- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 12.5 ХУВИЙН ХҮҮТЭЙ АМ.ДОЛЛАРЫН БОНД
12.5 ХУВИЙН ХҮҮТЭЙ АМ.ДОЛЛАРЫН БОНД
Өнөөдөр-АНУ-ын биржүүд амрана | Country Garden Holdings Coltd - Бондын сунгалт | Газрын тосны ханш.- Дээд цэгтээ

ӨНӨӨДРИЙН ОНЦЛОХ
🔵Хятадын үл хөдлөхийн аваргуудын нэг Country Garden Holdings Coltd 540 сая ам.долларын бондын хугацааг сунгалаа.
🔵Өнөөдөр АНУ-д Labor Day (Хөдөлмөрчдийн баяр) тохиож байгаа тул АНУ-ын биржүүд амрана.
🔵Газрын тосны ханш 2023 оны хамгийн өндөр түвшинд хүрлээ.
🔵Жилийн 12.5 хувийн хүүтэй ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ
🔵Австралийн эрдэс бодис олборлогч Liontown Resources компани Albemarle компанийг 4.3 тэрбум ам.доллараар худалдан авна.
🔵Бондын зөвлөхүүд зөвлөж байна. | Богино хугацаат бондын давуу тал юу вэ?
🔵МХБ-ийн 7 хоногийн арилжааны тойм мэдээ

💹ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮЛЭЭЛТ
Өнөөдөр АНУ-д Labor Day (Хөдөлмөрчдийн баяр) тохиож байгаа тул АНУ-ын биржүүд амрана.
💱АНУ-ын зах зээлийн өмнөх 8-р сарын эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг харвал:
АНУ-ын NFP хүлээлтээс өндөр буюу 187 мянган гарлаа.
АНУ-ын ажилгүйдлийн түвшин 3.8%-д хүрч өмнөх сарынхаас 0.3% өслөө.
Дээрх тоонууд FED хүүгийн өсөлтөө pause хийх хүлээлтийг үүсгэж өсөлтийг бага зэрэг авчирсан

💱Цаашид АНУ-д ямар голлох мэдээллүүд энэ долоо хоногт гарах вэ?
9 сарын 6-ны 8 цаг 30 минутад АНУ-ын худалдааны балансын мэдээлэл
9 сарын 7-ны 23 цагт АНУ-ын газрын тосны нөөцийн мэдээлэл
9 сарын 8-ны 4 цаг 30 минутад ХНС-ийн тайлангийн мэдээлэл

💹ДАМПУУРЛААС АВРАГДАХ БОЛОМЖ
Abercrombie & Fitch компанийн хувьцааны ханш 23% өслөө.
Өрийн дарамтанд орж дампуурлын ирмэг дээр ирснээ зарласан БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын аваргуудын нэг Country Garden Holdings Coltd /2007.HK/ компани 9 сард хугацаа нь дуусах байсан 540 сая ам.долларын үнэлгээ бүхий бондын хугацааг сунгалаа.
Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн орой тус компани дотоодод гаргасан 3.9 тэрбум юанийн /540 сая ам.доллар/ бонд эзэмшигчдийнхээ дунд уг бондын хугацааг сунгах эсэх талаар санал асуулга явуулжээ.
Санал асуулгад оролцсон нийт бонд эзэмшигчдийн 56.08 хувь нь тус бондын хугацааг сунгахыг бүрэн зөвшөөрсөн бол 43.64 хувь нь зөвшөөрч 0.28 хувь нь түдгэлзсэн хариу өгчээ.
Өөрөөр хэлбэл, бонд эзэмшигчдийн дийлэнх нь бондын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр уг бондын хугацааг 3 жилээр сунгахаар болсон байна.
Энэ нь Country Garden Holdings Coltd компанид өрийн бүтцээ сайжруулж дампуурлаас гарах хугацааг олгож байна.
Энэхүү мэдээллийн дараа Country Garden компанийн Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй 2007.HK тикерээр арилжаалагддаг хувьцаа даваа гарагийн өглөөний 09 цаг 54 минутын байдлаар 💹6.74 хувиар өсөж 0.95 хонгконг доллар дээр арилжаалагдаж, үл хөдлөх хөрөнгийн салбарын индекс HSI Property 💹 2.8 хувиар өсөөд байна.

🔝ӨСӨЛТ
Газрын тосны ханш 2023 оны хамгийн өндөр түвшинд хүрлээ.
Даваа гаригт нефтийн үнэ 7 сарын дээд цэгтээ хүрч тогтворжлоо. Саудын Араб болон ОХУ ойрын саруудад нийлүүлэлтээ бууруулахыг эрмэлзэж байгаа нь ханш өсөх гол шалтгаан болсон байна.
Өнгөрсөн 7 хоногт ОХУ (ОПЕК+)-ийн хамтаар энэ долоо хоногт нийлүүлэлтээ бууруулна гэж мэдэгдсэн бол Саудын Арабын хувьд 10 сар гэхэд олборлох хэмжээгээ өдөрт нэг сая баррелиар бууруулна гэсэн хүлээлттэй байна.

Мөн АНУ болон БНХАУ-ын эдийн засгийн тоон үзүүлэлтүүд хүлээлтээс өндөр гарахаар байгаа нь дэлхийн хамгийн том газрын тосны хэрэглэгчдийн эрэлт тогтвортой байгааг харуулж байгаа юм.
Тодруулбал, АНУ-ын шатахууны эрэлт энэ жилийн хамгийн дээд цэгтээ хүрч, хөдөлмөрийн өдрийн амралтын дараа буурах хандлагатай байна.
БНХАУ-ын хувьд худалдан авалтын менежерүүдийн индексийн (PMI) тоо баримтаас харахад дэлхийн хамгийн том нефть импортлогч улсын үйлдвэрлэл 8 сард өссөн эдийн засаг эрчимжих найдвар төрүүлж байна.
ГАДААД АРИЛЖААНЫ ЗАХИАЛГА ӨГӨХ
☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү
☝️ 8610-3636
/АНУ, Канад, Австрали, Англи/
☝️ 8006-9977
/Хонгконг, Шанхай, Шинжен/


Богино хугацаат “Бонд”-ын давуу тал юу вэ?

Бид харилцагчдынхаа мөнгөн урсгалд нийцүүлэн богино хугацаанд (1-9 сар) бондын арилжаанд оролцох боломжийг олгож байна. Голомт Капитал ҮЦК нь 2023 он гарсаар 166.3 тэрбум төгрөгийн бондын хоёрдогч арилжааг гүйцэтгэсэн.
Түүнчлэн бид бондын үндсэн болон хүүгийн төлөлтийг нэг ч хоногийн хоцролтгүйгээр харилцагчийн үнэт цаасны дансанд байршуулан ажиллаж байна.
БОНДЫН НӨХЦӨЛ🖐️

БОНДЫН ЗӨВЛӨХҮҮДИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ ЗӨВЛӨГӨӨГ “ЭНД ДАРЖ“ АВНА УУ.

🔝ШИНЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Австралийн эрдэс бодис олборлогч Liontown Resources компани Albemarle компанийг 4.3 тэрбум ам.доллараар худалдан авна.
Австралийн эрдэс бодис олборлогч Liontown Resources компани дэлхийн томоохон литий олборлогч Albemarle компанийг 4.3 тэрбум ам.доллараар худалдан авах саналыг дэмжлээ.
Даваа гарагт компанийн удирдлагууд энэхүү шинэ саналыг хүлээн авсны дараа хувьцааны ханш нь 11.5 хувь өсжээ.
Өнгөрөгч 3 сард Albermarle тус компаний нэгж хувьцааг 2.5 австрали доллараар худалдан авах саналыг тавьсан ч татгалзсан хариу сонсож байжээ. Энэ удаагийн санал нь 3 австрали доллар бөгөөд энэ нь 9 сарын 1-ний өдриийн хаалтын ханшаас 14.5 хувийн нэмэгдэлтэй дүн билээ.

Сүүлийн үед австралийн литий үйлдвэрлэгчид дэлхийн томоохон компаниудын анхаарлыг татаад байгаа нь тэдгээрийн харьцангуй доогуур үнэлгээ болон хөрөнгө оруулалтын хэрэгцээтэй шууд хамааралтай.
Литий бол цахилгаан автомашин үйлдвэрлэлд голлогч үүргийг гүйцэтгэдэг элемент юм.

🔝ШИНЭ БОЛОМЖ
ЖИЛИЙН 12.5 ХУВИЙН ХҮҮТЭЙ АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ
🟠Mongolian Mining Corporation /975.HK/ компани 2024 оны 4 сард дуусах 350.2 сая ам.долларын үлдэгдэлтэй бондыг дахин санхүүжүүлэх шинэ бондын нөхцөлөө олон нийтэд танилцууллаа.
Шинэ бонд 3 жилийн хугацаатай гарч байгаа бөгөөд бондын жилийн хүү 12.5 хувь юм байна. Тус бондын үнэлгээ Moody’s болон Fitch агентлагуудын үнэлгээгээр B3, B зэрэглэлээр үнэлэгдэж байгаа бөгөөд нэгжийн үнэ 97 ам.доллароор гарах юм байна.
🟡Тус бондын нэрлэсэн үнэ болох 1,000 ам.доллар тутмын 300 ам.долларыг бэлэн мөнгөөр буцаан татах бол үлдсэн 700 ам.долларыг шинэ нөхцөлтэй бондоор дахин санхүүжүүлэх юм байна.

🟤Олон улсын үнэлгээний байгууллага Fitch Ratings-ийн хэлж байгаагаар энэхүү шинэ бонд нь бондын дефаултаас ангижрах арга биш харин дуусах хугацаагаа сунгаж байгаа үйл явдал юм хэмээжээ.
Учир нь тус компани нь 2023 оны хагас жилийн тайлангаар 200 сая ам.долларын бэлэн мөнгөний үлдэгдэлтэй байгаа бөгөөд ирэх онуудад компанийн үйл ажиллагаа, борлуулалт, ашгийн үзүүлэлтүүд хэвийн байх хүлээлттэй байгаа юм байна.
❗Энэхүү бондын тендерийн санал нь 2023 оны 09 сарын 05 өдрөөр тасалбар болон дуусах бөгөөд 09 сарын 13 өдөр биржийн арилжаа нь эхлэх төлөвтэй байгаа юм байна.

ДОТООДЫН АРИЛЖАА

МХБ-ийн 7 хоногийн арилжааны тойм
\2023.08.28-09,01\
"Монголын хөрөнгийн бирж" ХК нь 2023 оны 08 дугаар сарын 28-наас 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжаа, 2 удаагийн нүүрсний цахим арилжаа зохион байгуулж, нийт 17,702,412,861 төгрөгийн арилжаа хийсэн байна.
🟢ХУВЬЦААНЫ АРИЛЖАА | Нийт 56 компанийн 2,979,622 ширхэг хувьцааг 902,176,240.65 төгрөгөөр арилжааллаа.
🟢КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АРИЛЖАА | Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 6,899 ширхэг үнэт цаасыг 689,664,760 төгрөгөөр арилжаалав.
🟢ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН НЭГЖ ЭРХИЙН АРИЛЖАА | Мандал Ирээдүйн Өсөлт болон Үндэсний Хувьчлалын Сангийн нийт 1,380,279 ширхэг нэгж эрхийн 761,532,530 төгрөгийн арилжааг хийв.
🟢БАГЦЫН АРИЛЖАА | Багцын арилжаагаар нийт 146,522 ширхэг үнэт цаасыг 761,532,530 төгрөгөөр арилжаалав.

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
