮНДСЭН НӨХЦӨЛ

  • Нэгжийн үнэ: 174 төгрөг

  • Татан төвлөрүүлэх дүн: 15.2 тэрбум төгрөг

  • Нийтэд санал болгох хувь: 26.73%

  • Захиалга авах хугацаа: 2024.05.15 - 05.21

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

Mercedes-Benz компанийн ажилчид үйлдвэрчний эвлэлд нэгдсэнгүй

 

Алабама муж дахь Mercedes-Benz компанийн үйлдвэрийн ажилчид АНУ-ын автомашин үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрчний эвлэл UAW-д нэгдэхийн эсрэг санал өгчээ.

Тус сонгуульд нийт 5075 ажилчдын 90 хувь нь саналаа өгснөөс 56 хувь нь эсрэг санал өгчээ.  

Теннесси муж дахь Volkswagen үйлдвэрийн ажилчдыг нэгтгэж чадсан UAW-ны хувьд энэ нь тийм ч таатай үр дүн биш юм.

Гэсэн ч тус үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч Шон Фейн цаашид эвлэлд элсүүлэхэд нааштай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна гэжээ.

Одоогоор АНУ-ын Хөдөлмөрийн харилцаа зохицуулалтын газар болох NLRB-д тус эвлэлээс Mercedes-Benz болон бусад автомашин үйлдвэрлэгчдийн шударга бус хөдөлмөрийн нөхцөлийн талаар гаргасан гомдлыг хэлэлцэж байна. 

 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2БҮРТГЭЛ 2024.06.16-НД ХААГДАНА

 

Голомт Капитал ҮЦК нь харилцагчдадаа дэлхийн хөрөнгийн зах зээлийн боломжийг нээх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээх, боловсрол олгох, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” гадаад арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

Эрхэм та Голомт Капитал ҮЦК-ийн зохион байгуулж буй “Golomt Capital Championship-2” гадаад арилжааны уралдаанд оролцож, хөрөнгийн зах зээлд хөл тавих анхны алхамаа хийн, мэргэшсэн менторуудаас зөвлөгөө, мэдээлэл аваарай. 

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

 

Зах зээлийн шинжээч таныг урьж байна

 

Өөрийгөө нээн илрүүлж, нөөц бололцоогоо танин мэдэж, хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн шинжээч, арилжаачдын нэг болохыг хүсч буй хэн бүхэнд Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.

  • Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй

  • Багаар ажиллах болон харилцагчийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих харилцааны өндөр ур чадвартай

  • Бизнес болон санхүүгийн шинжилгээ хийх аналитик ур чадвартай

  • Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой

  • Python, VBA эзэмшсэн бол давуу тал болно

  • Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно

🤗Та өөрийн CV-г (Монгол эсвэл Англи хэл дээрх)

🤗Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.

🤗CV хүлээн авах хугацаа: 2021.05.08 - 2021.05.15

ТАНЫ ХУРИМТЛАЛЫН ШИНЭ БОЛОМЖ - БОНД

Голомт Капитал ҮЦК нь Монголын банк санхүү, дэд бүтэц, газрын тосны худалдаа, барилгын салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын эрсдэл бага, өгөөж өндөр, барьцаа баталгаатай бондуудыг санал болгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 БИД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД

  • 📊 Өсөлттэй салбар

  • 📱Хүүгийн харьцуулалт

  • 📅Хүү төлөх давтамж, хугацаа

  • 💵Өгөөжийн өргөн сонголтоос өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хөрөнгө оруулалт хийх боломжийг олгож байна.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.05.17-ны өдрийн арилжаа

 

 

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 430,383,413 төгрөгийн үнийн дүн бүхий 959,729 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

  • И Эс Жи Файнанс ХК (GFG +14.98%)

  • Монгол савхи ХК (UYN +10.29%)

  • Талх чихэр ХК (TCK +10.00%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL -12.00%)

  • Инновэйшн инвестмент ХК (QPAY -9.82%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID --5.63%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 33,254 ширхэг нэгж эрх 23,585,977 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 21,504,000 юань буюу 10,073,333,760 төгрөгөөр

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 11,264,000 юань буюу 5,276,508,160 төгрөгөөр

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах нүүрс) 6,681,600 ам.доллар буюу 22,590,823,680 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 38,394,634,990 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.36% хувиар өсч, 42,631.26 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,924,456,747,602 төгрөг боллоо. 

 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!