📌Трампын ультиматум - Ормузын хоолойн хямрал - Нефть $114 хүрэв

| АНУ-Ираны дайн | Онцлох бонд | Трампын тавьсан хугацаа | Дайны 36 дахь өдөр: Хэн түрүүлж буулт хийх вэ? | Урилга: VIBER суваг |

Трампын ультиматум: Ормузын хоолойн хямрал нефтийг $114-т хүргэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ираны талд Ормузын хоолойг нээх эсвэл гал зогсоох хэлэлцээр байгуулах 10 хоногийн хугацаа өгөөд байсан бөгөөд уг хугацаа анх Даваа гарагийн 20:00 цагт дуусахаар төлөвлөгдөж байв. Харин тэрээр Ням гарагт сошиал хуудсандаа “Мягмар гарагийн 20:00” хэмээн нийтэлснээр хугацааг 24 цагаар сунгасан байж болзошгүй дохио өгөөд байна.

Трампын зүгээс хэрэв Иран шаардлагыг биелүүлэхгүй бол эрчим хүчний дэд бүтэц, тэр дундаа цахилгаан станц, гүүр зэрэг стратегийн байгууламжуудыг онилон цохилт өгөхийг анхааруулсан нь зах зээлд тодорхойгүй байдлыг нэмэгдүүлэв.

Үүний нөлөөгөөр нефтийн зах зээлд дахин өсөлт ажиглагдаж, түүхий нефтийн үнэ $114.16/баррель хүрч 2.35%-иар нэмэгдлээ. Дайн эхэлснээс хойш дизель, шатахуун, онгоцны түлш зэрэг бүх төрлийн эрчим хүчний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага үргэлжилж байна.

Шинжээчдийн тооцооллоор сарын эцэс гэхэд нийт 1 тэрбум баррель орчим нефть болон бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгаа бөгөөд үүнээс 600 сая баррель нь түүхий нефть, үлдсэн нь боловсруулсан бүтээгдэхүүн байх төлөвтэй байна. Мөн зургаадугаар сар гэхэд нийлүүлэлтийн алдагдал 630 сая баррельд хүрч болзошгүй гэж үзэж байна.

🪙ОНЦЛОХ БОНД

🔥ТОП-100 ААН-ийн нэг, үндэсний тэргүүлэгч компанийн ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ!

💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам

Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/

Трампын тавьсан хугацаа дуусах дөхөж, зөрчил хурцдах эрсдэл нэмэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Иранд “гэрээ байгуулах эсвэл Ормузын хоолойг нээх” 10 хоногийн хугацаа өгөөд байсан бөгөөд уг хугацаа дуусах шатандаа орж байна. Тэрээр сүүлийн мэдэгдэлдээ “48 цагийн дотор шаардлагыг биелүүлэхгүй бол ноцтой үр дагавар гарна” хэмээн анхааруулжээ.

Нөгөө талд дипломат оролдлого үргэлжилж, Оман улс Ираны талтай уулзан хоолойгоор дамжин өнгөрөх тээврийг хэвийн болгох боломжит хувилбаруудыг хэлэлцэж байгаа ч эцсийн шийдэлд хараахан хүрээгүй байна. Мөн АНУ өмнө нь Ираны эрчим хүчний байгууламжид цохилт өгөхөө түр хойшлуулж, 4-р сарын 6 хүртэл сунгасан хугацаа мөн адил дуусах шатандаа орж байна.

Үүний зэрэгцээ зөрчил бүс нутгаар тэлж, Иран хөрш орнуудын дэд бүтцэд цохилт өгсөн, АНУ-ын тал цэргийн аврах ажиллагаа явуулсан, агаарын техник алдагдсан гэх мэдээллүүд гарч байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Ийнхүү мөргөлдөөн зөвхөн хоёр талын хүрээнд биш, бүс нутгийн тогтворгүй байдалд шилжих эрсдэл нэмэгдэж байгааг илтгэж байна.

Дайны 36 дахь өдөр: Хэн түрүүлж буулт хийх вэ?

Иран–АНУ-ын зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 36 дахь өдрөө үргэлжилж, зах зээл 2025 оны “Liberation Day”-с хойших хамгийн өндөр савлагаатай үеийг туулж байна.

Өмнөх түүхэн туршлагаас харахад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор өрнөсөн геополитик болон худалдааны зөрчлүүд ихэвчлэн эцэстээ хэлэлцээрийн замаар шийдэгдэж байсан. Гэвч энэ удаагийн нөхцөл байдал хугацаа болон өрнөлийн хувьд өмнөхөөсөө эрс ялгаатай байна.

Анх уг мөргөлдөөнийг 2–4 долоо хоногийн дотор намжина гэсэн хүлээлт байсан ч бодит байдал дээр сөргөлдөөн үргэлжилж, тодорхойгүй байдал улам гүнзгийрсээр байна. Үүний гол шалтгаан нь энэ удаагийн зөрчил өмнөх шиг нэг талын шахалт бус, харин хоёр тал идэвхтэй сөргөлдөж буй хэлбэртэй байгаад оршиж байна.

АНУ болон Ираны аль аль тал шахалтаа нэмэгдүүлж, стратегийн давуу байдал олж авахыг зорьж байгаа нь богино хугацаанд хэлэлцээрийн шатанд хүрэх боломжийг хязгаарлаж байна. Ялангуяа Ираны тал хугацаа хожиж, геополитикийн болон тактикийн давуу байр суурь бүрдүүлэхийг зорьж байгаа нь анхны тооцоололд бүрэн тусгагдаагүй хүчин зүйл болж байна.

Гэсэн хэдий ч урт хугацаанд энэ зөрчил сунжрах нь АНУ-ын эдийн засагт сөрөг нөлөө дагуулах эрсдэлтэй. Нефтийн үнийн өсөлт, инфляцын дарамт нэмэгдэх, мөн бодлогын хүү өндөр түвшинд хадгалагдах зэрэг нь макро эдийн засагт нэмэлт дарамт учруулж болзошгүй. Түүнчлэн удахгүй болох дунд хугацааны сонгуулийн өмнөх улс төрийн орчинд ийм тогтворгүй байдал үргэлжлэх нь Дональд Трампын хувьд эерэг нөхцөл биш юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд