- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”
Хоногоор ч бонд авах боломжтой боллоо – 📊“10-21%”
📍NVDA -3 их наяд ам.долларын үнэлгээ | 🚗Toyota - Эргүүлэн татна | | 📈Lululemon - Өслөө

ХОНОГООР БОНД АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО “10-21%”
Өндөр өгөөж хүртэх гэж жил, сараар хоног тоолон хүлээх шаардлагагүй боллоо.
Та өөрийн боломж, тохиромжтой цаг хугацаандаа тааруулан бондод хөрөнгө оруулснаар 1 хоног байсан ч хүү тооцуулах эрхтэй боллоо.
Голомт Капитал үнэт цаасны компанийн шинээр нэвтрүүлж буй тус үйлчилгээ нь танд БАНК САНХҮҮ, БАРИЛГА, УУЛ УУРХАЙ салбарын ТОП компаниудын төгрөг болон ам.долларын бондуудад хөрөнгө оруулалт хийж, 💵10-21%-ийн өндөр өгөөж хүртэх боломжийг санал болгож байна.

Та бондуудаас сонголт хийхдээ:
Салбарын өсөлт
Барьцаа, баталгаа
Хүү, өгөөжийн тооцоолол
Хүү төлөх давтамж, хугацааг харьцуулан өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоорой.
Голомт Капитал ҮЦК нь өнгөрсөн онд бондын зах зээлийн 60 гаруй хувийг дангаар гүйцэтгэсэн амжилтттай ажиллаж байгаа бөгөөд харилцагчийн өгөөжийг 📢1 ч хоногийн хоцролтгүйгээр үнэт цаасны дансанд нь байршуулан ажилладаг билээ.
8688-9922 | 8888-0272 | 8610-5050 | 7012-1530

Simple III бонд: Захиалга дүүрсэн үед шууд хаагдах нөхцөлтэй
Голомт Капитал ҮЦК нь MCS группийн охин компани Ашид Капитал ББСБ ХХК-тай хамтран BBB+ зээлжих зэрэглэлтэй 18.0%-ийн хүүтэй Simple III бондын урьдчилсан захиалгыг эхлүүлээд байна.
Тус бондын анхдагч зах зээлийн арилжаа маргааш эхлэх бөгөөд захиалга дүүрсэн нөхцөлд шууд хаагдах нөхцөлтэй юм.
📢Тиймээс танд амжиж хөрөнгө оруулалтаа хийхийг сануулъя!

Simple III бондын нөхцөл:
Нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Хүү: 18%
Тоо ширхэг: 200.000
Хугацаа:18 сар
Хүү төлөх давтамж: Улирал тутам
Үндсэн төлөлт: Хугацааны эцэст
Нийт татан төвлөрүүлэх дүн: 20 тэрбум
Хүүгийн татвар : 5%
Бондын зэрэглэл: BBB+ /Mongolian Investment Raiting Agency/

NVIDIA компани 3 их наяд ам.доллароор үнэлэгдэж эхэллээ.
Өчигдрийн арилжаагаар NVDA компанийн хувьцаа 5.2 хувиар өсөж, 1224.40 ам.доллар болов.
Ингэснээр тус компанийн үнэлгээ 2 сард 2 их наяд ам.долларыг давсан бол дөрөвхөн сарын дараа 3 их наяд ам.долларт хүрч, Apple компанийг гүйцэн АНУ-ын хамгийн үнэ цэнтэй компанийн 2-т бичигдэж эхэллээ.

Тодруулбал, Apple-ийн зах зээлийн үнэлгээ хамгийн сүүлд 3.003 их наяд ам.долларт хүрч, хувьцаа нь 0.8%-иар өссөн.
Харин Microsoft компанийн хувьцааны ханш 1.9%-иар өссөн тул 3.15 их наяд доллараар үнэлэгдэж буй дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани хэвээр үлдлээ.
1993 онд үүсгэн байгуулагдсан NVDA компани нь 2024.06.07-оос хувьцаагаа 10:1 харьцаатайгаар хуваахаар бэлдэж байгаа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна.

Toyota компани АНУ-аас автомашинуудаа татна.
Японы Toyota компани V35A зургаан цилиндртэй хөдөлгүүрээр тоноглогдсон Toyota Tundra загварын дунд оврын автомашинууд болон Lexus LX600 зэрэг загварын 100,000 гаруй дунд оврын автомашинаа АНУ-аас эргүүлэн татахаар болжээ.

Учир нь АНУ-ын Үндэсний замын хөдөлгөөний аюулгүй байдлын албанаас дээрх загварын автомашинуудыг үйлдвэрлэх явцад гарсан хог хаягдлын өөдөс нь хөдөлгүүрийг бохирдуулсан тул жолоодлогын хүч алдагдах аюултай байгааг анхаарууллаа.
Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш 4 хувиар уналаа.


Спорт хувцас үйлдвэрлэгч Lululemon компанийн хувьцааны ханш өслөө.
Өчигдөр Lululemon компани 2024 оны 1-р улирлын тайлангаа зарласан бөгөөд борлуулалтын орлого нь 10 хувиар өсөж 2.2 тэрбум ам.доллар болжээ.
Компани 711 дэлгүүрээр борлуулалтаа хийснээс үйл ажиллагааны ашиг нь 19.6 хувьтай гарсан байна.
Өсөлтийн дийлэнх хувийг олон улсад хийсэн борлуулалт бүрдүүлсэн бол хамгийн том зах зээлтэй АНУ-д 3 хувь л өссөн байна.

Lululemon компанийн ТУЗ-ийн гишүүд энэ оны 3 сарын 29-нд 1 тэрбум хувьцаагаа буцаан худалдан авах хөтөлбөрийг баталсан бол 6 сарын байдлаар нийт 1.7 тэрбум ам.долларын эрх хадгалагдаж байна.
Өчигдрийн арилжаагаар Lululemon компанийн [NASDAQ: LULU] хувьцааны ханш 10 гаруй хувь өсөж 338.22 ам.доллар дээр хаагдсан байна.
Гадаад арилжааны брокер 📱 8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |


СЗХ-ны хуралдаанаар нийслэлээс нийтэд санал болгох 500 тэрбум төгрөгийн бондыг бүртгэлээ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж 39 асуудал хэлэлцсэнээс үнэт цаасны зах зээлтэй холбоотой дараах асуудлаар шийдвэр гарсан байна. 👇
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, нийслэлийн дунд хугацааны хөгжлийн төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалт, төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилготой нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй 500 тэрбум төгрөгийн болон нэг компанийн хаалттай хүрээнд санал болгох бондыг бүртгэлээ.

Ханшийн зөрүүний албан татварыг 2024.07.01-ээс ҮЦТХТ эсхүл кастодиан банкнаас суутгана.
“Үнэт цаасны бүртгэлийн журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.
Бусад

Monthly Market Update #June
Ярилцах сэдэв:
БНХАУ-ын зах зээлд дахин өсөлтийн давалгаа явагдах уу?
АНУ-ын зах зээлийн коррекц орох мөчлөг ойртсон уу?
Сангуудын хөдөлгөөн юуг хэлж байна вэ?
Хэзээ: 2023.06.06
Хэдэн цагт: 20:00

Голомт Капитал ҮЦК ХХК нь GОLOMT CAPITAL CHAMPIONSHIP-2 арилжааны уралдааныг зохион байгуулж байна.
Уралдаанд оролцогчдоос өөрсдийн хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан 🏆3 ялагч тодорч нийт 💵350,000,000.00 төгрөгийн гадаад арилжааны санхүүжилтийн данс ашиглах эрхийн эзэн болно.
УРАЛДААНД ОРОЛЦОХ ДООД ДҮН ![]() | БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА ![]() |

Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

МХБ-ийн 2024.06.05-ны өдрийн арилжаа
2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 153,974,821 төгрөгийн үнийн дүн бүхий 416,733 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

|
|

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 4,621 ширхэг нэгж эрх 2,879,945 төгрөгөөр
Хөрөнгөөр баталгаажсан 17 ширхэг үнэт цаас 1,698,300 төгрөгөөр,
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 53 ширхэг бонд 5,298,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

“Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 257,400 ам.доллар буюу 870,073,776 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 3 багц 9,450 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 595,350 ам.доллар буюу 2,012,425,884 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 12,544,000 юань буюу 5,852,152,320 төгрөгөөр,
"Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн 2 багц 6,300 тонн 58%-ийн агууламжтай төмрийн баяжмал 396,900 ам.доллар буюу 1,341,617,256 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 10,240,120,302 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.25% хувиар өсч, 42,664.18 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,002,762,908,379 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
