ТРАМП: "АНУ-Д ҮЙЛДВЭРЛЭЭГҮЙ ЧИПЭНД 100% ТАРИФ НОГДУУЛНА"

|🚀Apple-ийн мега хөрөнгө оруулалт 🤩GC Супермаркет: Шинэ Бонд |Трамп & Путин|🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|

📢Трамп: "АНУ-д үйлдвэрлээгүй чипэнд 100% тариф ногдуулна" 

💰АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гадаадаас импортлох чип , хагас дамжуулагчид 100%-ийн тариф ногдуулахаа зарласан бөгөөд энэ нь АНУ-д үйлдвэр байгуулж буй компаниудад хамаарахгүйг онцолжээ.

“Бид чип, хагас дамжуулагчид маш өндөр, бараг л 100 хувийн тариф тавих гэж байна. Гэхдээ хэрэв та АНУ-д үйлдвэр барьж байгаа, эсвэл барихаа албан ёсоор амласан бол ямар ч төлбөр төлөхгүй ” хэмээн Трамп мэдэгдэв.

📈Энэхүү мэдэгдэл нь АНУ-д үйлдвэрлэлээ өргөжүүлж буй технологийн томоохон компаниудын хөрөнгө оруулалтын дараа гарч буйгаараа онцлогтой.

Apple АНУ-ын үйлдвэрлэлд 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ 💰 

📈Apple (NASDAQ:AAPL) компани АНУ дахь үйлдвэрлэлдээ нэмэлтээр 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээ зарласны дараа хувьцааны ханш нь Лхагва гарагт 5.1%-иар огцом өслөө . Ингэснээр тус компанийн ирэх дөрвөн жилд АНУ-д хийх нийт хөрөнгө оруулалтын амлалт 600 тэрбум ам.долларт хүрч байна.

🤝Apple-ийн Гүйцэтгэх захирал Тим Күүк Цагаан ордонд Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж, уг шийдвэрээ албан ёсоор танилцуулжээ.

GC БОНД СУПЕРМАРКЕТ: 7 САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

  • 💰Жилийн 19% хүүтэй

  • 📅Хугацаа: 18 сар

  • 🔁Хүүний төлөлт: Улирал тутам

🔍Санхүүгийн салбарын бондыг сонгох шалтгаан

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг. Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

🛡️Харин эдийн засаг агших үед санхүүгийн салбарын барьцаа хөрөнгө хамгийн сайн хөрвөх чадвартай буюу эрсдэл багатайд тооцогддог юм.

🎯Өөрөөр хэлбэл, санхүүгийн салбарын бонд нь хамгийн өндөр өгөөжтэй бөгөөд эрсдэл багатай бонд юм

Трамп, Путин нар уулзахаар тохиролцов 🤝

🕊️Цагаан ордны эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп , ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар ирэх долоо хоногт Украины энхийн асуудлаар уулзахаар товложээ.

⚠️Гэвч энэхүү энхийг сахиулах оролдлогын зэрэгцээ АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаар бэлтгэж байна.

Уулзалтын гол зорилго: Энх тайван 

Уулзалтын гол зорилго нь Украинд энхийн хэлэлцээр байгуулах явдал юм. Цаашлаад уулзалтын дараа Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг оролцуулсан гурван талт хэлэлцээр хийх магадлалтай гэж үзэж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй аван гадаад арилжаанд оролцхыг хүсвэл 🌍манай viber cувагт нэгдээрэй !

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд