🛢️Газрын тосны үнэ $100-ын босгыг давлаа

Ираны дээд удирдагч: Можтаба Хаменеи | Газрын тосны үнэ $100-ын босгыг давлаа | Хятадын инфляц сүүлийн 3 жилийнхээ дээд түвшинд хүрэв | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

☪️Ираны удирдлагын шинэчлэл: Можтаба Хаменеи дээд удирдагчаар томилогдлоо

Тэрээр өмнөх дээд удирдагч Али Хаменейийн хүү бөгөөд дайн эхлэх үеийн эхний цохилтуудаар эцэг нь амь үрэгдсэний дараа тус албан тушаалд нэр дэвшигчдийн тэргүүн эгнээнд тооцогдож байв.

Шинэ удирдагч болсноор Можтаба Хаменей Ираны хамгийн хүчтэй цэргийн бүтэц болох Islamic Revolutionary Guard Corps болон бусад хатуу байр суурь баримталдаг бүлгүүдийг удирдах эрх мэдэлтэй болж байна.

Можтаба Хаменеиг сонгосон нь Ираны төрийн эрх мэдэл хатуу чиг шугам баримтлагчдын гарт хэвээр үлдэж байгааг харуулж байна. Энэ шийдвэр нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын байр суурьтай зөрчилдөж байгаа юм. Трамп өмнө нь Ираны дараагийн удирдагчийг сонгоход АНУ нөлөө үзүүлэх ёстой гэж мэдэгдэж, Можтаба Хаменеиг шүүмжилж байв.

3 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 3 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна.

  • 🏭 Барилга - 20%

🛢️Газрын тосны үнэ $100-ын босгыг давлаа

Ойрх Дорнодод дайн хурцдаж, стратегийн чухал гарц болох Ормузын хоолой хаагдсантай холбоотойгоор дэлхийн газрын тосны үнэ огцом өсөж, баррель нь 100 ам.доллароос давлаа.

АНУ-ын жишиг үнэ болох West Texas Intermediate баррель нь 18.9%-иар өсөж 108.15 ам.долларт хүрсэн бол дэлхийн жишиг болох Brent crude oil 16.2%-иар өсөж 107.70 ам.доллар болсон байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын газрын тосны үнэ бараг 35%-иар өссөн нь 1983 оноос хойших хамгийн том өсөлт болжээ.

Персийн булан дахь тулааны улмаас Ормузын хоолой бараг хаагдсан нь дэлхийн газрын тосны зах зээлд томоохон цохилт өгч байна. Энэ хоолойгоор дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн 20% орчим дамждаг. Тиймээс тээвэр саатсанаар Персийн булангийн олон улс орон газрын тосоо экспортлох боломжгүй болсон байна.

Газрын тосны үнийн өсөлтийн улмаас АНУ-д шатахууны дундаж үнэ галлон тутамд 3.46 ам.доллар болж, долоо хоногийн өмнөх 2.94 ам.доллароос огцом нэмэгдсэн байна.

Гэсэн ч АНУ-ын зүгээс өсөлт түр зуурынх гэж үзэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump нефтийн үнийн өсөлтийг түр хугацааны асуудал гэж тайлбарласан. Түүний хэлснээр "Ираны цөмийн аюул занал арилсны дараа газрын тосны үнэ хурдан буурна гэж үзэж байна" гэжээ.

❗Хятадын инфляц сүүлийн 3 жилийнхээ дээд түвшинд хүрлээ

БНХАУ-д хэрэглээний үнийн өсөлт сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрч, эдийн засагт зарим сэргэлтийн дохио илэрч байна. Албан ёсны статистик мэдээллээр 2026 оны 2-р сард хэрэглээний үнийн индекс (CPI) өмнөх оны мөн үеэс 1.3%-иар өссөн нь эдийн засагчдын таамагласан 0.8%-иас давсан үзүүлэлт боллоо. Энэ нь 2023 оны эхнээс хойших хамгийн хүчтэй өсөлт юм.

Энэ өсөлтөд урт хугацааны баярын амралт нөлөөлж, аялал жуулчлал, үйлчилгээ, хэрэглээ нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Өнгөрсөн онд Хятадад инфляц бараг өсөлтгүй байсан бөгөөд хэрэглэгчдийн итгэл сул хэвээр байжээ. Мөн Хятадын засгийн газар эдийн засгийн өсөлтийн зорилтыг 4.5–5% болгож бууруулсан нь 1990-ээд оноос хойших хамгийн бага зорилтод тооцогдож байна. Үүнд дефляцийн дарамт, геополитикийн тодорхойгүй байдал нөлөөлсөн гэж үзэж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд