12-р сард Зах зээл🚀сэргэх өндөр магадлалтай

| Уолл Стрийт эргэн сэргэлээ🚀 | 12-р сард хүү 📉буурах магадлал огцом өсөв | Трамп, Ши Жиньпин нар утсаар хэлэлцлээ | Гадаад арилжаа + Шуурхай мэдээ 👉 Манай VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

12-Р САРД ЗАХ ЗЭЭЛ СЭРГЭХ ӨНДӨР МАГАДЛАЛТАЙ🚀

🔻Өнгөрсөн 11-р сар Америкийн хөрөнгийн зах зээлийн хувьд "ядралттай" сар болж өнгөрлөө. Тоон үзүүлэлтийг харвал S&P 500 индекс 3.5%, технологийн Nasdaq индекс 6%, харин крипто зах зээлд Bitcoin 20% гаруй уналт үзүүлэв .

Nvidia компанийн "супер" тайлан ч зах зээлийн сэтгэл зүйг удаан хугацаанд өргөж чадсангүй.Хөрөнгө оруулагчдын дунд "Хиймэл оюун ухааны (AI) салбар хэт хөөсөрч, улайрсан юм биш биз?" гэх болгоомжлол давамгайлсан нь үүнд нөлөөлсөн .

🌬️Шинжээчид энэхүү уналтыг "сүйрэл" биш, харин зах зээлийн "эрүүл амьсгаа авалт" гэж тайлбарлаж байна . Урт хугацаанд хэт хурдтай өссөн зах зээл түр амсхийх нь жам ёсны үзэгдэл юм .

Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл: 

  • 💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%

  • 💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%

👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

УОЛЛ СТРИЙТ📈СЭРГЭЖ ЭХЭЛЛЭЭ

Уолл Стрийт сүүлийн долоо хоногуудын дарамтаас ангижирч, Даваа гарагт хүчтэй сэргэлт үзүүллээ . Фьючерсүүд тогтвортой байсан ч🤖"Хиймэл оюун ухаан" (AI)-ыг тойрсон өөдрөг мэдээллүүд технологийн салбарыг урагш хөтлөв .

Google vs Nvidia: AI чипийн тулаан

Alphabet Inc (NASDAQ: GOOGL) өчигдөр💹6.3%-ийн огцом өсөлт үзүүлэв . Үүнд Google-ийн шинэ Gemini 3 AI модель болон өөрийн AI процессорыг хөгжүүлж буй мэдээлэл голлон нөлөөлжээ.

Сонирхолтой нь Meta Platforms (NASDAQ: META) 2027 он гэхэд Google-ийн чипийг ашиглахаар хэлэлцэж байгаа тухай The Information мэдээлсэн нь Alphabet-ийг Nvidia-гийн шууд өрсөлдөгч болгож байна .Үүний нөлөөгөөр Meta 0.4% өссөн бол, зах зээлийн аварга Nvidia (NASDAQ: NVDA)📉1.6%-иар ухарлаа .

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

АРВАНХОЁРДУГААР САРД ХҮҮ БУУРУУЛАХ📉МАГАДЛАЛ ОГЦОМ ӨСӨВ

🏦Хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн өсөлтөд Холбооны Нөөцийн Сан (ХНС) ирэх сард дахин бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт голлон нөлөөллөө.

📊CME FedWatch-ийн сүүлийн үеийн мэдээллээр, зах зээл 12-р сарын 9–10-ны өдрүүдэд болох хурлаар ХНС хүүг 25 суурь нэгжээр бууруулах магадлалыг 77.2% гэж тооцоолж байна.Энэ нь өнгөрсөн долоо хоногт дөнгөж 41.8% байсантай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт юм .

Жон Уильямсын мэдэгдэл 🗣️

  • Хүлээлт ийнхүү огцом өсөхөд Нью-Йоркийн Федийн Ерөнхийлөгч Жон Уильямсын мэдэгдэл чухал түлхэц болов .

  • Тэрбээр төв банк хөдөлмөрийн зах зээлийг дэмжихийн тулд ойрын хугацаанд хүүг бууруулах боломжтой хэвээр байгааг онцолсон юм .

ТРАМП, ШИ ЖИНЬПИН НАР УТСААР , ХУДАЛДААНЫ ТАРИФ БОЛОН УКРАИНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

🌍АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Даваа гарагийн өглөө утсаар холбогдож, худалдаа, хар тамхины хяналт болон Украины дайны асуудлаар чухал хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ тухай Ерөнхийлөгч Трамп өөрийн Truth Social хуудсаар дамжуулан баталгаажуулав .

Трамп мэдэгдэлдээ "Бид Америкийн фермерүүдийн төлөө маш сайн хэлэлцээр хийсэн, цаашид бүр сайжирна" хэмээн онцолж шар буурцаг болон хөдөө аж ахуйн бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцсанаа дурджээ. Мөн фентанилын урсгалыг хянах асуудал хэлэлцээрийн ширээн дээр байв .