- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 🛢️Газрын тосны ханш хүчтэй өссөөр байна
🛢️Газрын тосны ханш хүчтэй өссөөр байна
| Ормузын хоолойн ирээдүй | Трампын Хятадын айлчлал: Эргэлзээтэй | Чипийн хязгаарлалт чангарав | Манай VIBER сувагт нэгдээрэй! |

🛢️Ормузын хоолой: Газрын тосны ханш хүчтэй өссөөр байна
Ялангуяа дэлхийн нефть тээврийн хамгийн чухал зангилаа болох Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөдөлгөөн саарч эхэлсэн нь зах зээлийг түгшээж байна. 2025 онд далайгаар тээвэрлэгдсэн дэлхийн нийт нефтийн 1/3 орчим нь энэ хоолойгоор дамжиж байсан бөгөөд одоогоор танкерууд аюулгүй байдлын үүднээс зогсонги байдалд орж эхэлжээ.

Дайн хэр удаан үргэлжлэх, Иран Персийн булангийн нефтийн байгууламж, дэд бүтэц шууд цохилтод өртөх эсэхээс шалтгаалан үнэ цаашид ч өсөх магадлал өндөр хэвээр байна. Хэрэв Ормузын хоолой бүрэн хаагдвал нефтийн үнэ 100 ам.доллароос давж, инфляц дахин огцом өсөх эрсдэл бий.

2️⃣САРЫН ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 2 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
🏭 Дэд бүтэц - 20%
💰 ББСБ - 19.50%

❔Хаменеигийн үхэл Трампын Хятадад хийх айлчлалд эргэлзээ үүсгэв
АНУ болон Израилийн цохилтын үеэр Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи амиа алдсан нь Ерөнхийлөгч Дональд Трампын энэ сарын сүүлээр хийхээр төлөвлөсөн Хятадын айлчлалд тодорхойгүй байдал үүсгэж байна.
Д.Трамп 3-р сарын 31-нээс 4-р сарын 2-ны хооронд Бээжинд айлчлахаар төлөвлөсөн ч Хятадын тал одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй байна.

Хятадын талаас Хаменеи амь үрэгдсэнийг “Ираны бүрэн эрхт байдалд ноцтой халдсан үйлдэл” гэж буруушааж, гал зогсоохыг уриалсан. Шинжээчид БНХАУ нь Ирантай харьцангуй сайн харилцаатай тул Ши Жиньпин ийм нөхцөлд Трампыг “ердийн уур амьсгалтайгаар” хүлээн авахад амаргүй байж магадгүй гэж үзэж байна.

❗АНУ-аас Хятад руу экспортлох чипийн хязгаарлалтаа чангатгана
АНУ-ын зүгээс Хятадын компаниудад нийлүүлэх хиймэл оюуны (AI) чипийн хэмжээнд дээд хязгаар тогтоох талаар хэлэлцэж байна. Тодруулбал, Трампын засаг захиргаа Хятадын компани бүрд Nvidia-гийн H200 загварын AI чипийг 75,000 ширхгээс илүүгүй худалдан авах хязгаар тавих хувилбарыг ярилцжээ. AMD-ийн MI325 чипүүд ч мөн адил уг хязгаарлалтад багтах юм.

Гэвч одоогийн байдлаар захиалгын ихэнхийг цөөн хэдэн технологийн томоохон компаниуд бүрдүүлж буй тул нэг компанид тавих квот хэрэгжвэл тэдний авах боломжит хэмжээ эрс буурах төлөвтэй байна. Энэ шийдвэр батлагдвал АНУ болон Хятадын технологийн өрсөлдөөн улам ширүүсэж, AI салбарын нийлүүлэлтийн урсгалд шинэ хязгаар тогтох магадлалтай юм.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд

