- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📢"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БҮРД💵 285,000 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО.
📢"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 1072 ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БҮРД💵 285,000 ТӨГРӨГИЙН НОГДОЛ АШИГ ОЛГОНО.
🤗БНХАУ-Аялал жуулчлал| 📊Apple-Торгууль төлнө | 📍Nvidia-Өсөлт | 💵МХБ, Хаан банк-Ногдол ашиг


📊 ЭТТ ХК-ИЙН НОГДОЛ АШИГ АВАХДАА БЭЛЭН ҮҮ?
"Эрдэнэс Тавантолгой" ХК нэгж хувьцаанд 266 төгрөг буюу 1072 хувьцаа эзэмшигч бүрд 285,000 төгрөгийн ногдол ашиг олгоно.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024.02.16-нд хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн.
Засгийн газраас тус компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлт сайжирснаар 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Энэ нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлжээ.

Хэдэн төгрөг олгох вэ? -----------------------------------------
Ингэснээр 1072 хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэхээр болсон юм.
Хэзээ олгох вэ? -----------------------------------------
Ногдол ашгийг санхүүгийн тайланд аудит орсны дараа буюу 2024 оны 03/25-04/8-ны хооронд олгохоор болжээ.
Сар шинийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг буюу нийт 3.4 сая иргэнд нийт 351 тэрбум орчим төгрөгийг ногдол ашиг олгосон юм.
ДАНС НЭЭХ АЯН
🤗Тиймээс Голомт Капитал ҮЦК нь иргэдийн ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны дансаа нээлгэж амжаагүй иргэдэд зориулсан “Данс нээх” аяныг хэрэгжүүлсээр байна.

📍Үнэт цаасны дансаа нээлгэснээр та хүүхдийнхээ ирээдүйд зориулсан хуримтлалыг хувьцаа, бонд хэлбэрээр үүсгэх боломж нээгдэнэ.
|
|
ДАНС НЭЭХ ЗААВАР:
Данс нээгдэх хугацаа - Данс нээх хүсэлт гаргасны дараа ажлын 1-2 хоногт нээгдэнэ.
Шаардагдах бичиг баримт:
Насанд хүрсэн иргэн – Иргэний үнэмлэх (хүчин төгөлдөр хугацаатай байх)
Насанд хүрээгүй хүүхэд – Эцэг эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээ , мөн харилцагч таны өөрийн нэр дээрх харилцах банкны дансны дугаар


“Монголын хөрөнгийн бирж” ХК нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгөөр тооцож ногдол ашиг хуваарилна.
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 дугаар тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн аудитын өмнөх санхүүгийн тайлангийн татварын дараах цэвэр ашиг болох 8,699,165,845 төгрөгөөс нийт 4,349,252,518.99 төгрөгийг, нэгж хувьцаанд 12 төгрөг 41 мөнгөөр тооцож ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулж ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох болно.

“Хаан Банк” ХК 2023 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилна
“Хаан банк" ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 тоот тогтоолоор компанийн 2023 оны жилийн эцсийн цэвэр ашиг болох 558,782,869,011 төгрөгийн 48.5% буюу 271,015,822,540 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн байна.
Нэгж хувьцаа тус бүрд 141.73 төгрөгөөр тооцож ногдол ашгийг хуваарилна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор "ҮЦТХТ" ХХК-иар дамжуулан олгохоо мэдэгдлээ.


Apple компанид 500 сая еврогийн торгууль ногдуулахаар боллоо.
Financial Times агентлагийн мэдээлснээр Европын Холбооноос Монополийн эсрэг хуулийн дагуу Apple компанийг 500 сая евро буюу $539 ам.доллараар торгохоор болжээ.
Брусселийн Spotify компаниас гаргасан гомдлын дагуу хийсэн шалгалтаар Apple компани хямд үнээр дуу хөгжмийн үйлчилгээ авах боломжуудыг хэрэглэгчдээсээ нуун дарагдуулсан гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Энэ нь Apple компанийн торгуулж буй анхны тохиолдол биш бөгөөд өмнө нь тус компани 2020 онд Францын Засгийн газраас нэг тэрбум ам.доллараар торгуулж байсан бөгөөд давж заалдсанаар тус дүнг 366 сая гаруй ам.доллар хүртэл буруулж байжээ.



АРД КРЕДИТ ББСБ ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААНЫ ЗАХИАЛГА ЭХЭЛЛЭЭ.
Ард Кредит ББСБ ХК нь 2019 онд Монголын Хөрөнгийн Бирж дээр IPO хийснээр нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд 1 сая гаруй харилцагчтай тэргүүлэх финтек санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч юм.
IPO хийснээс хойш хүүгийн орлого нь 242 хувиар, цэвэр ашиг нь 28.6 хувиар өсөөд байна.

Нөхцөл--------------------------------------------------------
Ард Кредит ББСБ нь нийт 84 сая ширхэг энгийн хувьцааг нэгж бүрийг нь 106 төгрөгөөр үнэлэн гаргаж байгаа ба нийт 8.9 тэрбум төгрөгийг олон нийтээс татан төвлөрүүлнэ.
Ингэснээр тус компани 30 хувиа олон нийтэд санал болгож байна.
Үүнээс 80 хүртэл хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 20-иос доошгүй хувийг олон нийтэд санал болгоно.
Биелэлт-------------------------------------------------------
Стратегийн хөрөнгө оруулагч нь 100 сая төгрөгөөс доошгүй дүнгээр захиалга өгөх боломжтой бөгөөд хувь тэнцүүлэхгүйгээр захиалгаа 100% биелүүлэх, 6 сарын хугацаад тусгаарлах нөхцөлтэй.
Харин олон нийтийн хувьд 500 мянган төгрөг хүртэлх захиалгыг 100% биелүүлж, 500 мянган төгрөгөөс дээш захиалгыг хувь тэнцүүлнэ.
Нэмж дурдахад Ард Кредит нь идэвхтэй ногдол ашиг хуваарилагч хувьцаат компани юм.
Захиалга авах хугацаа: 2024.02.15-2024.02.21 байна.


Цагаан сараар БНХАУ-ын аялал жуулчлалын орлого өнгөрсөн жилүүдээс өсжээ
Цагаан сарын амралтын өдрүүдэд БНХАУ-ын аялал жуулчлалын салбарын орлого өнгөрсөн оны мөн үеэс 47.3 хувиар өсөж, цар тахлын өмнөх үеэс 7.7 хувиар өндөр гарчээ.
Гадаад руу аялсан иргэдийн зарцуулалт өнгөрсөн оны мөн үеэс 2.8 дахин өсөж 13.53 сая ам.долларт хүрсэн байна.

Шинэ рекорд-----------------------------------------
Амралтын үеэр кино үзвэрийн салбарын орлого 8 хоногийн дотор 8 тэрбум юаньд хүрч шинэ рекордыг тогтоожээ.
Баярын амралтаар аялал жуулчлалын орлого өсөж, иргэдийн зарцуулалт нэмэгдсэн нь БНХАУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлөх төлөвтэй байгааг олон улсын шинжээчид дурдаж байна.



Nvidia-ийн өсөлт S&P 500 индексийн өсөлтийн дөрөвний нэгээс илүү хувийг эзэлж байна.
Nvidia компани энэ долоо хоногийн лхагва гарагт тайлангаа танилцуулна.
Тус компанийн үйлдвэрлэдэг чипүүд нь хиймэл оюун ухааны салбарт маш чухал нөлөөтэй юм.
Өсөлт -----------------------------------------
Тиймээс ч Nvidia-ийн хувьцаа ханш 2023 онд гурав дахин нэмэгдэж, энэ он гарсаар дахин 50 орчим хувиар өсөж, зах зээлийн үнэлгээгээр Microsoft-ын дараа орох АНУ-ын гурав дахь том компани болсон.
Nvidia-ийн өсөлт S&P500 индексийн өсөлтийн дөрөвний нэгээс илүү хувийг эзэлж байна.

Нөлөө-----------------------------------------
Nvidia корпорацийн эерэг шинэчлэлтүүд нь хиймэл оюун ухааны салбарын хөгжлийг хурдасгаж, зах зээлийн өсөлтийг авчирч байна.
Truist Advisory Services компанийн зах зээлийн ахлах стратегич Кит Лернер Ройтерс агентлагт хэлэхдээ "Он гарсаар зах зээл сайн байгаа нь технологийн салбартай шууд хамааралтай бөгөөд үүний гол цөм нь Nvidia корпораци юм" гэжээ.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


“GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, сигналыг аваарай
Голомт Капиталын эрхэм харилцагч та “Golomt Capital Coach” буюу “GCC” хөтөлбөрт нэгдэж VIBER-аар хөрөнгийн зах зээлийн шуурхай мэдээ, хөрөнгө оруулалтын боловсрол, зах зээлийн хөдөлгөөн, трэнд, гадаад арилжаа, сигналуудыг авч ухаалаг шийдвэр гаргаарай.


“SONO” БОНД ТРАНЧ 1 БОЛОН 2-ЫН НИЙТ 7.7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ.
Голомт Капитал ҮЦК нь Соно Финтек ББСБ ХХК-тай хамтран гаргасан “SONO” бондын 1 болон 2 дугаар транчийн 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг амжилттай татан төвлөрүүллээ.

Соно Финтек ББСБ ХХК-ийн “Соно” зээлийн аппликэйшн нь хэрэглээний зээлийг хялбар, хүртээмжтэй шийдлээр хүргэдэг нь өрсөлдөөний гол давуу тал болдог бөгөөд 800 мянган харилцагчтай тэргүүлэгч финтек апп юм.
УХААЛАГ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙСЭН ХАРИЛЦАГЧДАДАА БАЯРЛАЛАА👏
МИК бондын үндсэн төлбөрөө амжилттай төллөө.
2024.02.08-ны өдөр Монголын Ипотекийн Корпораци ОССК бондын үндсэн төлбөрөө хийлээ.
Та Голомт Капитал ҮЦК -иар дамжуулан олон улсын хөрөнгийн зах зээлийн ам.долларын бүх төрлийн бондын арилжаанд оролцох боломжтой.
Монгол Улсын засгийн газрын болон ААН нэгжүүдийн бондын ханш, өгөөжийн мэдээллийг доорх хэсгээс авна уу.

🚩Our team here at Golomt Capital strives to provide valuable insights into the world of capital allocation. On February 8th, 2024 Mongolian Mortgage Corporation has made its last interest payment and principal repayment of its Burte Bond that was issued in 2021.
The yield of the government bonds denominated in US dollars we offer currently ranges between 6.7-7.1% whereas the yield of the corporate bonds under offer is 9.8-12.4%.
There are many more options in the international bond markets which are accessible through the services of Golomt Capital. For more information on bonds please contact us through the following lines.
📍Дээрх мэдээлэлийн дагуу арилжаа хийгдэх үед ханш, өгөөж өөрчлөгдөх боломжтой тул тооцооллыг брокертой холбогдож авна уу.
МЭДЭЭЛЭЛ АВАХ-ЭНД ДАР |

ГОЛОМТ КАПИТАЛ КОМПАНИЙН “BLUEBOOK-6” БЭЛЭН БОЛЛОО
Голомт Капитал компанийн хамт олон харилцагчдынхаа амжилтын "ХӨТӨЧ" ухаалаг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад нь туслах "ЛУУЖИН" байх үүргээ эрхэмлэн ажилладаг.
Тиймээс ч бид Монгол Улсад анх удаа буюу 2021 оноос хойш хагас жил тутамд дэлхийд алдартай хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны компаниудын нэгэн адилаар эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой салбар, компанийн талаарх судалгааг багтаасан BLUEBOOK товхимлыг бэлтгэн хүргэж байна.

Хэрэв та 2024 оны эдийн засаг, хөрөнгийн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулах боломжтой бүтээгдэхүүний тухай өгүүлэх “BLUEBOOK-6” товхимлын онлайн хувилбарыг авахыг хүсвэл

МХБ-ийн 2024.02.16-ны өдрийн арилжаа
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 2,351,775,164 төгрөгийн үнийн дүн бүхий 23,627,810 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.
🟢ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ
| 🔴ӨНДӨР УНАЛТТАЙ
|
✅ ТУС ӨДРИЙН АРИЛЖААГААР:
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,430 ширхэг нэгж эрх 2,941,405 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 50 ширхэг үнэт цаас 5,000,000 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6 ширхэг бонд 600,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
✅ УУЛ УУРХАЙН АРИЛЖААГААР:
“Энержи Ресурс” ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 27,072,000 юань буюу 12,764,718,720 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 4 багц 12,600 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 963,900 ам.доллар буюу 3,269,423,493 төгрөгөөр,
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 8 багц 25,200 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,411,200 ам.доллар буюу 4,786,606,944 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.
Энэ өдөр нийт 23,181,065,726 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 3.77% хувиар өсч, 45,024.07 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,883,097,478,263 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
