• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • 📢Дэлхийн хөрөнгийн зах зээл уналттай байна | Таны хуримтлал🤗 "10-21%*

📢Дэлхийн хөрөнгийн зах зээл уналттай байна | Таны хуримтлал🤗 "10-21%*

📍SAXO банк -Хямралын магадлал 33% | Түүхий эд-Огцом уналт | Soft landing⚔️Hard landing

Дэлхийн хөрөнгийн зах зээл уналттай байна

 

Өчигдөр…👆Японы хөрөнгийн зах зээл 1987 оноос хойш тохиогоогүй өндөр уналтыг үзүүлж, дэлхий даяар хувьцааны үнэ огцом буурсан нь Уолл Стритэд хүндээр тусаж байна.

  • 📉S&P 500 индекс 3%, Доу Жонс индекс 1,033 нэгжээр, Nasdaq 3.4%-иар тус тус унажээ.

  • 📉Японы Никкей 225 индекс 12.4%-аар унаж, Солонгосын Коспи индекс 8.8%-аар буурч, биткойны ханш ч мөн адил уналаа.

🔊Уналтын гол шалтгаан нь Холбооны нөөцийн сангийн өндөр хүү болон АНУ-ын эдийн засаг удааширч буйтай холбоотой.

Японы арилжаачид АНУ-д өнгөрсөн сард ажлын байрны тоо буурсан тухай тайлангийн дараа анхны сөрөг хариу үйлдлийг үзүүлсэн байна.

Ингэснээр эдийн засгийн сулралтаас үүдэлтэй айдас нэмэгдэж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ буурахад нөлөөлсөн юм.

Найдвартай хөрөнгө оруулалтад тооцогддог 🪙алтны үнэ 1%-иар буурсан нь зах зээл хүнд байдалд орсныг илтгэж байна.

Холбооны нөөцийн сангийн хүүгийн хэмжээ буурч магадгүй гэх найдвар зах зээлийг “бяцхан” сэргээсэн ч мэргэжлийн хөрөнгө оруулагчид уналтыг бусад техникийн хүчин зүйлсээс үүдэлтэй байж магадгүйг анхааруулж байна.

  • 📉Уолл Стритийн томоохон компаниуд, ялангуяа Apple, Nvidia зэрэг технологийн компаниуд зах зээлийн үнэлгээгээ ихээр алджээ.

 

АНУ-ын эдийн засгийн удаашрал түүхий эдийн зах зээлийг огцом унагалаа

Шалтгаан… Энэ сарын эхнээс АНУ-ын эдийн засгийн удаашрал, Холбооны нөөцийн сангийн хүүгийн өндөр түвшин, Хятадын эдийн засгийн сул үзүүлэлтээс үүдэн газрын тос, байгалийн хий, металл болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ огцом буурахад нөлөөллөө.

  • 🛢️Түүхий газрын тосны үнэ 0.8%-иар буурч, нэг баррель нь 72.94 доллар болсон.

  • 📍Хятадад эрэлт суларсны улмаас зэсийн үнэ 3%-иар унаж, сүүлийн 4.5 сарын доод түвшинд хүрсэн.

  • 🪙Алтны үнэ 1.33%-иар буурч унц нь 2,410 ам.доллар, мөнгөний үнэ 4.54%-иар унаж унц нь 27.26 ам.доллар буюу сүүлийн гурван сарын доод түвшинд хүрсэн байна.

Эдийн засгийн үзүүлэлтүүд “soft landing” боломжийг үүсгэх үү? 

 

Зөөлөн газардах болон болзошгүй уналт хоёрын хоорондох маргаан ширүүсэж, сүүлийн үеийн эдийн засгийн үзүүлэлтүүд холимог дүр зургийг харуулж байна. 

🔎Зөөлөн газардах (soft landing) боломж

  • 🖇️Инфляцын бууралт: Хэрэв Хятадын эдийн засгийн сул байдлаас үүдэн нефтийн үнэ буурвал инфляц дагаж буурснаар ХНС хүүгээ бууруулах боломжтой. 

  • 🔈Орон сууцны зах зээл: Бондын өгөөж буурах нь орон сууцны үнэ өсөхөд хүргэж эдийн засагт эергээр нөлөөлнө. 

  • 🔦Бүтээмжийн өсөлт: 2-р улиралд бүтээмжийн өсөлт хөдөлмөрийн нэгж зардлыг багасгах нь инфляцыг бууруулахад эерэг нөлөөтэй. 

🔎Хатуу газардах (hard landing) эрсдэл

  • ⚔️Хятадын эдийн засгийн сул тал: Хятадын эдийн засаг хэт сулрах нь дэлхийн эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй. 

  • ⌨️Орон сууцны зах зээлийн уналт: Орон сууцны үнэ огцом буурах нь ихээхэн эрсдэл дагуулж болзошгүй. 

  • 💉Хөдөлмөр эрхлэлтийн доройтол: Их хэмжээний цомхотгол (жишээ нь, Intel-ийн цомхотгол) нь ажил эрхлэлтийн байдлыг улам дордуулж эдийн засгийн уналтын эрсдэлийг нэмж болзошгүй. 

Геополитик ба улс төрийн тодорхойгүй байдал:

  • АНУ-д удахгүй болох ерөнхийлөгчийн сонгууль нь Геополитикийн эрсдэл, тодорхойгүй байдлыг үүсгэж байна. 

    Хэдийгээр хямралын шинж тэмдгүүд байгаа ч инфляц буурч, орон сууцны зах зээл хүчтэй хэвээр байвал зөөлөн газардах боломжтой.

    👆Хөдөлмөр эрхлэлт болон геополитикийн нөхцөл байдлыг хянах нь эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлоход чухал үүрэгтэй.

SAXO банк: Зах зээл хямрах магадлал 33.0%-иас хэтрэхгүй

Сүүлийн нэг сард хөрөнгийн зах зээлийн уур амьсгал огцом өөрчлөгдсөнөөр институционал хөрөнгө оруулагчид эрсдэлээс хамгаалах бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь зах зээлийг богино хугацааны төлөвт шилжүүллээ.

  • 📢CVaR (эрсдэлийн) хэмжүүр ихсэхэд хөрөнгө оруулалтын сангууд эрсдэлийг бууруулах арга хэмжээ авдаг.

Мөн AI-аас ашиг хүртэх гэсэн, Японы иенийн ханш чангарсан, нэг өдрийн арилжааны нөлөөлөл, хөрөнгийн зах зээлийн индексийн өндөр төвлөрөл зэрэг хүчин зүйлс зах зээлийн хэлбэлзлийг нэмж байна.

Энэ бүхнийг харгалзан SAXO банкнаас 📢“Дунд хугацааны төлөв нь ирээдүйн макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамаардаг.

Бид эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж, хямралын магадлал 33%-иас хэтрэхгүй гэж үзэж байна. Учир нь макро үзүүлэлтүүдийн ихэнх нь эдийн засаг хямралд орох магадлалыг дэмжихгүй байна” гэж мэдэгдсэн байна.

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

ТАНЫ ХУРИМТЛАЛ 📊“10-21%”

Голомт Капитал үнэт цаасны компани нь танд банк санхүү, газрын тос, уул уурхай, дэд бүтцийн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

МХБ-ийн 2024.08.05-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 833,671,828 төгрөгийн үнийн дүн бүхий 851,159 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Могойн гол ХК (BDL +15.00%)

  • Хишиг уул ХК (HSX +14.98%)

  • Женко тур бюро ХК (JTB +4.92%)

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -13.66%)

  • Улсын их дэлгүүр ХК (UID -11.87%)

  • Айтүүлс ХК (ITLS -5.81%)

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 49,740 ширхэг нэгж эрх 40,483,847 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 413 ширхэг үнэт цаас 20,650,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 22,464,000 юань буюу 10,525,057,920 төгрөгөөр

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 780,953,250 төгрөгөөр

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 18 багц 59,400 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 4,306,500 ам.доллар буюу 14,559,199,875 төгрөгөөр

  • "Очир мандал хайрхан" ХХК-ийн 100 багц 6,500 тонн CaF2- <42% хайлуур жоншны хүдэр 3,575,000 юань буюу 1,674,994,750 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵28,084,514,121 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 📊+1.02% хувиар өсөж, 50,741.39 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,454,831,277,742 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!