- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”
Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”
🧑💻 ОНЦЛОХ НИЙТЛЭЛ |📍АНУ-ын 5-р сарын инфляц 3.3% болж буурлаа. | 📈 Орон сууцны дундаж үнэ өмнөх оноос 11.9%-иар өслөө.


Технологийн салбарын хөрөнгө оруулалтын тухай
2024 оны дунд үеийн байдлаар технологийн сектор ихээхэн өсөлтийг үзүүлж байна. Xиймэл оюун ухаан (AI) болон cloud сүлжээ дахь хөрөнгө оруулалтын өсөлт, стратегийн удирдлага, мөн тэдгээрийн инновациуд нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсаар байна. Энэ жил, Micron Technology болон QUALCOMM компанийн хувьцаа тус тус 51.9% болон 41%-аар өссөн байна. Салбарын нийт өсөлт оны эхнээс 21.03% байна.
Технологийн салбарын томоохон компаниуд (2024.06.12):
1. Microsoft (MSFT) : 3,215.81 тэрбум доллар
2. Apple (AAPL): 3,176.46 тэрбум доллар
3. NVIDIA (NVDA) : 2,974.18 тэрбум доллар
4. Taiwan Semiconductor MFG (TSM) : 703.02 тэрбум доллар
5. Broadcom (AVGO) : 677.07 тэрбум доллар
6. ASML Holding (ASML) : 407.59 тэрбум доллар
7. Oracle (ORCL) : 340.49 тэрбум доллар
8. Advanced Micro Devices (AMD) : 256.93 тэрбум доллар
9. Salesforce (CRM) : 233.52 тэрбум доллар
10. QUALCOMM (QCOM) : 232.71 тэрбум доллар
Технологийн хувьцааны үнэ хэд хэдэн гол хүчин зүйлсээс хамааран өөрчлөгддөг.
Технологийн салбарын хувьцаанууд яагаад өсдөг вэ?:
Шинэ, дэвшилтэт бүтээгдэхүүн гаргах
Apple компанийн хувьцааны үнэ шинэ iPhone болон бусад төхөөрөмжийн нээлтийн үед ихэвчлэн өсдөг. Жишээ нь, iPhone 12 гарах үед Apple компани компанийн хувьцаа 4 сарын хугацаанд 27%-аар өссөн байсан.
Стратегийн худалдан авалт болон хамтын ажиллагаа
2020 онд NVIDIA компани Arm Holdings компанийг худалдан авсны дараах өдөр нь хувьцааны үнэ 5.8%-аар өссөн.
Технологийн компаниуд cloud сүлжээ болон хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулалт хийх
2024 оны 6 сарын 10-ны өдөр Apple компани Apple Intelligence AI платформоо танилцуулснаар өдрийн дотор хувьцааных нь ханш 7.26%-аар өссөн.
Бодлогын хүү буурах
Бодлого хүү буурах нь компаниудын санхүүжилтийн чадавхыг нэмэгдүүлж, эдийн засгийн эрэлтэд эерэгээр нөлөөлснөөр худалдан авах чадварыг сайжруулдаг. Энэ нь технологийн компаниудын шинэ бүтээгдэхүүний эрэлтэд эерэгээр нөлөөлж, ашигт ажиллагааг өсгөж хувьцааны ханшийг өсгөх магадлалтай.
Технологийн салбарын хувьцаанууд яагаад унадаг вэ?:
Кибер аюулгүй байдлын хайхрамжгүй байдал буюу халдлага
2017 оны 9-р сарын 7-нд Equifax компанийн xалдлагын тухай мэдээлэл нийтэд дэлгэгдэж эхний долоо хоногийн дотор хувьцааны үнэ ойролцоогоор 30%-аар унасан.
Технологийн салбарын хэт өсөлт
Технологийн салбарын хувьцаанууд хэт өсөлттэй байх нь хөрөнгө оруулагчид тэдгээр компанийн үнэ цэнийг хэт өндрөөр үнэлсэн байх магадлалтайг илтгэдэг. Хэрэв хувьцааны ханш бодит үнэ цэнээс дээгүүр гарсан тохиолдолд хувьцааны ханш унах магадлалтай.
Шинэ бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг зах зээлд амжилтгүй гаргах, эсвэл хүлээлтэд нийцэхгүй байх
2013 онд Microsoft компанийн Windows 8 үйлдлийн системийн зах зээлд гаргах үйл явц амжилтгүй болсны улмаас компанийн хувьцааны үнэ 3%-аар унасан.
Эцэст нь...
Одоогийн байдлаар технологийн салбарын индексүүд бүх цаг үеийн оройн түвшнээ аваад байгаа бөгөөд техникийн хувьд өсөлтийн тренд үргэлжилсээр байна. JPMorgan Asset Management-ийн мэдээлснээр тус салбарын үнэ ашгийн харьцаа (P/E) ирэх жил х28.3 байх төлөвтэй байгаа ч өнгөрсөн 20 жилийн дундаж нь х18.0-тай байна.

ХОНОГООР БОНД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО “10-21%”
Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

АНУ-ын 5-р сарын инфляц 3.3% болж буурлаа.
Өнгөрсөн шөнө АНУ-ын 5-р сарын инфляцын мэдээ гарсан бөгөөд 4-р сарын 3.4 түвшнээс буурч 3.3 хувьтай гарсан. Зах зээлийн шинжээчдийн хүлээлт болох 3.4 хувиас бага гараад байгаа нь бодлогын хүүг бууруулахад эерэг нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Мөн хүнс , эрчим хүчний салбарыг хасаж тооцдог Core (CPI) 3.4 хувь буюу хүлээлтээс бага гараад байна.
Сүүлийн 6 сарын дундаж - 3.8 хувь
Сүүлийн 3 сарын дундаж - 3.3 хувь

Уг мэдээ зарлагдсаны дараагаар S&P 500 индекс 1.5 хувиар өсөн бүх цаг үеийн дээд ханшиндаа хүрэн 5420 ам.доллар дээр хаагдаж, зах зээл дээр маш хүчтэй хөдөлгөөнүүд боллоо. Инфляцын түвшин буурснаараа 2024 онд 2 удаа бодлогын хүү буурна гэсэн шинжээчдийн хүлээлт ихэссэн билээ.
Гэхдээ АНУ-д өрхийн сарын моргейжийн зээлийн төлөлтийн дүн 2021 оны 1-р сараас хойш 119.5 хувиар өсөөд байгаа бөгөөд орон сууц худалдаж авахаас илүүтэй түрээслэх хандлага нь ихэссэн байгаа юм. Үүний зэрэгцээ инфляцад тээвэр, хоол хүнс болон орон сууцны үнийн өсөлт дийлэнх хувийг эзэлсэн байгаа юм
5-р сарын инфляцын задаргаа
Transportation: +10.5%
Electricity: +5.9%
Shelter: +5.4%
Food away from home: +4.0%
Fuel Oil: +3.6%
Medical Care: +3.1%
Gasoline: +2.2%
Food at home: +1.0%
Gas Utilities: +0.2%
New Cars: -0.8%
Used Cars: -9.3%

Орон сууцны дундаж үнэ өмнөх оноос 11.9%-иар өслөө.
2024 оны 5 дугаар сарын байдлаар Улаанбаатар хотын орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.9%-иар, өмнөх сараас 1.3%-иар өссөн байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг байгаа бол, Хан- Уул болон Баянгол дүүрэгт 4.17 сая буюу хамгийн үнэтэй, Сонгинохайрхан дүүрэгт 2.8 сая төгрөг буюу хамгийн хямд байна.

Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ нь 3.9 сая төгрөг, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.62 сая төгрөг байна.
Шинэ орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 7.3%-иар өссөн байгаа бол хуучин орон сууцны үнэ 14.7%-иар өсөөд байна. 5-р сард шинэ орон сууцны үнэ өмнөх сараас 0.25%-иар буураад байгаа бол хуучин орон сууцны дундаж үнэ нь 2.36%-иар өссөн байна.
Энэ оны 5-р сарын байдлаар шинэ орон сууц нь хуучин орон сууцнаас дундаж үнийн хувьд 117.5 мянган төгрөгөөр илүү үнэтэй байгаа нь өмнөх сараас 102.2 мянган төгрөгөөр буурсан үзүүлэлт юм.

ХНС бодлогын хүүгээ хэвээр нь хадгаллаа.
ХНС-ын ээлжит хурал өнгөрсөн шөнө инфляцын мэдээ зарлагдсаны дараагаар болсон ба уг мэдэгдэлдээ бодлогын хүүг хэвээр нь хадгалж 5.5 хувь дээр хэвээр нь хадгаллаа. Зах зээл дээр энэ жил 3 удаа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт өндөр байсан ч ХН-аас 2024 онд 1 удаа л бодлогын хүүгээ бууруулахаар төлөвлөж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Гишүүдийн үзэж байгаагаар энэ оны сүүл гэхэд бодлогын хүүг 5.1 хувь болгон буулгах ба 2025 онд 4.1 хувь, 2026 онд 3.1 хувь байна гэж таамаглаж байгаа ажээ.

Jerome Powell хэлэхдээ "Бидэнд инфляцыг зорилтот 2 хувьд хүргэх илүү хангалттай үзүүлэлт хэрэгтэй байгаа учраас бодлогын хүүг яаран бууруулахгүй" гэж ярьжээ. Мөн инфляц зорилтот 2 хувиас өндөр байгаа ч 2024 онд 2.8 хувь, 2025 онд 2.3 хувь байхаар таамаглаж байгаагаа ХНС мэдэгдэлдээ дурдаад байна.
Хэрвээ инфляц буурч эхэлбэл бодлогын хүү ч гэсэн буурах төлөв рүүгээ шилжиж эхлэх юм. АНУ-ын зах зээлд бизнесийн идэвхжил суларч, ISM үйлдвэрлэлийн индекс 5-р сард буурч, хөдөлмөрийн зах зээл зөөлөрч, шинээр бий болсон ажлын байр гурван жилийн хамгийн доод түвшинд хүрч, ажилгүйдлийн түвшин 4% хүртэл бага зэрэг өссөн нь эдийн засгийн царцсан байдлыг илтгэж байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


Голомт Капитал ҮЦК ХХК нь GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 арилжааны уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.12-ны өдрийн арилжаа
2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 238,467,881 төгрөгийн үнийн дүн бүхий 658,384 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,588 ширхэг нэгж эрх 3,408,166 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 170 ширхэг бонд 16,989,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу 781,020,240 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 13,312,000 юань буюу 6,204,456,960 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 7,244,343,047 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.3% хувиар буурч, 42,609.45 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,045,611,871,442 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
