🤔Иран АНУ-д 10 заалт бүхий санал хүргүүллээ

| Ираны АНУ-д хүргүүлсэн санал | Онцлох бонд | Хятадын чипийн салбар | Хөрөнгийн зах зээлийн тойм | Spacex IPO | Урилга: VIBER суваг |

📄Иран 10 заалт бүхий саналыг АНУ-д хүргүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагийн орой хүртэл тохиролцоонд хүрэхгүй бол Ираны эрчим хүч болон тээврийн дэд бүтцэд хүчтэй цохилт өгнө хэмээн дахин анхааруулж, гүүр, цахилгаан станцуудыг бүрэн устгах хүртэл хатуу байр суурь илэрхийлээд байна.

Үүний зэрэгцээ Иран түр хугацааны гал зогсоох саналыг няцааж, дайныг бүрэн дуусгах урт хугацааны шийдлийг шаардаж буйгаа илэрхийллээ. Тэд Пакистанаар дамжуулан АНУ-д 10 заалт бүхий санал хүргүүлсэн бөгөөд үүнд Ормузын хоолойгоор аюулгүй тээвэр хийх нөхцөл бүрдүүлэх, сэргээн босголт, хориг арга хэмжээг цуцлах зэрэг асуудлууд багтсан байна.

Гэвч бодит нөхцөлд Иран Ормузын хоолойн урсгалыг хязгаарласан хэвээр байгаа төдийгүй хөлөг онгоцноос төлбөр авах эрх зүйн зохицуулалт баталсан нь зөрчлийг улам хүндрүүлж байна. Үүнд хариу болгож Трамп “Иран төлбөр авч байхад бид ч мөн адил авах ёстой” хэмээн мэдэгдэж, АНУ өөрийгөө давуу байр сууринд байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Мөн тэрээр 45 хоногийн гал зогсоох саналыг дэмжээгүй бөгөөд гал зогсоох эсэхийг шийдэх эрх мэдэл өөрт нь байгаа гэж онцолсон нь хэлэлцээний явц тодорхойгүй хэвээр байгааг харуулж байна.

🪙ОНЦЛОХ БОНД

🔥ТОП-100 ААН-ийн нэг, үндэсний тэргүүлэгч компанийн ам.долларын бондод хөрөнгө оруулах боломж нээгдлээ!

💰Нөхцөл:
• Жилийн хүү: 11%
• Хугацаа: 24 сар
• Хүү олголт: Улирал тутам

Ам.долларын бондын давуу тал:
• Төгрөгийн ханшийн сулралаас хамгаална
• Валютын ханшийн өсөлтөөс давхар өгөөж хүртэх боломжтой
• Хүү + ханшийн өөрчлөлтөөс нийлмэл өгөөж хүртэнэ

👉 Ам.долларын бонд нь таны хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ өсгөх боломжийг бүрдүүлнэ.

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх: https://trader.golomtcapital.com/

🦾Хятадын чипийн салбар: Орлого өсөж, дотоодын үйлдвэрлэл тэлэв

Хятадын чип үйлдвэрлэгч компаниуд 2025 онд орлогоо мэдэгдэхүйц өсгөж, энэхүү эерэг хандлага цаашид үргэлжлэх төлөвтэй байна. Өсөлтийн гол шалтгаан нь хиймэл оюун ухаантай холбоотой чипийн эрэлт огцом нэмэгдсэн, санах ойн чипийн хомсдол үүссэн, мөн АНУ-ын экспортын хязгаарлалт Хятадыг дотоодын технологио хөгжүүлэхэд түлхэц болсон явдал юм.

Тухайлбал, Semiconductor Manufacturing International Corporation (SMIC)-ийн орлого 2025 онд өмнөх оноос 16%-иар өсч 9.3 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд 2026 онд 11 тэрбум ам.доллар давна гэсэн хүлээлттэй байна. Үүнээс гадна бусад үйлдвэрлэгчид ч мөн адил өсөлт үзүүлж, зарим компани орлогоо хэд дахин нэмэгдүүлсэн нь Хятад улс AI дэд бүтцээ байгуулахдаа дотоодын чипийг өргөн ашиглаж эхэлснийг илтгэж байна.

АНУ-ын хязгаарлалтын нөлөөгөөр Хятад гадаад технологид найдах хамаарлаа бууруулж, дотоодын чип үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаа нь бодит үр дүнгээ өгч эхэлжээ. Гэсэн хэдий ч технологийн түвшний хувьд Хятадын компаниуд АНУ, Тайвань, БНСУ-ын тэргүүлэх үйлдвэрлэгчдээс хоцорсон хэвээр байна.

Ялангуяа SMIC болон Hua Hong Semiconductor компаниуд дэлхийн тэргүүлэгч Taiwan Semiconductor Manufacturing Company (TSMC)-ийн түвшний дэвшилтэт чипийг өргөн хэмжээнд үйлдвэрлэх боломж хараахан бүрдээгүй байна. Үүний гол шалтгаан нь тэд ASML компанийн үйлдвэрлэдэг хамгийн дэвшилтэт тоног төхөөрөмжид экспортын хязгаарлалтаас шалтгаалан нэвтрэх боломжгүй байгаатай холбоотой юм.

🌐Дэлхийн тойм

  • АНУ болон Иран хэлэлцээр хийж чадахгүй бол Ираны голлох эрчим хүчний үйлдвэрүүдийг бүрэн устгахаа мэдэгдлээ.

  • Урт хугацаанд энэ дайн сунжрах нь АНУ-д ашиггүй.

  • АНУ-ын 3-р сарын ажилгүйдлийн түвшин 4.3%- д хүрч буурлаа.

  • Трамп Ирантай хэлэлцээр хийх хугацаагаа лхагва гарагийн 08:00 цаг хүртэл хойшлууллаа.

  • 2026 оны эхний хагас жилд АНУ-ын зах зээл чиглэлгүй байж болох ч сүүлийн хагаст өсөлтөө үргэлжлүүлнэ.

  • БНХАУ технологийн компаниудаа дэмжинэ.

  • Дайны нөхцөл байдлаас үл хамааран БНХАУ их хэмжээний газрын тосны нөөцтэй.

💹Монголын тойм

  • Монгол Улсын валютын нөөц түүхэн дээд хэмжээнд хүрлээ.

  • Бүртгэлийн өдөртэй холбоотой зах зээл огцом унав.

  • 4-р сарын сүүлээс эхлэн ТОП-20 индекс өсөлтийн шат руугаа орно.

🚀Spacex IPO: Жижиг хөрөнгө оруулагчдыг түлхүү оролцуулна

SpaceX IPO гаргах бэлтгэлээ эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдад зориулсан танилцуулгаа 6-р сарын эхээр эхлүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, танилцуулгыг 6-р сарын 8-ны долоо хоногт эхлүүлж, зах зээлд гарах үйл явцыг албан ёсоор эхлүүлэхээр байгаа аж.

Энэ удаагийн IPO-ийн онцлог нь жижиг хөрөнгө оруулагчдын оролцоог урьд өмнө байгаагүй хэмжээнд нэмэгдүүлэхээр зорьж буй явдал юм. Компанийн санхүү эрхэлсэн захирал Брет Жонсенийн хэлснээр, жижиг хөрөнгө оруулагчид уг санал болголтын “гол хэсэг” байх бөгөөд тэдэнд зориулах хувь хэмжээ зах зээлийн жишгээс өндөр байхаар төлөвлөгдөж байна. Тухайлбал, нийт хувьцааны 30% хүртэлх хэсгийг жижиг хөрөнгө оруулагчдад хуваарилах боломжийг судалж байгаа нь онцлох үзүүлэлт болж байна.

Мөн 6-р сарын 11-нд ойролцоогоор 1,500 жижиг хөрөнгө оруулагчийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд АНУ-аас гадна Их Британи, Европын холбоо, Австрали, Канад, Япон, Солонгос зэрэг зах зээлээс оролцох боломж бүрдэх юм.

IPO-оор $75 тэрбум хүртэл хөрөнгө босгож, компанийн үнэлгээг $1.75 их наяд хүргэх зорилт тавьсан нь биелбэл дэлхийн түүхэн дэх хамгийн том IPO болох боломжтой хэвээр байна. Энэхүү үнэлгээ нь өмнө xAI-тай нэгдсэний дараах $1.25 их наяд үнэлгээнээс мэдэгдэхүйц өсөлт юм.

Түүнчлэн Morgan Stanley, Goldman Sachs, JPMorgan Chase зэрэг 20 гаруй томоохон банк уг хэлцлийг удирдаж байгаа бөгөөд зах зээлд хамгийн их хүлээлт үүсгээд буй IPO-нуудын нэг хэвээр байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд