Өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны хувьцааг захиалах сүүлийн өдөр

АНУ-д 10 хоног үлдэв | Zoom-ийн эерэг хүлээлт | Мета VS Европын Холбоо

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны хувьцааг захиалах сүүлийн өдөр | Монгол Улсын ууган арилжааны банк Худалдаа Хөгжлийн Банк олон нийтэд нийт хувьцааныхаа 5 хувийг санал болгож нийт 83.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болсон билээ.

  • АНУ-ын өрийн таазыг нэмэх хэлэлцээ дахин хойшиллоо | АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон Конгрессын дарга Кевин Маккарти нарын даваа гарагт болсон уулзалт зөвшилцөлд хүрэлгүй өндөрлөжээ.

  • АНУ-ын засгийн газар дампуурвал юу болох вэ? | АНУ-ын засгийн газрын өр хуулиар тогтоосон дээд хэмжээнд хүрснээр тус улс дефолт зарлах эрсдэлтэй болоод байна.

  • Zoom орлогын төлөвлөгөөгөө өсгөлөө | Zoom Video Communications Inc энэ жилийн орлогын урьдчилсан таамаглал болон ашгийн тооцооллоо өсгөж буйгаа даваа гарагт мэдэгдлээ. 

  • Европын Холбоо Меta-г 1.2 тэрбум еврогоор торголоо | Европын Холбооноос гишүүн улсуудынхаа хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-д шилжүүлэхийг зогсоох шаардлагыг хангуулахаар өгсөн 5 сарын хугацаа дууссантай холбоотойгоор Мета компанийг 1.2 тэрбум евро (1.3 тэрбум ам.доллар)-гийн торгууль ногдуулахаар боллоо.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.03% буурч, 36058.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,556,431,659,347 төгрөг боллоо.

 

IPO

Өнөөдөр Худалдаа Хөгжлийн Банкны хувьцааг захиалах сүүлийн өдөр

Монгол Улсын ууган арилжааны банк Худалдаа Хөгжлийн Банк олон нийтэд нийт хувьцааныхаа 5 хувийг санал болгож нийт 83.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр болсон билээ.

🔵Захиалгын хугацаа: 2023.05.18-05.23
🔵Олон нийтэд санал болгож буй хувь: 5%
🔵Татан төвлөрүүлэх дүн: 83.5 тэрбум төгрөг
🔵Санал болгож буй үнэ: 33,000 төгрөг

-----------------------------------

👆Эрхэм хөрөнгө оруулагч та дараах 3 алхмыг хийгээд Худалдаа Хөгжлийн Банкны хувьцааг захиалах боломжтой.

Захиалга өгөх бусад боломж: Golomt Capital app | Social Pay app | 7012-1530

 

ЭДИЙН ЗАСАГ

АНУ-ын өрийн таазыг нэмэх асуудал дахин хойшиллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон Конгрессын дарга Кевин Маккарти нарын даваа гарагт болсон уулзалт зөвшилцөлд хүрэлгүй өндөрлөснөөр тус улс дефолт зарлахад ердөө 10 өдөр үлдээд байгаа ч талууд асуудлыг үргэлжлүүлэн авч хэлэлцэнэ гэсээр таржээ.

Маккартигийн зүгээс Байденыг данхар төсвөө танахыг шаардаж байгаа бол Байден Бүгд Найрамдах намаас дэмжигдээгүй шинэ төрлийн татварыг батлуулахаар зүтгүүлж байгаа юм.

Талууд аль аль нь дефолт зарлахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд асуудлыг ойрын өдрүүдэд үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэдгээ амлажээ.

 

СУДАЛГАА

АНУ-ын засгийн газар дампуурвал юу болох вэ?

АНУ-ын засгийн газрын өр хуулиар тогтоосон дээд хэмжээнд хүрснээр тус улс дефолт зарлах эрсдэлтэй болоод байна. Иймд Ерөнхийлөгч Жое Байден өрийн таазыг нэмэгдүүлэх саналыг Конгресст дэвшүүлээд байгаа боловч хуульд өөрчлөлт оруулахын тулд сөрөг хүчин Бүгд Найрамдах намын удирдагчидтай зөвшилцөлд хүрэх шаардлагатай байгаа билээ.

АНУ-ын засгийн газар дампуурал зарлавал хөрөнгийн зах зээлд ямар нөлөө үзүүлэх талаар дэлгэрэнгүй судалгаад доорх линкээр хүлээн авч үзнэ үү.

-------------------------------------------------

💙Golomt Capital Championship💙 гадаад арилжааны уралдаанд бүртгүүлэх:

-------------------------------------------------

Гадаад арилжааны захиалга өгөх утас:

📲 8610-3636 /АНУ, Канад, Австрали, Англи/

📲 8006-9977 /Хонгконг/

 

УЛААНБААТАР МАРАФОН

БИ ГҮЙНЭ, ТА ГҮЙХ ҮҮ?

Автомашингүй өдөр нийслэлийн иргэдэд нэг өдрийг амар тайван аз жаргалтай, дурсамжтай өнгөрөөх боломжийг олгодог. Энэ жил өөртөө бас нэгэн сайхан дурсамж бүтээж хязгаараа давахын төлөө Улаанбаатар Марафонд оролцох болно.

Б.Эрдэнэцэцэг (Харилцагчийн үйлчилгээний ахлах)

Голомт Капиталын нийт харилцагч, хөрөнгө оруулагчдыг 2023 оны 6-р сарын 3-нд зохион байгуулагдах “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтэд оролцож, хязгаараа давахыг уриалж байна. Golomt Capital компани хамт олноороо оролцох болно.

УЛААНБААТАР МАРАФОНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 7 ХОНОГ ҮЛДЛЭЭ 👇👇

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МАРАФОН GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP УРАЛДААНЫ БҮРТГЭЛ ДУУСАХАД 25 ӨДӨР ҮЛДЛЭЭ

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтаа хамгийн өндөр хувиар өсгөж чадсан цорын ганц ялагч 💵100,000,000.00 төгрөгийн эзэн болох юм.

 

ӨСӨЛТ

Zoom орлогын төлөвлөгөөгөө өсгөлөө

Zoom Video Communications Inc энэ жилийн орлогын урьдчилсан таамаглал болон ашгийн тооцооллоо өсгөж буйгаа даваа гарагт мэдэгдлээ.

Компанийн хувьцаа арилжааны идэвхтэй цагаар бараг 5 хувь өссөн бөгөөд энэхүү мэдээлэл гарснаар биржийн дараах зах зээл дээр дахин 0.7 хувийн өсөлт үзүүлжээ.

Шинэчилсэн тооцооллоор компани энэ жил 4.47-4.49 тэрбум ам.долларын орлого олох аж. Өмнөх тооцоолол нь 4.44-4.46 тэрбум ам.доллар байсан юм.

Ингэснээр компани нэгж хувьцаанд ногдох 4.25-4.31 ам.доллар хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Өмнөх хүлээлт 4.11-4.18 ам.доллар байжээ.

 

ШИНЭ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал ҮЦК нь өндөр өгөөжтэй, барьцаа баталгаатай, богино хугацаатай бондуудынхаа ээлжит захиалгыг амжилттай хааж, дараагийн транчийн захиалгуудаа авч байна.

БОНДУУДЫН НӨХЦӨЛ:

💙Хугацаа: 1 жил
💙Хүү: 18-21.8%
💙Хүү төлөлт: Улирал болон хагас жил тутамд
💙 Барьцаа, баталгаа: Үл хөдлөх, топ групп компаниудын баталгаа

Бондын зөвлөхүүд:
8083-6622 | 8610-5050 | 8888-0272 | 8003-7272

Эрхэм 👩‍💼👨‍💼 та шатахуун, уул уурхай, барилга, банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй шилдэг компаниудын эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бондыг эзэмшихийг хүсвэл доорх 👇линкээр орж мэдээллээ бөглөнө үү.

 

БИЗНЕС

Европын Холбоо Меta-г 1.2 тэрбум еврогоор торголоо

Европын Холбооноос гишүүн улсуудынхаа хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-д шилжүүлэхийг зогсоох шаардлагыг хангуулахаар өгсөн 5 сарын хугацаа дууссантай холбоотойгоор Мета компанийг 1.2 тэрбум евро (1.3 тэрбум ам.доллар)-гийн торгууль ногдуулахаар боллоо.

Мета компанийг ЕХ-АНУ-ын хооронд мэдээлэл дамжуулах гэрээ 2020 онд хүчингүй болсон ч мэдээллээ дамжуулсаар байгаа хэмээн буруутгажээ. Ийм үндэслэлээр өмнө нь Аmazon.com-ыг 746 сая еврогоор торгож байсан хамгийн өндөр дүн байсан аж.

Мета компани эл асуудлаар мэдэгдэл хийж “шударга бус, үндэслэлгүй торгууль нь бизнесийн байгууллагуудыг дааж давшгүй их торгуульд унагах аюултай жишиг тогтоох тул шүүхэд давж заалдан, хүчингүй болгох хүсэлт өгнө” гэжээ.

 

АМ.ДОЛЛАРЫН БОНДОД ХӨРӨНГӨ ОРУУЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Эрхэм хөрөнгө оруулагч таныг Монгол Улсын засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн дэлхийн зах зээлд санал болгож буй ам.долларын бондуудад хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Бондын зөвлөхүүдтэй холбогдох:

📲8610-5050
📲8888-0272
📲8688-9922

 

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 5 сарын 22-ны өдрийн арилжааны мэдээ

 

2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 272,973,611 төгрөгийн үнийн дүн бүхий 658,219 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Сүү ХК (SUU +2.75%),

  • Ард санхүүгийн нэгдэл ХК (AARD +2.14%),

  • Хаан банк ХК (KHAN +1.90%)

Хамгийн их бууралттай:

  • Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -13.84%),

  • Адуун чулуун ХК (ADL -11.51%),

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK -9.60%)

Энэ өдрийн арилжаагаар:

  • Хөрөнгө оруулалтын 2 сангийн 67,552 ширхэг нэгж эрх 38,211,215 төгрөгөөр арилжаалагдлаа.

ТOP-20 индекс 0.03% буурч, 36058.48 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 8,556,431,659,347 төгрөг боллоо.

 

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!