АЗИЙН АНХНЫ 1 ИХ НАЯД ҮНЭЛГЭЭТЭЙ КОМПАНИ-TSMC

|Технологийн аваргуудын тайлан GOOGL & TSLA|🤩GC Супермаркет: Шинэ Бонд |🌍Гадаад арилжааны мэдээг Viber cувгаас|Трамп Медиа $2 тэрбумын Bitcoin эзэмшиж байна! |

Азийн анхны 1 их наяд үнэлгээтэй компани-TSMC 🏆

Дэлхий дахинд хиймэл оюун ухааны (AI) чипийн эрэлт хурдацтай өссөнөөр Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC компанийн хувьцааны ханш 4-р сараас хойш бараг 50 хувиар нэмэгдэж 📈 түүхэн дээд түвшинд хүрэв.

Ингэснээр тус компанийн зах зээлийн үнэлгээ 1.2 их наяд ам.долларт 💵 хүрсэн бөгөөд дараах амжилтуудыг үзүүлээд байна:

  • Азийн анхны 1 их наяд доллар давсан компани болов.

  • Nvidia, Apple зэрэг дэлхийн тэргүүлэх технологийн компаниудын эгнээнд багтжээ.

GС-BOND супермаркет: САНХҮҮГИЙН САЛБАРЫН БОНД-”19%”

Аливаа улс орны эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч нь санхүүгийн салбар байдаг.

Эдийн засаг өсөлттэй үед санхүүгийн салбар нь хамгийн өндөр ашигтай ажилладаг.

  • Хүү: Жилийн 19% хүүтэй

  • Хугацаа: 18 сар

  • Хүүний төлөлт: Улирал тутам

Трамп Медиа 2 тэрбум ам.долларын биткойнтой! ₿

📢Өчигдөр Трамп Медиа буюу Truth Social-ийн толгой компани ойролцоогоор 2 тэрбум ам.долларын биткойн болон биткойнтой холбоотой үнэт цаас эзэмшиж байгаагаа зарлав.

Дэлгэрэнгүй мэдээлэл ба тоо баримтууд

Энэхүү мэдэгдэл нь тус компанийг криптовалютын зах зээл дэх томоохон тоглогч болгож байна.

👑Шинэ статус: Ингэснээр тус компани биткойны хамгийн том корпораци эзэмшигчдийн нэг болж байна.

💰Хөрөнгийн харьцаа: Энэхүү криптовалютын хөрөнгө нь компанийн 3 тэрбум ам.долларын эргэлтийн хөрөнгийн ойролцоогоор гуравны хоёрыг (2/3) эзэлж байгаа юм.

📈Ирээдүйн төлөвлөгөө: Мөн Трамп Медиа нь биткойны нөөцөө цаашид нэмэгдүүлэхэд 300 сая ам.доллар төсөвлөжээ.

Албан ёсны тайлбар

Гүйцэтгэх захирал Девин Нунес : Энэ алхмыг "компанийн санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэх стратегийн нэг хэсэг" хэмээн тайлбарласан байна.

Tesla, Alphabet компаниуд энэ 7 хоногт тайлангаа танилцуулна 📈

Маргааш технологийн аваргууд болох Alphabet болон Tesla  компаниуд ашиг орлогын тайлангаа зарлах гэж байна. Энэ нь зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх үйл явдал болох юм.

Зах зээлд үзүүлэх нөлөө ба ач холбогдол 🎯

Эдгээр компаниуд нь "Сүр жавхлант долоо" буюу “Magnificent Seven” хэмээх асар өндөр үнэлгээтэй технологийн хувьцаануудын бүлэгт багтдаг. Тиймээс тэдний тайлан нь зах зээлийн ерөнхий чиг хандлагад хүчтэй нөлөө үзүүлдэг юм.

Хөрөнгө оруулагчид эдгээр тайланг хоёр талтай хүлээлттэйгээр ажиглаж байна

Өнөөгийн нөхцөл байдал ба ирээдүйн эрсдэл ⚖️

Эерэг тал: Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн томоохон банкнаас зарласан санхүүгийн тайлангууд нь хөрөнгө оруулагчдын сэтгэл зүйг өөдрөг болгосон.

💵АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Голомт Капитал компани нь 💵Монгол Улсын Засгийн газар болон үндэсний 💹тэргүүлэгч компаниудын олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ам.долларын бондыг тогтмол санал болгож байна.

  • Мөн ТОП 100 ААН-д багтсан компанийн өндөр өгөөжтэй ам.долларын бондын захиалгыг тогтмол авч байна.

👆Эрхэм та НЭГ өдөрт ч хүү тооцуулдаг төгрөг болон ам.доллар

“GC-Bond” супермаркет: https://golomtcapital.com/market/

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ АВАН ГАДААД АРИЛЖААНД ОРОЛЦХЫГ ХҮСВЭЛ 🌍МАНАЙ VIBER CУВАГТ НЭГДЭЭРЭЙ! 👇

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд