- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢МИК ОССК-ИЙН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 📊12.4% БАЙНА
📢МИК ОССК-ИЙН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 📊12.4% БАЙНА
🤗Жефф Безос -50 сая хувьцаагаа зарав | 📊Nvidia - Өсөлт| 📍Palo Alto Networks - Түүхэн уналт |⏲️ Ногдол ашиг-Бүртгэлийн өдөр

МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА
МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.
МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан
МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Захиалах: 8688-9922
📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.


38 компани 520 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаа зарласнаас бүртгэлийн өдөр нь тодорсон компаниуд
2024.02.22-ны өдрийн байдлаар Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт 38 хувьцаат компани 520 тэрбум төгрөгийг 2023 оны цэвэр ашгаасаа хуваарилахаар шийдвэрлэснээ зарлаад байна.
Үүнээс дараах 10 компани ногдол ашгийн бүртгэлийн өдрөө зарлаад байгаа бөгөөд үлдсэн 28 компани 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар бүртгэлийн өдрөө тогтоохоор шийдвэрлэсэн байна.


ДАНС НЭЭХ АЯН
🤗 Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлсээр байна.

📍Үнэт цаасны дансаа нээлгэснээр та хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хуримтлалыг хувьцаа, бонд хэлбэрээр үүсгэх боломж нээгдэнэ.
ДАНС НЭЭХ ЗААВАР


Nvidia компанийн тайлан хөрөнгө оруулагчдыг баярлууллаа.
Nvidia компани өчигдөр зах зээл хаагдсаны дараа (aftermatket) 4-р улирлын тайлангаа танилцууллаа.
Дөрөвдүгээр улиралд NVDA 22.1 тэрбум ам.долларын орлого олсон нь жилийн өмнөхөөс 265%-иар өсөж WallStreet-ийн шинжээчдийн хүлээлт болох 20.4 тэрбум ам.доллараас илт давсан үзүүлэлт боллоо.

Цэвэр ашиг---------------------------
Цэвэр ашиг нь шинжээчдийн хүлээж байснаас давж 12.8 тэрбум ам.доллар буюу EPS нь 5.16 ам.доллар гарсан нь өнгөрсөн оны улиралд мэдээлсэн 2.2 тэрбум ам.доллар буюу EPS 88 центээс огцом өсөв.
Харин шинжээчдийн таамгаар EPS 4.60 ам.доллар байсан нь бодитоор 5.16 гарчээ.

Өсөлтийн шалтгаан---------------------------
Nvidia-ийн дэвшилтэт микрочипүүдэд хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн улмаас байнгын эрэлттэй байгаа нь борлуулалт өсөхөд нөлөөлсөн байна.
Гүйцэтгэх захирал Женсен Хуан "Дэлхий даяар компаниуд, салбарууд, улс орнуудад хиймэл оюуны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна" гэв.
Nvidia-ийн хувьцааны ханш уртасгасан арилжаагаар (aftermarket) бараг 8%-иар өссөн байна.


Амазоны Жефф Безос өөрийн компанийн хувьцаагаа заржээ.
Амазоны үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Жефф Безос 2021 оноос хойш хувьцаагаа огт зараагүй юм.
Тэгвэл АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд ирүүлсэн өргөдлийнхөө дагуу Амазон (NASDAQ: AMZN)-ийн 50 сая ширхэг хувьцааг хэдхэн өдрийн дотор заржээ.

Тэрээр гурван өдрийн арилжааны туршид Amazon-ийн 14 сая хувьцааг 2.4 тэрбум ам.доллараар зарсан байна.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт ойролцоогоор 4 тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий 24 сая ширхэг хувьцааг зарсан бол энэ сарын эхээр 12 сая ширхэг хувьцаагаа заржээ.

Орлого ба нууц-----------------------
Ингэснээр хамгийн сүүлийн арилжааны дараа Безос 8.5 тэрбум долларын орлого олоод байна.
Форбес сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүний 3-т бичигддэг тэрээр арилжаанаас олсон орлогоороо юу хийхээ хараахан зарлаагүй байна.


Кибер аюулгүй байдлын Palo Alto Networks компанийн хувьцаа IPO хийснээс хойш түүхэн том уналтыг үзүүллээ
Лхагва гарагийн арилжаагаар Palo Alto Networks компанийн хувьцааны ханш 2012 онд IPO хийснээс хойших хамгийн уналт буюу 28.44 хувиар буурлаа.
Тус компанийн хувьцааны ханш 2023 онд 23andMe, ICBC болон MGM Resort зэрэг компаниудыг кибер халдлагад өртөхөд аюулгүй байдлыг нь бүрэн хангасан, санхүүжүүлтээ нэмсэн зэрэг шалтгаанаар өсөөд байсан юм.

Тооцоогоо бууруулав---------------------------
Одоогоор компани захиалгын тооцооллоо бууруулж 10.1-10.2 тэрбум ам.доллар болгосон бол орлогын хүлээлт нь ойролцоогоор 8 тэрбум ам.доллар байна.
Захиалгын ихэнх хэсгийг АНУ-ын Батлан хамгаалаахын мэдээллийн технологийн агентлагийн Thunderdome төсөл эзэлж байна.
2024 оны 2-р сарын 21-ний өдрийн өргөтгөсөн арилжааны үеэрх тогтсон тус компанийн хувьцааны хаалтын ханш нь 268.02 ам.доллар байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


"ШУНХЛАЙ” БОНДЫН 10 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ҮНДСЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ.
2023 оны Биржийн бус зах зээлийн хамгийн өндөр дүнтэй буюу 50 тэрбум төгрөгийн “Шунхлай” бондын эхний үндсэн төлөлт 10 тэрбум төгрөг амжилттай хийгдлээ.
Шунхлай ХХК нь сард дунджаар 30 сая гаруй ам.долларын шатахууны импорт хийж буй нь нийт бондын дүнгээс 2 гаруй дахин өндөр дүн юм.

Шунхлай Групп нь шингэн хүнс, телеком ба медиа, шатахуун, дэд бүтэц ба үл хөдлөх, худалдаа, газрын тос, мотор ба ложистик зэрэг олон салбар компаниудтай бөгөөд 0.6 их наяд төгрөгийн татварыг улсад төвлөрүүлээд байна.

“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай
Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.



МХБ-ийн 2024.02.21-ний өдрийн арилжаа
2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 333,208,859 төгрөгийн үнийн дүн бүхий 928,811 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 22,197 ширхэг нэгж эрх 7,186,463 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 30 ширхэг үнэт цаас 2,996,100 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 35 ширхэг бонд 3,497,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,072,000 юань буюу 12,743,602,560 төгрөгөөр,
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 65% -ийн агууламжтай төмрийн баяжмал 338,250 ам.доллар буюу 1,146,190,568 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 352,800 ам.доллар буюу 1,195,494,552 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 453,600 ам.доллар буюу 1,537,064,424 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 16,969,240,526 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.32% хувиар буурч, 44,214.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,730,999,059,976 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
