Монголбанк бодлогын хүүг 12.5% болгож нэмэгдүүллээ

Монголбанк бодлогын хүү | АНУ-ын инфляц | Онцлох бонд | Viber сувагт нэгдээрэй |

🏦Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-нд ээлжит бусаар хуралдаж, инфляцын дарамт болон иргэдийн инфляцын хүлээлт нэмэгдэж буйтай холбоотойгоор мөнгөний бодлогыг чангаруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж 12.5%, банкуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж 14.5%  болголоо.

Инфляц 13%-д хүрч, үнийн өсөлтийн хүрээ тэлэх эрсдэл нэмэгдэв ❗

Монгол Улсын инфляц сүүлийн таван сар дараалан нэмэгдэж, 7 дугаар сард 13%-д хүрсэн байна. Үүний 6.5 нэгж хувийг дотоодын хүнсний бүтээгдэхүүн, 1.2 нэгж хувийг шатахуун, 0.8 нэгж хувийг төрийн зохицуулалттай бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлжээ.

Үүний зэрэгцээ иргэдийн инфляцын хүлээлт нэмэгдсэн нь цалин, хэрэглээ болон бизнесүүдийн үнэ тогтоох шийдвэрт нөлөөлж, нийлүүлэлтийн гаралтай түр зуурын үнийн өсөлтийг илүү удаан үргэлжлэх инфляц болгон хувиргах эрсдэлтэй гэж Монголбанк үзжээ. Харин хүнсний үнийн дарамт ойрын хугацаанд буурах хүлээлттэй. Наадмын дараа махны нийлүүлэлт нэмэгдэж үнэ буурч эхэлсэн бөгөөд мах, хүнсний ногооны нийлүүлэлт цаашид нэмэгдэхийн хэрээр хүнсний инфляц тогтворжих төлөвтэй байна.

📈АНУ-ын инфляц саарч, зах зээлд эерэг дохио үүслээ.

АНУ-ын 7-р сарын инфляц хүлээлттэй нийцэж, үнийн өсөлт саарч буй дохио өгснөөр Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлэх шаардлага багасаж магадгүй гэсэн хүлээлт зах зээлд нэмэгдлээ.

АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI) 7-р сард өмнөх сараас 0.1%-иар өсөж, жилийн инфляц 3.5%-иас 3.4% болж буурлаа. Инфляц ХНС-ийн 2%-ийн зорилтоос өндөр хэвээр байгаа ч суурь инфляц аажмаар буурч байгаа нь мөнгөний бодлогыг дахин чангаруулах дарамтыг багасгаж байна. Үүнээс өмнө 7-р сарын хөдөлмөрийн зах зээлийн тайлан хүлээлтээс сул гарсан нь ч ХНС хүүгээ нэмэх шаардлагыг бууруулах хүчин зүйл болсон.

Гэхдээ инфляцын эрсдэл бүрэн арилсангүй. Өнгөрсөн сард дэлхийн газрын тосны үнэ 20%-иас дээш өссөн тул эрчим хүчний өндөр үнэ 8-р сарын инфляцад эргэн дарамт үзүүлж болзошгүй байна.  

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд