БИТКОЙН ШИНЭ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖ $124 МЯНГАД ХҮРЛЭЭ

|Хятад :Квант компьютерийн хөгжлийг тэргүүлж байна 🚀 |🤩GC Супермаркет: Шинэ Бонд |Goldman Sachs: Тарифын өсөлт инфляцыг сэргээж эрсдэл нэмэгдлээ|🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|

БИТКОЙН ШИНЭ ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЖ $124 МЯНГАД ХҮРЛЭЭ

🗓️2025 оны 8-р сарын 14-нд биткойн 0.9 хувиар өсөж 124,002.49 ам.долларт хүрснээр өнгөрсөн сард тогтоосон өмнөх дээд амжилтаа шинэчиллээ.

🌍Дэлхийн хамгийн том криптовалютын энэхүү өсөлт нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой байна.

Өсөлтийн гол шалтгаанууд:

  • АНУ-ын Холбооны Нөөцийн Банкнаас бодлогын хүүг бууруулах магадлалтай байгаа,

  • Институционал хөрөнгө оруулалт тогтвортой үргэлжилж буй,

  • Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй криптод ээлтэй бодлого.

Goldman Sachs: Тарифын өсөлт инфляцыг сэргээж эрсдэл нэмэгдлээ 📈

🗣️Goldman Sachs-ийн зүгээс тарифын өсөлт нь цаашид хэрэглээний инфляцыг нэмэгдүүлнэ гэсэн таамаг дэвшүүлснийг Ерөнхийлөгч Трамп хурцаар шүүмжиллээ.

Тэрээр Goldman Sachs-ийн дүгнэлтийг үгүйсгэж, тухайн судалгааг бичсэн эдийн засагчийг ажлаас чөлөөлөх эсвэл CEO-г огцрохыг санал болгосон байна. Гэвч Уолл Стритийн бусад эдийн засагчид Goldman Sachs-тай ижил байр суурьтай байгаа юм.

📊Тарифын бодит нөлөө ба инфляцын хүлээлт

⬆️Одоогоор тарифын бодит дундаж 18%-д хүрээд байгаа нь оны эхэнд 3% байснаас эрс нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эдийн засагчид тарифын нөлөө бүрэн шингэж эхэлмэгц үнэ тогтмол өсөж, сарын инфляц 0.3-0.5%-иар нэмэгдэнэ гэж үзэж байна. Ингэснээр Холбооны Нөөцийн Банкны зорилтот гол хэмжүүр болох суурь инфляц 3%-ийн дундаж түвшинд хүрч болзошгүй байна.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 8 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 18 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.

🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

ХЯТАДЫН ЭРДЭМТЭД "АТОМЫН ШАТАР" БҮТЭЭЖ, КВАНТ КОМПЬЮТЕРИЙН ХӨГЖЛИЙГ ТЭРГҮҮЛЖ БАЙНА 🚀

⚡️Өмнө нь ийм төрлийн төхөөрөмжөөр ердөө хэдхэн зуун атом л байрлуулж чаддаг байсан бол одоо 2,000 гаруй атомыг ердөө 0.06 секундэд байрлуулна.

🧱Атом нь бидний нүдэнд үл үзэгдэх, квант компьютерийн “LEGO” шиг хамгийн жижиг хэсэг юм. Олон LEGO-г зөв байрлуулбал томоохон бүтээн байгуулалт хийж болдог шиг олон атомыг зөв байрлуулбал илүү хүчтэй квант компьютер хийж чадна.

Өмнө нь атомыг нэг нэгээр нь шилжүүлдэг байсан. Энэ нь яг л 1,000 ширхэг эвлүүлдэг puzzle-ийг ширхэг ширхгээр нь өрж байгаа мэт удаан үргэлжилдэг байв.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд