- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢 ТҮМЭН ШУВУУТ ХК-ИЙН АШИГ 💵11 ТЭРБУМ ДАВЛАА.
📢 ТҮМЭН ШУВУУТ ХК-ИЙН АШИГ 💵11 ТЭРБУМ ДАВЛАА.
🤗Голомт Капитал -Хөрөнгө оруулалтын багц | 📊Шинэ IPO-Reddit | 📍БНХАУ-ын үл хөдлөх - Уналт |⏲️ “ХУЛАН” ам.долларын бонд-“12.4%”

Түмэн Шувуут ХК-ийн ашиг 11 тэрбум давлаа.
Санхүүгийн гүйцэтгэл
Түмэн Шувуут ХК-ийн 2023 оны борлуулалтын орлого 63 тэрбум, цэвэр ашиг 11 тэрбум, нийт хөрөнгө 68 тэрбум төгрөгт хүрсэн гүйцэтгэлтэй ажиллалаа.
Ингэснээр тус компанийн өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 27.5%-д хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагч Түмэн Шувуут ХК-ийн хувьцааг эзэмшсэнээр ийм хэмжээний өгөөжийг 1 жилд хүртэх боломжтой байна гэсэн үг юм.

Өндөгний үйлдвэрлэл
Тэд өнгөрсөн оны 4-р улиралд Түмэн Шувуут-2 төслийн ажлыг бүрэн дуусгажээ. Ингэснээр жилд 80 сая ширхэг өндөг үйлдвэрлэх боломжтой болсон байна.
Мөн компанийн удирдлагууд Түмэн Шувуут-3 төслийг 2024 оноос эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр үйлдвэрлэлийн хэмжээ 230 сая ширхэг өндгөөр нэмэгдэх юм байна.
Монгол Улс нь дотоодын өндөгний хэрэглээний 50 орчим хувийг гаднаас импортолдог ба иргэдийн өндөгний хэрэглээ өсөж буй өнөө үед Түмэн Шувуут ХК-ийн өндөгний аж ахуйн төслүүд хэрэгжих нь импортын хамаарлыг бууруулахад ач холбогдолтой юм.

Ногдол ашиг
Түмэн Шувуут ХК нь 2023 оны цэвэр ашгаас нийт 3.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. Энэ нь 2024.03.01-ний өдрийн хаалтын ханшаар 5.1%-ийн өгөөжтэй байна.
Нэмж дурдахад, тус компани ногдол ашиг хуваарилалтын харьцааг тогтмол барих бодлогыг баримталж байна. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд ашгийн 30%-г ногдол ашигт тарааж байна.

Голомт Капитал ҮЦК нь хөрөнгө оруулалтын багцаа танилцуулж байна
/2024.02.29-ны өдрийн хаалтын ханшаар тооцсон болно/
Голомт Капитал ҮЦК ХХК нь дилерийн эрхийнхээ хүрээнд компанийн мөнгөн хөрөнгийг мэргэжлийн түвшинд удирдан ажилладаг.
Тодруулбал, Голомт Капитал ҮЦК ХХК нь өөрсдийн шинжээчдийн судалгаа шинжилгээнд үндэслэн, боломжит компаниудад хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд харилцагчдадаа мэдээлэл хүргэх зорилгоор сард нэг удаа хувьцааны багцаа танилцуулдаг уламжлалтай билээ.

Энэхүү мэдээлэл нь ямар нэгэн хөрөнгө оруулалтын зөвлөмж биш бөгөөд зөвхөн мэдээллийн зорилготой болно.
Уг мэдээлэлтэй холбоотойгоор үүдэн гарах аливаа эрсдэлийг компани хариуцахгүйг үүгээр мэдэгдэж байна.
ГОЛОМТ КАПИТАЛ ҮЦК ХХК
ДАНС НЭЭХ ЗААВАР


Reddit компани 6.5 тэрбум ам.долларын IPO хийнэ.
АНУ-д хэрэглээгээрээ 10-т ордог олон нийтийн сошиал сүлжээний Reddit компани IPO хийхээ зарлаад байна.
Тус компанийн нэгж хувьцаа 31-34 ам.долларын хооронд үнэлэгдсэн ба 6-6.5 тэрбум ам.долларыг татан төвлөрүүлэх бөгөөд 3-р сарын 11-ээс сурталчилгаагаа эхлүүлэхээр төлөвлөжээ.

Reddit компанийн IPO-ийн андеррайтераар Morgan Stanley, Goldman Sachs Group Inc, JPMorgan Chase & Co, Bank of America Corp нар ажиллах юм байна.



БНХАУ-ын үл хөдлөхийн салбар унасаар байна.
Үүний нотолгоо болж БНХАУ-ын ТОП-100 барилгын компанийн борлуулалт 2 сард өнгөрсөн оныхоос 60%-иар буурчээ.
Гэхдээ шинжээчид үл хөдлөхийн борлуулалт өмнөх сараас 20.9%-иар буурсан нь цагаан сарын баяр 10 хоног үргэлжилсэнтэй холбоотой байж магадгүй гэж үзэж байна.

Гэхдээ баасан гарагт Хятадын банкнууд 200 тэрбум гаруй юанийн зээл олгохыг зөвшөөрсөн нь зах зээлд эерэг хүлээлт үүсгээд байна.


OPEC+ олборлолтоо 6 сар хүртэл танана.
Өчигдөр OPEC+ бүлгэмийн гишүүн орнууд олборлолтоо танах шийдвэрээ үргэлжлүүлэхэд санал нэгдсэн байна.
Тодруулбал, өнгөрсөн оны 11 сард гаргасан өдрийн 2.2 сая баррелийн таналтыг 2024 оны 2-р улирал хүртэл сунгахаар болсон байна.

Энэхүү хэлцлийн хүрээнд дэлхийн хамгийн том газрын тосны экспорлогч Саудын Араб өдөрт олборлож буй хэмжээгээ мөн адил 1 сая баррелиар бууруулахаар болсон бол ОХУ болон Ирак улс орнууд тус тус 471 болон 220 мянган баррелийн таналтыг хүлээн зөвшөөрчээ.

Харин Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Казахстан, Алжир болон Оман улсууд өмнөх хэмжээгээрээ олборлолтоо үргэлжлүүлэхээр болсон байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


МИК ОССК-ИЙН ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ГАРГАСАН “ХУЛАН” АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ 12.4% БАЙНА
МИК ОССК нь 2024 оны 2 сарын 8-ны өдөр Бөртэ бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн бол 2024.01.12-ны өдөр гаргасан “ХУЛАН” бондын өгөөж 12.4% байна.
МИК ОССК-ийг дотоодын системийн банкнууд хувьцааг нь эзэмшдэг стратегийн нөлөө бүхий санхүүжилтийн компани юм.

МИК ОССК нь орон сууцны санхүүжилтийн эко системийг бүрдүүлэх, иргэн бүрийг орон сууцжуулах, орон сууцны эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан
МИК ОССК шиг стратегийн, томоохон компаниудын олон улсын зах зээлд гаргасан бондуудыг авахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
Захиалах: 8688-9922
📍Дээрх мэдээллийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.


МХБ-ийн 2024.03.01-ний өдрийн арилжаа
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 904,765,506 төгрөгийн үнийн дүн бүхий 5,594,778 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,451 ширхэг нэгж эрх 15,531,588 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 90 ширхэг үнэт цаас 9,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 31 бонд 3,100,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар 106,997 ширхэг үнэт цаас 198,919,464 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 26,880,000 юань буюу 12,637,363,200 төгрөгөөр,
“Эрдэнэс тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс 6,899,200 ам.доллар буюу 23,332,335,488 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 37,101,015,246 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.55% хувиар өсч, 44,801.56 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,717,575,694,252 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
