- Голомт Капитал ҮЦК
- Posts
- М БАНК🏦100 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА
М БАНК🏦100 САЯ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТ ТАТЛАА
Газрын тосны 🛢️Үнэ өсөв | S&P 500 🧑🎄Оройн цэг | Манай 👉VIBER сувагт нэгдээрэй! | ЗГ-ын бонд💵4.98%-6.11% |

М БАНК ХК СИНГАПУРЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР (SGX) ДАМЖУУЛАН 💰100 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНДЫГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

🏦М Банк ХК Сингапурын хөрөнгийн биржээр (SGX) дамжуулан 💰100 сая ам.долларын 📊9.875 хувийн тогтмол купонтой бондыг олон улсын зах зээлээс амжилттай татан төвлөрүүллээ.
👆Анхдагч арилжаагаар тус бондын нэгжийн үнийг 97.19 ам.доллароор үнэлэн, жилийн өгөөжийг 11.0 хувьд тогтоосон нь хөрөнгө оруулагчдын эрэлт идэвхтэй байгааг харуулж байна.
Бонд нь ам.доллараар нэрлэсэн, Senior Unsecured өрийн ангилалд хамаарах, тогтмол хүүтэй, хагас жил тутам хүүгээ төлөх бөгөөд 📅2028 оны 12 сарын 19-нд хугацаа дуусна.
🎯Бондын андеррайтераар J.P. Morgan болон SAPG ажилласан байна. Татан төвлөрүүлсэн санхүүжилтийг банкны зээлийн үйл ажиллагааг тэлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилгоор ашиглах юм.

АНУ, ВЕНЕСУЭЛИЙН ХУРЦАДМАЛ БАЙДАЛ 🛢️ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙГ ӨСГӨВ

🗽Цагаан ордноос ойрын 2 сард Венесуэлийн нефтийг эдийн засгийн аргаар шахах бодлого баримтална гэж мэдэгдээд байна. Мөн АНУ нь Нигерийн засгийн газрын хүсэлтээр Исламын бүлэглэлд агаарын цохилт өгсөн нь зах зээлд болгоомжлол үүсгэлээ.
Үүний улмаас 🪔Brent түүхий тосны үнэ баррель тутамд 62.48 ам.доллар, 🪔WTI тос 58.58 ам.доллар буюу тус бүр ойролцоогоор 0.4%-иар өсөв.
👆Учир нь Венесуэл болон Нигери нь нефть олборлогч орнууд тул нийлүүлэлт тасалдах эрсдэлийг нэмлээ. Түүнчлэн Украины дроны халдлагын улмаас Казахстанаас Каспийн хоолойгоор тээвэрлэх нефть гуравны нэгээр багасах төлөвтэй байгаа нь нийлүүлэлтэд дахин эрсдэл нэмж байна.


Компанийн бонд💵4.22%-11.85%|💵Засгийн газрын бонд 4.98%-6.11%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл:
💰Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөж 4.98%-6.11%
💰Компанийн бондын өгөөж 4.22%-11.85%
👆Хэрэв та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.
ЗУЛ САРЫН БАЯРААР 📊S&P 500 ИНДЕКС ОРОЙН ЦЭГЭЭ ШИНЭЧИЛЛЭЭ.

🗽АНУ-ын хөрөнгийн зах зээл зул сарын баярын өдөр амарсан бөгөөд өмнөх өдөр нь богино хугацааны арилжаа хийгдсэн. 🧑🎄Үүнээс шалтгаалж АНУ-ын хөрөнгийн зах зээлд арилжааны идэвх маш сул байв.
💹 Гэсэн ч фьючерсийн ханш бага зэрэг өсөв. Тодруулбал:
S&P 500 фьючерс ойролцоогоор 0.1%
Nasdaq 100 фьючерс мөн 0.1%
Dow Jones фьючерс 0.1%-иар тус тус өссөн байна.
📊Энэ долоо хоногийн эхэнд S&P 500 индекс түүхэн дээд түвшинд хүрсэн нь АНУ-ын эдийн засаг 3-р улиралд 4.3%-иар өссөн гэсэн эерэг мэдээлэлтэй холбоотой.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

🌍VIBER: https://invite.viber.com/?g2=AQAE75Re0ULgPVBvpqPSLLUecU2UMbLCQ%2BrjgEqq93Qwci5ZRdprBBBcrAo%2F1KS3
📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

