АНУ-ЫН ИНФЛЯЦ 12 САРД 📊 0.3 ХУВИАР ӨСЛӨӨ.

Тесла - Ханш унасан шалтгаан | CVS сүлжээ - Шийдвэр | Ам.долларын бондын өгөөж 6.48%-14.69%

📊 ИНФЛЯЦ

АНУ-ын инфляц 12 сард 0.3 хувиар өслөө.

АНУ-ын инфляц 12 сард бага зэрэг өндөр гарлаа. Хөдөлмөрийн статистикийн хорооны мэдээллээс үзвэл, дэлхийн хамгийн том эдийн засгийн жилийн хэрэглээний үнийн индекс (ХҮИ) 11 сард 3.1% байсан бол өнгөрсөн сард 3.4% болсон байна.

Тодруулбал, өнгөрөгч сард орон байр, эрчим хүчний зардал нэмэгджээ.

Харин хоол хүнс, эрчим хүч гэх мэт тогтворгүй хүчин зүйлийг хасаж тооцсон "Үндсэн" хэрэглээний үнийн индекс 11 сард 4.0% байсан бол 12 сард 3.9% болж буурчээ.

Сарын суурь үзүүлэлт болсон үндсэн хэрэглээний үнийн индекс 0.3%-тай тэнцэж байна.

Тиймээс ХНС-ын бодлого боловсруулагчид 2024 оны хүүгийн шийдвэрт нөлөөлөхуйц мэдээллийг анхааралтай ажиглаж байгаа юм.

Нью-Йоркийн Холбооны Нөөцийн Ерөнхийлөгч Жон Уильямс “Инфляц өндөр байгаа учир хүүг хэзээ бууруулахыг зарлахад эрт байна” хэмээжээ. учир хүүг хэзээ бууруулахыг зарлахад эрт байна хэмээжээ.

📊 ШАЛТГААН

Теслагийн хувьцааны ханш яагаад унав?

Өчигдөр Тесла компаниас АНУ-ын Fremont, California муж дахь үйлдвэрийнхээ нярав, чанар шалгагчдын цалинг нэмэх болсноо зарласнаар хувьцааны ханш нь 3 орчим хувиар уналаа.

Учир нь Тесла нийт 140,000 ажилтантай бөгөөд үүний хагас нь АНУ-д ажилладаг байна.

Гэхдээ цалинг яг хэдэн хувиар өсгөх талаар холбогдох мэдээлэл өгөөгүй байна.

Сүүлийн үед Toyota, Volkswagen, Hyundai зэрэг компаниуд АНУ дахь үйлдвэрт ажиллагсдынхаа цалинг нэмсэн юм.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 6.48%-14.69%-ТАЙ БАЙНА

Аливаа улсын “Засгийн газар” нь банк болон компаниудаасаа өндөр зээлжих зэрэглэлтэй, найдвартай байдаг.

Олон улсын зах зээлд гарсан Монгол Улсын Засгийн газрын нээлттэй бондуудын өгөөж 6.48%-7.40% байгаа бол компанийн ам.долларын бондын өгөөж 10.47%-.14.69%-тай байна.

📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.

Уг бүтээгдэхүүн нь ханшийн огцом савлагаатай орчинд харилцагчдын хөрөнгийг ханшийн эрсдэлээс хамгаалах, багцыг валютын хувьд төрөлжүүлэх, хөрөнгө оруулах боломжийг өргөжүүлэх, хөрөнгө оруулах хугацааг тухайн харилцагчийн мөнгөн урсгалын боломжтой нийцүүлж явуулах зэрэг давуу талтай болно.

🚩Бид олон улсын нэр хүнд бүхий 2 байгууллагаар дамжуулан гадаад бондын арилжааг зардал багатайгаар, богино хугацаанд зохион байгуулж, зөвлөн ажиллаж байна.🤗

📊 БОДЛОГО

CVS сүлжээ Target дахь зарим эмийн сангуудаа хаана

Өчигдөр CVS сүлжээнээс 2024 оны 2-4 сард Target дэлгүүрүүд дэх эмийн сангуудаа хаана гэж мэдэгдлээ.

Өмнө нь CVS сүлжээнээс 3 жилийн дотор 900 гаруй дэлгүүрээ хаана гэж мэдэгдэж байсан юм.

Тус сүлжээ нь 2015 онд Target-ийн эмийн сангийн бизнесийг 1.9 тэрбум ам.доллараар худалдан авч байсан бөгөөд АНУ-д нийт 1800 эмийн сантай.

Компанийн 3-р улирлын тайлангаас харвал эрүүл мэндийн даатгалын орлого нь 17 хувиар, эрүүл мэндийн үйлчилгээний үзүүлэлт нь 8.4 хувиар өссөн байна. Гэхдээ компаниас эмийн сангийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх төлөвлөгөөгүй байна.

Гадаад арилжааны брокер

☝️ 8610-3636 

 АНУ, Канад, Австрали, Англи 

 Гадаад арилжааны брокер

☝️ 8006-9977 

Хонгконг, Шанхай, Шинжен

ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦОХ:

☝️ Та гадаад арилжаатай холбоотой судалгаа сигналуудыг авах, арилжаанд оролцох бол ЭНД ДАРЖ мэдээллээ бөглөнө үү

 

МХБ-ийн 2024.01.11-ний өдрийн арилжаа

2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 466,316,361 төгрөгийн үнийн дүн бүхий 1,063,184 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ

  • Махимпекс ХК (MMX +10.86%)

  • Гермес центр ХК (HRM +5.26%)

  • Монос хүнс ХК (MFC +3.53%) 

🔴ӨНДӨР УНАЛТТАЙ

  • Хишиг уул ХК (HSX -15.00%)

  • Женко тур бюро ХК (JTB -9.31%)

  • Жуулчин дюти фрий ХК (SUL -9.02%)

 ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,092 ширхэг нэгж эрх 7,414,783 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 373 ширхэг бонд 37,251,510 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

 УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 багц 12,800 баяжуулсан коксжих нүүрс 17,152,000 юань буюу 8,153,031,680 төгрөгөөр арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 8,664,014,334 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.29% хувиар буурч, 41,329.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,104,397,737,034 төгрөг боллоо. 

 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!