- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 10-Р САРЫН ХАМГИЙН🤩ЭРЭЛТТЭЙ БОНД
10-Р САРЫН ХАМГИЙН🤩ЭРЭЛТТЭЙ БОНД
|Япон иенийн стейблкоинтой боллоо!💸|Амазоны томоохон цомхотгол 📉|Qualcomm AI чипний зах зээлд хүч түрэн орж ирлээ!🧠|АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: Компанийн бонд 💵5.75%-11.91%|

10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна
⚒️Уул уурхай-19%
💰ББСБ 19%-20%
🏦Банк Санхүү-20%
🌐https://golomtcapital.com/forms/bid
🌐trader.golomtcapital.com
📱Golomt Capital app


Япон дэлхийн анхны иентэй уялдсан стейблкоин нэвтрүүллээ

Япон улс дэлхийн анхны иенийн ханштай уялдсан (yen-pegged) стейблкойныг албан ёсоор нэвтрүүлж дижитал валютын салбарт томоохон алхам хийлээ.
✨Энэ нь бэлэн мөнгө, кредит карт зэрэг уламжлалт төлбөрийн хэрэгслээс хараат хэвээр байгаа Японы хэрэглэгчдэд шинэ өөрчлөлт авчирч байна.
🏦Энэхүү стейблкойныг Японы финтек стартап JPYC компани гаргаж байгаа бөгөөд уг койн иентэй бүрэн хөрвөх чадвартай, дотоодын банкны хадгаламж болон Японы Засгийн газрын бонд (JGB)-оор бүрэн баталгаажжээ.

🚀Qualcomm компанийн AMD, Nvidia-тай өрсөлдөх AI чипүүд!

💥Qualcomm компани 2026 онд AI200, 2027 онд AI250 хэмээх хиймэл оюун ухааны чипүүдээ худалдаанд гаргах гэж буйгаа зарлав.
Ингэснээр тус салбарт ноёрхлоо тогтоосон Nvidia компанид шинэ өрсөлдөгч гарч ирлээ.
💡Qualcomm компани нь уламжлалт утасгүй холболт болон гар утасны чип дээр төвлөрдөг байсан бол энэ удаа дата төвийн AI зах зээлд хөл тавьж буй нь томоохон өөрчлөлт юм.
Qualcomm-ын AI серверүүд нь Nvidia болон AMD-ийн санал болгодог бүтэн системтэй ижил зарчмаар ажиллах бөгөөд 72 хүртэлх чипийг нэг💻компьютер шиг зэрэг ажиллуулах боломжтой.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.
Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.
Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.
Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.


Амазон компанийн түүхэнд тэмдэглэгдэх цомхотгол болно!

🌍Амазон нь АНУ-ын хувийн хэвшлийн 2 дахь том ажил олгогч бөгөөд дэлхий даяар 1.54 сая гаруй ажилтантай.
Тэгвэл ирэх мягмар гарагаас Амазон компанийн түүхэнд тэмдэглэгдэхүйц томоохон бүтцийн өөрчлөлт хийгдэж, бараг бүх нэгж нь хамрагдах нь ээ.
Reuters-ийн мэдээлснээр Амазон корпорацийн түвшний 350,000 ажилтнаас агуулахад голдуу ажилладаг 30,000 хүнийг халж болзошгүй байна.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ШИНЖЭЭЧ ТАНЫГ УРЬЖ БАЙНА🤗🤗
Хөрөнгийн зах зээлийн мэргэшсэн шинжээч, арилжаачдын нэг болохыг хүсэж буй таныг Монголын тэргүүлэгч үнэт цаасны компаниудын нэг болох Голомт Капитал ҮЦК ХХК урьж байна.
Хөрөнгийн зах зээлд ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй
Банк, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн аль нэг чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Андеррайтер, хөрөнгө оруулалтын менежер, санхүүгийн шинжээч чиглэлээр 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай.
Хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн магадлан шинжилгээ хийх ур чадвартай
Хариуцлагатай, тасралтгүй сурч хөгжих сонирхолтой
👉Та өөрийн CV-г [email protected] хаягт илгээнэ үү.
📅CV хүлээн авах хугацаа: 2025.10.2322025.11.05


