- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🟥 Хятадын хагас дамжуулагч чип | СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%” (2)
🟥 Хятадын хагас дамжуулагч чип | СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%” (2)
🌍Хятадын автомашин үйлдвэрлэгчид | 🔒 АНУ-д хэрэглэхийг хориглолоо | СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА | Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”


АНУ Хятадын хагас дамжуулагч чип үйлдвэрлэх боломжийг хязгаарлахаар ажилллаж байна.
АНУ-ын Худалдааны яамны аж үйлдвэр, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн орлогч Алан Эстевез энэ долоо хоногт Нидерланд болон Япон улсад айлчилж байгаа бөгөөд 2023 онд гурван улсын хооронд байгуулсан гэрээг шинэчлэх, өргөтгөх зорилготой юм. Түүнчлэн, Хятад улсад хагас дамжуулагч чип үйлдвэрлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг хязгаарлахаар хэлэлцэж байна.

АНУ бусад улсыг шахаж, Хятадын хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг дарж байгааг эсэргүүцэж байна хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан лхагва гарагт мэдэгдсэн. Энэхүү үйлдэл нь дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн хөгжилд ноцтой саад учруулж, эцэст нь сөрөг үр дагавар авчрах болно хэмээн тэрбээр онцоллоо.
Өнгөрсөн оны долдугаар сард АНУ-ын бодлогод нийцүүлэн Япон улсын чип төхөөрөмж үйлдвэрлэгч Nikon Corp болон Tokyo Electron нь 23 төрлийн тоног төхөөрөмжийн экспортыг хязгаарласан байна.

ХОНОГООР БОНД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО “10-21%”
Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Хятадын автомашин үйлдвэрлэгчид Европын машинуудад өндөр татвар ногдуулахыг шаардаж байна.
Европын холбоо Хятадын цахилгаан автомашинуудын татварыг нэмж, хязгаарласан ба үүний хариуд Европын бензин хөдөлгүүртэй автомашинд татвар нэмэгдүүлэхийг Хятадын автомашин үйлдвэрлэгчид шаардсаар байна. Цахилгаан автомашины хэрэглээ Европт маш эрэлттэй байгаа бөгөөд энгийн бензин хөдөлгүүртэй авто машины борлуулалт эрс багасах хандлагатай байгаа юм. Иймээс эрх баригчид Хятадаас импортлох автомашины татварыг нэмэх шийдвэр гаргах хэрэгтэй болоод байсан юм.

7-р сараас эхлэн импортын Хятад автомашинд 38 хувь хүртэлх татвар ногдуулахаар болсон нь АНУ-ын 5-р сард татвараа нэмснээс хойших томоохон мэдэгдэл болоод байна. Харин үүнд хариу цохилт болгон 2.5 литрээс дээш хөдөлгүүртэй автомашинд одоогийн байгаа татвар болох 15 хувийг 25 хувь хүртэл нэмэгдүүлэхээр Хятадын засгийн газар хэлэлцэж байна.

Kaspersky антивирусны программыг АНУ-д хэрэглэхийг хориглолоо
Пүрэв гарагт АНУ-ын Худалдааны яам түгээмэл антивирусны программ болох Kaspersky-г АНУ-д ашиглагдахыг ОХУ-тай холбоотой хэргээр хориглосныг мэдэгджээ. Яамны мэдэгдлийн дагуу Kaspersky АНУ-ын нутаг дэвсгэр дээр өөрийн бүтээгдэхүүнийг худалдах эрхгүй болохоос гадна тус хөгжүүлэгчийн одоо хэрэглэгдэж буй программ хангамжийг шинэчлэх боломжгүй болж байна.

АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо “ОХУ удаа дараа АНУ-ын нууц мэдээллийг Оросын компаниудыг ашиглан олж авах эрмэлзэл болон чадавхаа харуулж байсан” гэж хэлсэн байна. Kaspersky Lab-ын төв офис нь Москва-д байрладаг бөгөөд төлөөлөгчийн газрууд нь 31 нь оронд байрладаг байна. 1997 онд үүсгэн байгуулагдсан тус компани 400 сая хэрэглэгч, 270 мянган байгууллагыг үйлчилгээний хүрээндээ хамруулдаг байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА: “Глобал санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, валютын урсгал ба ханш”

Ментор: Эдийн засагч Д.Ган-Очир
Хэзээ: 2024.06.20
Хэдэн цагт: 19:00
Тус сургалтыг танхимаар орох тул Golomt Capital Championship-2 уралдаанд ородцогчид бүртгэлтэй и-мэйлээ шалган танхимын байршлын талаарх мэдээллийг авна уу. Мөн оролцох хүсэлтэй, гадаад арилжааг сонирхдог хүмүүс бүртгэлээ хийлгэнэ үү.
Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА СУНГАГДЛАА ![]() |

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.20-ны өдрийн арилжаа
2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 406,677,867 төгрөгийн үнийн дүн бүхий 934,201 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 22 компанийн хувьцааны ханш өсч, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,726 ширхэг нэгж эрх 18,960,812 төгрөгөөр
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 300 ширхэг бонд 29,997,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 244,200 ам.доллар буюу 825,686,598 төгрөгөөр
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан коксжих нүүрс 23,424,000 юань буюу 10,913,710,080 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 12,195,032,357 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 1.52% хувиар өсч, 43646.77 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,095,910,448,465.80 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
