- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хятадын банкны анхааруулга крипто зах зээлд нөлөөллөө
Хятадын банкны анхааруулга крипто зах зээлд нөлөөллөө
| Intel Малайзад $208 саяын нэмэлт хөрөнгө оруулна | Nvidia + Synopsys: $2 тэрбумын түншлэл баталгаажлаа 🤝 | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

ХЯТАДЫН БАНКНЫ АНХААРУУЛГА КРИПТО ЗАХ ЗЭЭЛД НӨЛӨӨЛЛӨӨ

📉Даваа гарагийн Азийн арилжаагаар крипто валютуудын ханш дахин уналттай нээгдлээ.Энэхүү савлагаа нь амралтын өдрүүдэд Хятадын Ардын банкнаас (PBOC) гаргасан дижитал валюттай холбоотой хууль бус үйл ажиллагаанаас сэрэмжлүүлсэн мэдэгдэлтэй шууд холбоотой юм .
📊 Зах зээлийн шууд нөлөөлөл
Төв банкны мэдэгдэл нь зөвхөн крипто валютын ханшид бус, хөрөнгийн зах зээлд ч нөлөөллөө үзүүлэв. Тодруулбал:
Хонконгийн бирж: Крипто салбартай холбоотой компаниудын хувьцааны үнэд хүчтэй дарамт ирж, арилжааны эхний өдөр уналттай хаагдлаа.
Хөрөнгө оруулагчдын нүүдэл: Шинэ сар эхэлж буйтай зэрэгцэн хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгөөс татгалзаж, илүү найдвартай хөрөнгө оруулалт руу зугтах (Risk-off) хандлага ажиглагдсан нь уналтыг улам хурдасгав .


NVIDIA SYNOPSYS-Т 2 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛЖ, СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛЭЭ БАТАТГАЛАА 🤝

📣Nvidia компани олон жилийн түнш Synopsys компанийн энгийн хувьцаанаас 2 тэрбум ам.долларын хэмжээтэй худалдан авалт хийснээ албан ёсоор мэдэгдлээ.Энэхүү хэлцэл нь нэгж хувьцааг $414.79 үнээр үнэлсэн бөгөөд хоёр компанийн хамтын ажиллагааг стратегийн цоо шинэ түвшинд гаргаж буй түүхэн алхам болж байна .
🔻 Хамтын ажиллагааны гол чиглэлүүд
💡Энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн санхүүгийн шинжтэй бус, технологийн салбарт томоохон дэвшил авчрах зорилготой юм .Талууд дараах чиглэлүүдэд хүчээ нэгтгэнэ:
Инженерчлэлийн хурдасгуур: Synopsys-ийн маш өндөр тооцооллын хүчин чадал шаарддаг инженерчлэлийн шийдлүүдийг эрс түргэсгэх.
AI хөгжүүлэлт: Агентэд суурилсан хиймэл оюун ухааны (Agentic AI) инженерчлэлийг шинэ шатанд гаргах.
Үүлэн тооцоолол: Үүлэн технологийн хүртээмжийг өргөжүүлж, хэрэглэгчдэд илүү уян хатан шийдэл санал болгох.
Зах зээлийн стратеги: Бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх хамтарсан стратеги хэрэгжүүлэх.


Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


🏭 INTEL МАЛАЙЗИД 208 САЯ АМ.ДОЛЛАРЫН НЭМЭЛТ ХӨРӨНГӨ ОРУУЛНА

📍Куала Лумпур (2025 оны 12-р сар) — Малайзын Ерөнхий сайд Анвар Ибрахим АНУ-ын чип үйлдвэрлэгч Intel компани тус улсад 860 сая ринггит буюу ойролцоогоор 208 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргасныг албан ёсоор зарлалаа .
🤝Энэхүү шийдвэр нь Ерөнхий сайд Анвар болон Intel-ийн удирдлагуудын уулзалтын үр дүнд гарсан бөгөөд хөрөнгө оруулалт нь Малайз дахь чипийн угсралт, шалгалтын (assembly & testing) хүчин чадлыг өргөтгөхөд чиглэгдэх юм.
7 тэрбумын "Супер үйлдвэр"-ийн үргэлжлэл
💾Intel компани 2021 онд Малайзад чипийн савлагаа болон эцсийн процессын (advanced packaging) үйлдвэр барихаар 7 тэрбум ам.долларын түүхэн хөрөнгө оруулалтыг зарлаж байсан билээ. Шинэ хөрөнгө оруулалт нь Зүүн Өмнөд Азийн хамгийн том чипийн үйлдвэрлэлийн экосистемийг бүрдүүлж буй уг төслийг дараагийн шатанд гаргаж байна.
Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

