📢АНУ-ын хөрөнгийн зах зээл эргэн сэргэв | Таны хуримтлал🤗 "10-21%*

📍Uber -Өсөлт | Google- Монополчлол | Газар Шим Үйлдвэр ХК-Цэвэр ашиг 5.0 тэрбум | АПУ- Ногдол ашиг 55 төгрөг

📝📝✅✅📱📱

🔵🔵

🤗🤗🟡🟡🟠🟠🟣🟣•▪️🎈🎈

АНУ-ын хөрөнгийн зах зээл эргэн сэргэв

Өчигдөр 📊АНУ-ын хувьцааны зах зээл 2024 оны өсөлтийн ихэнх хувиа алдсан гурван өдрийн уналтын дараа эргэн өсөв.

  • 🔈S&P500 болон Nasdaq индексүүд тус бүр 1%, Dow Jones индекс 293 нэгжээр нэмэгдсэн нь хөрөнгө оруулагчдын эдийн засгийн хямралын айдсыг намжаасан байна.

  • 🔈Японы хувьцааны зах зээл ч 10.2%-иар өссөн нь 2008 оны 10 сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт байлаа.

  • 🔈Улмаар бүх салбар өсөлттэй хаагдаж үл хөдлөх хөрөнгө болон технологийн салбарууд тэргүүлсэн байна.

👆Томоохон компаниудаас дурдвал Nvidia 4.3%, Microsoft 1.1%, Meta 3.8%, Tesla 0.9%-иар тус тус өсжээ.

Palantir Technologies компанийн тайлан шинжээчдийн таамаглалаас давж, 10.4%-иар өссөн бол Uber Technologies компанийн хувьцаа 10.9%-иар өсжээ. Caterpillar компанийн тайлан ч хүлээлтээс давж, 3%-иар өссөн байна.

  • 🔈CBOE-ийн тогтворгүй байдлын индекс (VIX) даваа гарагт 65 хүртэл өссөн бол өчигдөр 35%-иар буурч 25 орчимд хүрсэн байна.

 

Uber-ийн орлого 16%-иар өслөө 

Хувьцааны үнийн өсөлт 

  • Uber-ийн 🚘2-р улирлын тайлан Wallstreet-ийн таамаглалаас давснаар өчигдөр тус компанийн хувьцааны үнэ 9%-иар өслөө.

    Ковидын дараа хүмүүс эргэн оффист ажиллаж, гэрээсээ гарах болсон учраас хоол хүргэлт болон такси хуваалцах үйлчилгээний эрэлт өссөн байна.  

     

    Энэ нь Uber болон өрсөлдөгч Lyft зэрэг компаниудад ашигтай байна. 

Автомат жолоодлоготой тээврийн хэрэгсэл: 

  • 🚘Uber-ийн платформд автомат жолоодлоготой тээврийн хэрэгслээр зорчих аялал энэ улиралд 6 дахин өссөн байна.

    Хоол хүнс хүргэлт, ачаа тээврийн үйлчилгээ эрхэлдэг Waabi болон Alphabet's Waymo зэрэг компанитай хамтран ажилласан нь ашигтай ажиллахад дэмжлэг болсон байна.  

Hungry Food GIF by 8it

Орлогын өсөлт: 

  • 🚘Uber-ийн орлого 2-р улиралд 16%-иар өсөж 10.70 тэрбум ам.доллар болсон. 

  • 🚘Нийт захиалга 19%-иар өсөж 39.95 тэрбум ам.долларт хүрсэн байна. 

  • 🚘Шинжээчид орлогыг 10.57 тэрбум ам.доллар, захиалгын хэмжээг 39.68 тэрбум ам.доллар болно гэж таамаглаж байсан. 

  • 🚘Хамгийн том автомашин хуваалцах сегментээс олсон орлого 25%-иар өсөж 6.13 тэрбум ам.долларт хүрсэн нь хүлээлтээс 5.94 тэрбум ам.доллароос давсан үзүүлэлт боллоо. 

  • 🚘Uber-ийн хүргэлтийн бизнес 3.32 тэрбум ам.долларын орлоготой байсан нь шинжээчдийн 3.29 тэрбум ам.долларын таамаглалаас давсан байна. 

Нэгж хувьцааны ашиг: 

EPS харьцаа 0.47 ам.долларын ашигтай ажилласан нь 0.31 ам.долларын таамаглалаас давсан байна. 

 

“Газар Шим Үйлдвэр” ХК-ийн хагас жилийн цэвэр ашиг 5.0 тэрбум төгрөгт хүрлээ. 

 

МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Газар Шим Үйлдвэр” ХК-ийн ашигт ажиллагаа өнгөрсөн оны мөн үеэс 36.1 хувиар өсөн 5.0 тэрбум төгрөгт хүрээд байна. 

  • Борлуулалтын орлого 17.3 тэрбум төгрөгөөс 20.9 тэрбум төгрөгт хүрч 20.5 хувиар 

  • Нийт хөрөнгийн хэмжээ 56.5 тэрбум төгрөгт хүрч 32.8 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.  

  • 2024 оны 7-р сарын 23 өдрийн хаалтын ханшийг үндэслэн P/E TTM харьцаа 7.0 байна. 

Онцлох үйл явдал: 

  • Нөөшилсөн ногооны үйлдвэрлэл 25,3%, Артишок ундаа үйлдвэрлэл 41% тус тус өсгөсөн.  

  • Үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтын хувьд нөөшилсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл өмнөх оныхоос 4,1%-иар өсгөсөн бол Артишок ундаа үйлдвэрлэл дээр 7%-иар буурсан байна.  

  • 2024 оны эхний хагаст борлуулалтын гүйцэтгэлийн явц хөдөө орон нутагт төлөвлөгөөнөөсөө 107% давуулан биелүүлсэн бол Улаанбаатарт 92%-ийн гүйцэтгэлтэй байна.  

  • Мөн хэрэглэгчдээс ирэх гомдол 2021 оноос эхлэн жил бүр 31.4%-иар буураад байна.  

 

АНУ-ын шүүхээс Google-ийг монополчлол үүсгэсэн гэж буруутгалаа.

Google компани бусад гар утас үйлдвэрлэгч, интернэт хөтчийн үйлчилгээ үзүүлдэг компаниудтай тохиролцон хайлтын системээ хэрэглэгчдэд хүчээр тулгаж, зах зээлд эзлэх байр сууриа хуурамчаар хадгалсан гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм.

2020 онд Google компанийг шударга өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэсэн гомдол гарсан бөгөөд 4 жилийн дараа АНУ-ын шүүхээс тус компанийг монополыг хориглосон Шерманы хуулийн хоёрдугаар зүйл ангийг зөрчсөн гэж үзжээ.

“Энэ шийдвэр Америкчуудын хувьд түүхэн ялалт боллоо. Хэр том, хэр нөлөөтэй байхаас үл хамааран ямар ч аж ахуйн нэгж хуулийн дээр байх ёсгүй”

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд

Гадаад харилцаа хариуцсан захирал Кент Уолкер

“Энэ нь бидний зохион бүтээсэн хайлтын системийг шилдэг нь гэдгийг хүлээн зөвшөөрч буй хэрэг боллоо. Гэвч энэ үйлчилгээгээ илүү олон хүнд хүргэх нь буруу гэсэн шийдвэр гарч байна. Бидний зүгээс цаашдаа ч бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэгцээтэй, хялбар байлгах дээр анхаарч ажиллана” хэмээн уг шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.

Одоогоор тус компанид ногдуулах торгууль, шийтгэл тодорхой болоогүй байгаа бөгөөд Google-ийн эзэмшигч Alphabet корпорацын хувьцааны ханш 4.67 хувиар буураад байна.

АНУ-ын нийт өрх 17.80 их наяд ам.долларын өртэй

 

АНУ-ын өрхийн нийт өрийн хэмжээ 2024 оны 2 улиралд 109 тэрбум ам.доллар буюу 0.6%-иар өсөж 17.80 их наяд ам.долларт хүрчээ.

Үүнээс ипотекийн зээлийн үлдэгдэл 77 тэрбум ам.доллароор нэмэгдэж 12.52 их наяд ам.доллар болсон бол автомашины зээл 10 тэрбум ам.доллароор нэмэгдэж, кредит картын зээлийн үлдэгдэл улирлын эцэст 27 тэрбум ам.доллароор нэмэгдэж 1.14 их наяд ам.долларт хүрсэн байна.  

  • 💵Кредит картын үлдэгдэл жилийн өмнөхөөс 5.8%-иар өндөр байна.  

  • 💵Оюутны зээлийн үлдэгдэл 10 тэрбум доллароор буурч 1.59 их наяд доллар болжээ. 

Сүүлийн нэг жилд зээлийн картын үлдэгдлийн 9.1%, автомашины зээлийн үлдэгдлийн 8% нь хугацаа хэтэрсэн байна.

Ипотекийн зээлийн өр төлбөр 0.1 нэгж хувиар өссөн ч түүхэн жишгээр бага хэвээр байна. 

Байшингийн 🏠 одоогийн үнэ цэн болон ипотекийн зээлийн хэмжээ хоорондын зөрүүгээр тодорхойлогддог HELOC (Home Equity Line of Credit)-ийн үлдэгдэл 4 тэрбум ам.доллароор өссөн нь 2022 оны эхний улирлаас хойш 9 дэх улирал дараалан өссөн үзүүлэлт болж байна.

Энэ нь өрхийн ипотекийн зээлээ төлөх чадвар сайн байгааг ба орон сууцны үнэ өсөж буйг илтгэж байгаа юм.

 

Гадаад арилжааны брокер

📱8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

Гадаад арилжааны брокер

📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2” WEEK-18


“Golomt Capital Championship-2” уралдааны ТОП-10 оролцогчийн дундаж өгөөж 18 дахь долоо хоногт хуримтлагдсан дүнгээр 218.22%-тай байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхний 10 байрны өрсөлдөөнд шинээр 1 оролцогч нэмэгджээ.

Харин нийт харилцагчийн өгөөж (07/29-08/02) -3.62%  байсан бол тус хугацаанд S&P500 индекс 2.06%-иар унасан байна. 

 

Хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн хувьцаанууд:

  • Apple (NASDAQ:AAPL)

  • Rivian Automative (NASDAQ:RIVN)

  • ICBC (HKEX:1398)

Хамгийн өндөр уналтыг үзүүлсэн хувьцаанууд:

  • Canopy Growth (NASDAQ:CGC)

  • Xinyi Solar Holdings (HKEX:968)

  • American Airlines Group (NASDAQ:AAL)

ТАНЫ ХУРИМТЛАЛ 📊“10-21%”

Голомт Капитал үнэт цаасны компани нь танд банк санхүү, газрын тос, уул уурхай, дэд бүтцийн салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 📊10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг олгож байна.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

АПУ ХК нэгж хувьцаанд 55 төгрөгийн ногдол ашиг олгоно

 

“АПУ” ХК-ийн ТУЗ-ийн компанийн 2024 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 55 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар баталлаа.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны 8-р сарын 20-ны өдрөөр тогтоож, ногдол ашгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тогтоосон байна.  

МХБ-ийн 2024.08.06-ны өдрийн арилжаа

2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 1,946,907,656 төгрөгийн үнийн дүн бүхий 2,125,923 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 28 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Хүрд XK (HRD +14.92%)

  • Ремикон ХК (RMC +12.92%)

  • Махимпекс ХК (MMX +12.50%)

  • Монголын хөрөнгийн бирж ХК (MSE -13.60%)

  • Монголын цахилгаан холбоо ХК (MCH -9.26%)

  • Талх чихэр ХК (TCK -8.28%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 133,824 ширхэг нэгж эрх 116,327,779 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 529 ширхэг үнэт цаас 46,450,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,200 ширхэг бонд 120,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,032,000 юань буюу 5,693,422,080 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 237,600 ам.доллар буюу 803,306,592 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 💵7,752,960,279 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 📊2.74% хувиар буурч, 49,350.66 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,212,382,299,422  төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!