- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ-ЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ҮНИЙН ИНДЕКС ӨСӨЖ, ИНФЛЯЦЫН АЙДАС НЭМЭГДЭВ
АНУ-ЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ҮНИЙН ИНДЕКС ӨСӨЖ, ИНФЛЯЦЫН АЙДАС НЭМЭГДЭВ
|📉Fed-ийн нэр дэвшигч хүүг бууруулахыг дэмжлээ|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |Хятадын эдийн засаг саарлаа|🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|

📈АНУ-ЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ҮНИЙН ИНДЕКС ӨСӨЖ, ИНФЛЯЦЫН АЙДАС НЭМЭГДЭВ

📊АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны мэдээлснээр 7 сард бөөний бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ (Producer Price Index, PPI) 0.9%-иар буюу 2022.06 сараас хойших хамгийн том сарын өсөлтийг үзүүлэв.
Гол үзүүлэлтүүд:
📌Хоол хүнс, эрчим хүчийг хасвал гол PPI 0.9%-иар нэмэгдсэн нь таамагласан 0.3%-аас өндөр байна.
📌Хоол хүнс, эрчим хүч, худалдааны үйлчилгээний үнийг хасвал өсөлт 0.6% болж, 2022 оны 3 сараас хойших хамгийн том өсөлт юм.
📌 Жилийн дүнгээр PPI 3.3%-иар өссөн нь Fed-ийн 2%-ийн инфляцын зорилтоос өндөр байна. Үүнд үйлчилгээний үнэ хамгийн их нөлөөлжээ.

ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ 7 САРД СААРЧ, ТААМГААС ДООГУУР ГАРЛАА 📉

2025 оны 7 сард Хятадын эдийн засгийн өсөлт саарч, жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын өсөлт шинжээчдийн хүлээлтээс доогуур гарлаа. Энэ нь дотоодын эрэлтийг нэмэх сорилт үргэлжилж байгааг илтгэж байна.
📊Өсөлт саарсан шалтгаан ба цаашдын төлөв
Эдийн засгийн өссөлт саарсан гол шалтгаан нь жилийн эхний хагаст төрийн урамшуулал, худалдааны өсөлт аажмаар суларсантай холбоотой.
💡Хятадын эдийн засгийн өсөлт эхний хагас жилд 5.3% байсан нь жилийн 5%-ийн зорилттой нийцэж байгаа ч үлдсэн хугацаанд буурах эрсдэлтэй байна. Тиймээс шинжээчид жилийн 2-р хагаст бодлогын нэмэлт дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байна.


GC БОНД СУПЕРМАРКЕТ: 8 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД
💰Жилийн 19% хүүтэй
📅Хугацаа: 18 сар
🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан
Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.
🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.
🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм


📢FED-ИЙН ТЭРГҮҮНД НЭР ДЭВШИГЧ ДАВИД ЗЕРВОС ХҮҮГ БУУЛГАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

🏦Wall Street-ийн туршлагатай стратегич Давид Зервос Холбооны нөөцийн банкны (Fed) дараагийн тэргүүнд өөрийгөө нэр дэвшүүллээ.
Тэрээр өмнө нь Fed-ийн 3 удаагийн хуралдаанаар хүүг 0.5 хувиар бууруулахыг дэмжиж байсан бөгөөөөд сая гаруй ажлын байр шинээр бий болно гэж үзэж байна.
🗣️Jefferies компанийн зах зээлийн гол стратегич Давид Зервос нь CNBC-д өгсөн ярилцлагадаа, үйлдвэрлэгчийн үнэ (PPI) урьдчилсан мэдээллээр бодож байснаас өндөр гарсан ч төв банк хүүг бууруулахад бэлэн байх ёстой гэж онцлов.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

🌍Viber ЛИНК: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

