Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”

📍Инфляцын түвшин 5.7 хувьд хүрлээ. | RSV вирусийн эсрэг вакцин| | 📈 Ажлын байрны өсөлт хүлээлтээс өндөр гарлаа.

ХОНОГООР БОНД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО “10-21%”

Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.

Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.

Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:

  • Салбарын өсөлт

  • Барьцаа, баталгаа

  • Хүү, өгөөжийн тооцоолол

  • Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.

Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1  ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.

 

 

 8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Simple III бонд: Захиалга дүүрсэн үед шууд хаагдах нөхцөлтэй

Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй Simple III бондын урьдчилсан захиалгыг эхлүүлээд байна.

Тус бондын анхдагч зах зээлийн арилжаа маргааш эхлэх бөгөөд захиалга дүүрсэн нөхцөлд шууд хаагдах нөхцөлтэй юм.

📢Тиймээс танд амжиж хөрөнгө оруулалтаа хийхийг сануулъя!

Simple III бондын нөхцөл:

  • Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг 

  • Хүү: 18%

  • Тоо ширхэг: 200.000

  • Хугацаа:18 сар

  • Хүү төлөх давтамж: Улирал тутам

  • Үндсэн төлөлт: Хугацааны эцэст

  • Нийт татан төвлөрүүлэх дүн:  20 тэрбум

  • Хүүгийн татвар : 5%

  • Бондын зэрэглэл: BBB+ /Mongolian Investment Raiting Agency/

Инфляцын түвшин 5.7 хувьд хүрлээ.

 

5-р сард хэрэглээний үнэ өмнөх оны 5-р сараас 5.7 хувиар өссөнийг ҮСХ-ноос мэдэгдлээ. Энэ нь 4-р сараас 0.7 хувиар буурсан үзүүлэлт юм.

Хэрэглээний сагс дахь хүнсний бараа, ундаа, усны үнэ өмнөх сараас 2.0 хувиар буурсан нь энэхүү бууралтад голлох нөлөөг үзүүлсэн байна.

Хэрэглээний үнийн бууралтаас харахад мөнгөний бодлогын инфляцыг онилох бодлого амжилттай хэрэгжиж байна гэж дүгнэхээр байна.

Тун удахгүй буюу 6-р сард Монгол банкны мөнгөний бодлогын хороо дахин хуралдах товтой байгаа ба инфляцын хүлээлт нааштай байгаа өнөө үед бодлогын хүүг дахин бууруулахаар шийдвэрлэж магадгүй байна.

Нэмж дурдахад, хэрэв инфляц буурч байвал бид эдийн засгийн тэлэлтийн үе шат дуусах шатандаа орж байна гэж бодож болох юм.

АНУ-ын өнгөрсөн тавдугаар сарын ажлын байрны өсөлт хүлээлтээс өндөр гарлаа. 

Тодруулбал АНУ -ын тариалангийн салбараас бусад салбарын ажлын байр тавдугаар сард 272,000-аар нэмэгдсэн нь өмнөх 4-р сарын 175,000-тай харьцуулахад өндөр гарсан хэдий ч ажилгүйдлийн түвшин 3.9 хувиас өсөж 4 хувьтай гараад байгаа юм. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд шинээр 232,000 ажлын байр сард дунджаар нэмэгдэж байсан бол өнгөрсөн баасан гарагт гарсан энэ үзүүлэлт нь дунджаас өндөр гарсан нь сайн хэрэг.

АНУ-ын хувьд ажлын байрны өсөлт хүлээлтээс дээгүүр гарсан нь бодлогын хүү буурах хүлээлтэд эерэг нөлөө үзүүлж магадгүй юм. Компаниудын ажиллах хүчний эрэлт буурах нь ХНС-ын мөнгөний хатуу бодлого хэрэгжиж буйн бөгөөд ажиллах хүчний эрэлт буурах нь инфляцын өсөлтийн дарамтыг бууруулна гэж бодлого боловсруулагчид найдаж байна.  

Гэсэн ч ажилгүйдлийн түвшин 4 хувьтай гарсан нь өнгөрсөн 1 жилийн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт ба хүлээлт болох 3.9 хувиас өндөр гараад байгаа юм. Шинээр нэмэгдэж буй ажлын байрны тоо өссөн ч ажилгүйдлийн түвшин өсөөд буй нь хөдөлмөрийн нийлүүлэлт бага, компаниуд ажлын байрны эрэлтээ бууруулж, зардлаа танаад буйн илрэл юм. Энэ нь цаашид эдийн засаг тогтворгүй байна гэсэн хүлээлтийг нэмэгдүүлээд байна.  

 

GlaxoSmithKline-ийн RSV вирусийн эсрэг вакциныг 50-59 насныханд хэрэглэхийг зөвшөөрлөө

Өнгөрсөн Баасан гарагт АНУ-ын Хоол хүнс, эмийн бэлдмэлийн удирдлагын газар (FDA) GlaxoSmithKline үйлдвэрлэгчийн амьсгалын замын RSV вирусийн эсрэг вакциныг 50-с 59 насны хүмүүсийг хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Энэхүү вакцины нэр нь Arexvy бөгөөд 2023 оны 5-р сард 60 дээш насны хүмүүст хэрэглэгдэхээр зөвшөөрөл олгогдож байсан. Одоогоор тус вакцин нь өвчтөнүүдэд хүрч эхлээгүй байгаа бөгөөд 6-р сарын сүүлээр АНУ-ын Өвчин судлалын төв (CDC) Pfizer болон Moderna үйлдвэрлэгчдийн боловсруулсан вакцины хамт зөвлөмж гаргах шаардлагатай.

Өнгөрсөн жил тус вакцин 1.2 тэрбум фунтийн борлуулалттай байсан нь өрсөлдөгч Pfizer-ын боловсруулсан вакцины 890 сая ам.долларын борлуулалтыг давсан байна. 

Гадаад арилжааны брокер

📱 8610-3636

АНУ, Канад, Австрали, Англи

 Гадаад арилжааны брокер

 📱8006-9977

Хонгконг, Шанхай, Шинжен

СЗХ-ны хуралдаанаар нийслэлээс нийтэд санал болгох 500 тэрбум төгрөгийн бондыг бүртгэлээ

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж 39 асуудал хэлэлцсэнээс үнэт цаасны зах зээлтэй холбоотой дараах асуудлаар шийдвэр гарсан байна. 👇

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалт,  төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилготой нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй 500 тэрбум төгрөгийн болон нэг компанийн хаалттай хүрээнд санал болгох бондыг бүртгэлээ.

  • Ханшийн зөрүүний албан татварыг 2024.07.01-ээс ҮЦТХТ эсхүл кастодиан банкнаас суутгана.

  • “Үнэт цаасны бүртгэлийн журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.

  • Бусад

 

Голомт Капитал ҮЦК ХХК нь GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 арилжааны уралдааныг зохион байгуулж байна.

Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.

УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН

БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.07-ны өдрийн арилжаа

 

2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 211,356,266 төгрөгийн үнийн дүн бүхий 810,661 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

  • Мик холдинг ХК (MIK +15.00%)

  • Хөх ган ХК (HGN +14.05%)

  • Ремикон ХК (RMC +13.64%)

  • Техник импорт ХК (TEX -14.38%)

  • Жуулчин дюти фрий ХК (-10.00%)

  • Улаанбаатар хивс ХК (UBH -7.69%)

  • Хөрөнгө оруулалтын сангийн 5,916 ширхэг нэгж эрх 1,546,455 төгрөгөөр

  • Хөрөнгөөр баталгаажсан 29 ширхэг үнэт цаас 2,897,100 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 110 ширхэг бонд 10,945,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 242,550 ам.доллар буюу 820,107,635 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350  ам.доллар буюу 2,012,991,467 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 13,568,000 юань буюу 6,330,286,080 төгрөгөөр,

  • "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 576,450 ам.доллар буюу 1,949,086,976 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн эрчим хүчний нүүрс (Битумт, үл барьцалдах нүүрс) 7,129,600 ам.доллар буюу 24,106,532,224 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 35,445,749,202 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.49% хувиар буурч, 42,911.8 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,107,635,054,646 төгрөг боллоо. 

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!