- Голомт Капитал ҮЦК
- Posts
- СЗХ-ООС МОНГОЛЫН АНХНЫ "РЕЙТИНГТЭЙ БОНД" ГАРГАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО
СЗХ-ООС МОНГОЛЫН АНХНЫ "РЕЙТИНГТЭЙ БОНД" ГАРГАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО
Газрын тос өслөө | Бодлогын хүү-13% | Азийн зах зээл тогтворгүй байна

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
СЗХ-ООС МОНГОЛЫН АНХНЫ "РЕЙТИНГТЭЙ БОНД”-ЫГ ГАРГАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО | СЗХ-ны 2023.06.23-ны өдрийн хуралдаанаар бонд гаргагч нь дотоодын санхүүгийн зэрэглэл тогтоогч компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргаж буй анхны өрийн хэрэгслийг бүртгэлээ. Голомт Капитал компани танд тус бүтээгдэхүүнийг санл болгон ажиллах болно.
ОХУ-д үүссэн улс төрийн тогтворгүй байдлын улмаас газрын тосны ханш өслөө | Өнгөрсөн долоо хоногт 4 хувиар унаад байсан WTI фьючерсийн үнэ азийн зах зээл дээр 1%-иар өсөж 70 гаруй ам.долларт хүрчээ.
Монголбанк бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа. | Энэ онд нийлүүлэлт болон зардлын шалтгаанаар үнэ өсөж инфляц буурах хурд удаашрахаар байна. Тиймээс энэ оны 2-р хагаст нэг оронтой тоонд, ирэх оны эхний хагаст зорилтын дээд хязгаарт ирж тогтворжихоор гэж Монголбанк үзжээ.
ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА | Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.
Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээл хэлбэлзэлтэй байна. | Японы Nikkei 225 индекс 0.38%-иар буурч, уналт үргэлжилсэн бол Topix 0.34%-иар унасан байна. Харин Өмнөд Солонгосын Kospi индекс бага зэрэг өссөн бол Kosdaq индекс 0.14%-иар илүү өсжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн 7 хоногийн арилжааны тойм мэдээ | 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 11,029,979,730,701 төгрөг болсон бол ТОП-20 индекс 37,366.14 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.32 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ОНЦЛОХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
СЗХ-ООС МОНГОЛЫН АНХНЫ "РЕЙТИНГТЭЙ БОНД- SIMPLE” БОНДЫГ ГАРГАХ ЗӨВШӨӨРЛИЙГ ОЛГОЛОО
СЗХ нь хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлийн эрх зүйн орчныг олон улсын жишигт нийцүүлэхээр “Өрийн хэрэгслийн журам”-ыг шинээр баталж, бонд гаргагч нь санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгосон барьцаагүйгээр бонд гаргах зохицуулалтуудыг шинээр бий болгосон.
Ингэснээр өрийн хэрэгслийн зах зээл болон зэрэглэл тогтоох үйл ажиллагааг идэвхжүүлэх хөшүүрэг, компаниудад санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх, санхүүжилтийн өртгийг бууруулах давуу тал бүрдсэн.
Тэгвэл 2023.06,23-ны өдрийн хуралдаанаар бонд гаргагч нь дотоодын санхүүгийн зэрэглэл тогтоогч компаниар зэрэглэл тогтоолгож, аливаа барьцаагүйгээр гаргаж буй анхны өрийн хэрэгслийг бүртгэлээ.

Дотоодын компаниудад зэрэглэл тогтоолгож, барьцаагүйгээр өрийн хэрэгсэл гаргах замаар санхүүжилт татан төвлөрүүлэх, цаашлаад хөрөнгийн зах зээлд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах боломж ийнхүү бүрдлээ.
👉 Эрхэм харилцагч та тус ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаар мэдээлэл авах, эзэмшихийг хүсвэл дараах холбоосоор орж мэдээллээ бөглөнө үү. Бид тантай эргэн холбогдох болно.
БОНДЫН ЗӨВЛӨХҮҮД:
📱8688-9922
📱8083-6622
📱8610-5050
📱8888-0272

ДЭЛХИЙН АНХААРАЛД
ОХУ-д үүссэн улс төрийн тогтворгүй байдлын улмаас газрын тосны ханш өслөө
ОХУ-д өрнөж буй улс төрийн тогтворгүй байдлын улмаас газрын тосны нийлүүлэлт тасалдаж магадгүй гэсэн болгоомжлол үүссэнээр газрын тосны ханш өсжээ. Евгений Пригожин удирдсан энэхүү бослого нь Ерөнхийлөгч Путины 23 жил үргэлжилсэн засаглалд томоохон аюул дагуулсан юм.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен хэлэхдээ “Өнгөрсөн бямба гарагт ОХУ-д болсон эмх замбараагүй байдал хэрхэн өрнөх талаар олон зүйл тодорхойгүй байгаа ч энэхүү дотоодын мөргөлдөөн нь Орос үндэстэнд урьд өмнө үзэгдээгүй хагарал үүсгэлээ” гэж мэдэгдэв.
Үүнтэй холбогдуудан өнгөрсөн долоо хоногт 4 гаруй хувиар унаад байсан WTI фьючерсийн үнэ азийн зах зээл дээр 1%-иар өсөж 70 гаруй ам.долларт хүрчээ. Брент маркийн газрын тос харин 0.95 хувиар өссөн байна.

МӨНГӨНИЙ БОДЛОГО
Монголбанк бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 5 дугаар сарын 31, 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд хуралдаж, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөвийг харгалзан бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэрийг гаргалаа.

Б.Лхагвасүрэн Монголбанкны Ерөнхийлөгч
Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахдаа дараах эдийн засаг, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзсэн байна. Үүнд:
Энэ онд нийлүүлэлтийн болон зардлын шалтгаанаар үнэ өссөн дээрх нөлөөгөөр инфляцын буурах хурд удаашрахаар байна. Ингэснээр инфляц энэ оны хоёрдугаар хагаст нэг оронтой тоонд, ирэх оны эхний хагаст зорилтын дээд хязгаарт ирж тогтворжихоор байна.
Гэвч зарим аймгуудад өвөлжилт хүндэрч, хөдөө аж ахуй, түүнийг дагасан бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурав. Өрхийн хэрэглээ агшиж, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татварын орлого саарах хандлагатай байна.
Нүүрс, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэх гол нөлөөгөөр энэ оны эдийн засгийн өсөлтийн төлөвийг сайжруулж байна.
Инфляц энэ оны 5 дугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарлаа.
Үүнд өвөлжилт хүндэрсэнтэй зэрэгцэн махны экспорт эхний саруудад эрчимжиж, нийлүүлэлт багассанаар махны үнэ сүүлийн саруудад эрчтэй өслөө.
Хүнсний үнэ өсөж үйлчилгээний бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс гадна импортын барааны үнэ буурах хурд удаан байгаа нь инфляц өндөр хэвээр байхад нөлөөлж байна.
Энэ онд нийлүүлэлтийн болон зардлын шалтгаанаар үнэ өссөн дээрх нөлөөгөөр инфляцын буурах хурд удаашрахаар байна. Ингэснээр инфляц энэ оны хоёрдугаар хагаст нэг оронтой тоонд, ирэх оны эхний хагаст зорилтын дээд хязгаарт ирж тогтворжихоор байна.
Төлбөрийн тэнцлийн гүйцэтгэл экспортын орлого нэмэгдсэнтэй холбоотойгоор сайжирлаа.
Экспортын орлогын өсөлт төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлөх ч хөрөнгө оруулалт, нефтийн бүтээгдэхүүний импорт өндөр байхаар байна.
Засгийн газрын зорьж буй нүүрсний экспортын хэмжээ өсөх, хилийн үнийн хувьд нүүрсний экспортыг биржээр дамжуулан борлуулах арга хэмжээний нөлөөгөөр илүү нэмэгдвэл төлбөрийн тэнцэлд эерэг нөлөө үзүүлнэ.
Төсвийн тодотголоор цалин хөлс, нийгмийн халамжийн зардлууд нэмэгдэж батлагдсан нь дотоод эрэлтийг урамшуулж, инфляцад ирэх дарамтыг нэмэгдүүлэхээр байгаа тул дотоодын болон импортын хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, валютын цэвэр дотогшлох урсгалыг үргэлжлэн сайжруулах, төрөөс хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнтэй байдлыг дээшлүүлэх нь зүйтэй байна.
Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Мөнгөний бодлогын хороо энэ удаад бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэрийг гаргасан байна.

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА
Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.
Бондын зөвлөхүүдтэй холбогдох:
📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922


ДЭЛХИЙД
Ази Номхон далайн орнуудын зах зээл тогтворгүй байна
Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээл хэлбэлзэлтэй байна. Тодруулбал, Японы Nikkei 225 индекс 0.38%-иар буурч, уналт үргэлжилсэн бол Topix 0.34%-иар унасан байна. Японы үйлчилгээний салбар тавдугаар сард өмнөх сарынхаас 1.6%-ар өсөж, өмнөх сарынхаас өөрчлөгдөөгүй байна.

Харин Өмнөд Солонгосын Kospi индекс бага зэрэг өссөн бол Kosdaq индекс 0.14%-иар илүү өсжээ.
Баасан гарагийн арилжааны үеэр АНУ-ын гурван гол индекс бүгд уналтын төлөвт орсон байна. Тодруулбал, Dow Jones Industrial Average 0.65%, S&P 500 0.77%, Nasdaq Composite 1.01%- ар буурч хаагджээ.

ХУГАЦААГҮЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал ҮЦК ХХК нь хөрөнгө оруулагчдад өөрийн гаргаж буй хугацаагүй бондоо санал болгож байна.

ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН БАТАЛГАА
Голомт Банкны 4.0 тэрбум төгрөгийн зээлийн шугамаар баталгаажсан.



ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 7 хоногийн арилжааны тойм

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2023 оны 6 дугаар сарын 19-нөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 10 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 276,725,986,085.2 төгрөгийн арилжаа хийсэн байна.
ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Нийт 68 компанийн 7,416,770 ширхэг хувьцааг 2,373,280,046.38 төгрөгөөр арилжааллаа.
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй арилжаалагдсан үнэт цаасууд:
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ (AARD-270,427 ширхэг-842,336,740 төгрөг)
АРД КРЕДИТ ББСБ ХК (ADB-2,900,592 ширхэг-335,793,447 төгрөг)
Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR-22,254 ширхэг-200,370,670 төгрөг)
2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 11,029,979,730,701 төгрөг болсон бол ТОП-20 индекс 37,366.14 нэгж болж, өмнөх долоо хоногоос 2.32 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
