ОХУ⚡НАТО цөмийн зэвсгээ туршив

🗽АНУ-ын инфляц- Магадлал 3.1% | Apple хөрөнгө оруулалт 💰 600 тэрбум | 10 сарын эрэлттэй💰 Бонд | Компанийн бонд 💵 5.75%-11.91%

ОХУ болон НАТО ⚡цөмийн зэвсгийн сургуулилт хийжээ.

ОХУ-ын: Ерөнхийлөгч Владимир Путины удирдлага дор 2025.10.22-нд ⚡цөмийн зэвсгийн хуурай зам, тэнгис, агаарын бэлэн байдлын сургуулилт боллоо.

📢Плесецкийн сансрын төвөөс Ярс пуужин, Баренцийн тэнгис дэх Брянск цөмийн шумбагч онгоцноос Синева пуужин харвасан бол 🛫Ту-95МС бөмбөгдөгч онгоцууд агаараас далавчит пуужин туршсан байна.

Путин👉үүнийг урьдчилан төлөвлөсөн сургуулилт бөгөөд цөмийн командлал, хяналтын тогтолцооны ажиллагааг шалгах зорилготой гэж мэдэгдэв.

Энэхүү сургуулилт нь New START гэрээний хугацаа 2026 онд дуусах дөхөж буй, АНУ-Оросын харилцаа хүйтэрч буй үед болсноороо анхаарал татаж байна.

  • New Start гэрээ 📜2026 оны 2 сард дуусвал дэлхийн цөмийн зэвсгийн 90 хувийг эзэмшдэг ОХУ болон АНУ-ын цөмийн зэвсгийн тоо хязгаарлалтгүй болж, шинэ цөмийн зэвсэг бүтээхээр уралдаж, улс орнуудын итгэлцэл сулрах эрсдэлтэй юм.

Үүнтэй зэрэгцэн НАТО Steadfast Noon нэртэй цөмийн зэвсгээс сэргийлэх  сургуулилт явуулж, үүнд 14 орны 🛫70 орчим нисэх онгоц оролцжээ.

📢Ийнхүү хоёр тал ижил үед цөмийн зэвсгийн хүчээ шалгаж байгаа нь стратегийн өрсөлдөөн дахин хурцдаж буйг харуулж байна.

Өнөөдөр АНУ-ын инфляц 📢3.1%-д зарлагдах төлөвтэй байна.

Өнөөдөр зарлагдах 🗽АНУ-ын хэрэглээний үнийн индекс (CPI)-ийн тайлан энэ сарын хамгийн чухал мэдээлэл болж байна.

Учир нь 👆АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түр зогссоны улмаас сүүлийн үед албан ёсны эдийн засгийн мэдээлэл гараагүй. Тиймээс тус тайлан зах зээлд хүчтэй нөлөө үзүүлэх хүлээлттэй байна.

Шинжээчид: Трампын тогтоосон тариф үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөхийг анхааралтай ажиглаж байгаа юм. Goldman Sachs-аас тарифын нөлөө нийт инфляцад ердөө 0.07 пункт нөлөөлнө гэв.

Судлаачид: CPI 9 сард 📊0.4% өсөж, жилийн инфляц 3.1%-д хүрнэ гэж үзэж байна.

🏦Зах зээлд ирэх долоо хоногт болох Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын хурлаар хүүг 0.25 хувиар бууруулна гэсэн хүлээлт давамгай байна. Харин Barclays-ийн шинжээчид инфляц хүлээлтээс өндөр гарвал энэ шийдвэр өөрчлөгдөж магадгүй гэжээ.

Гэхдээ 👆эдийн засаг хүчтэй, ашгийн өсөлт 4-р улиралд хамгийн идэвхтэй байдаг. Тиймээс инфляц өндөр гарвал богино хугацааны савлагааг ашиглан тохиромжтой хувьцааг худалдан авах боломж гарах юм.

АМ.ДОЛЛАРЫН БОНДЫН ӨГӨӨЖ: КОМПАНИЙН БОНД 💵5.75%-11.91%

Он гарснаас хойш төгрөг нь 💸ам.долларын эсрэг 5.1%-иар суларчээ. Өөрөөр хэлбэл та 3000 төгрөгөөр авдаг байсан бараандаа нэмээд 💰150 төгрөг төлж байна.

Тэгвэл компанийн 💵ам.долларын бондын өгөөж 💹5.75%-11.91% -тай байна.

Хэрэв👆 та энэхүү бондод хөрөнгө оруулбал 3000 төгрөгөөр бараагаа ч аваад цаана нь 200 төгрөгтэй үлдэнэ гэсэн үг юм.

  • Өөрөөр хэлбэл ам.долларын бондын өгөөж нь ханшийн өсөлтөөс өндөр 🕊️байгаа нь таны мөнгийг бүрэн хамгаалаад зогсохгүй нэмээд өндөр өгөөж өгч байна.

  • Түүнчлэн та ам.долларын бондын хүү болон үнийн зөрүү, валютын ханшийн өөрчлөлтөөс нэмж 💰өгөөж хүртэх боломжтой.

Apple АНУ-д 💵600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна.

Тус компани: Энэ зорилтынхоо хүрээнд Хьюстонд шинээр нээсэн үйлдвэрээсээ iPhone болон Mac компьютер шиг нууцлалын өндөр хамгаалалттай хиймэл оюун ухааны тусгай 💽чиптэй серверүүдийг нийлүүлж эхэлжээ.

Эдгээр серверийг АНУ даяарх компанийнхаа дата төвүүдэд суурилуулах юм.

Дональд Трамп Apple-ийг 📱бүтээгдэхүүнээ Америкт үйлдвэрлэхийг шахаж байгаа. Харин Гүйцэтгэх захирал Тим Күүк “Ойрын хугацаанд бүтээгдэхүүнээ гадаадад үйлдвэрлэх ч бүтээгдэхүүнийхээ гол эд анги, чипийг АНУ-аас авахыг илүүд үзэж байна” гэж онцолжээ.

10 САРЫН👆 ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ БОНД

GC-Бондын супермаркет 🛒нь хөрөнгө оруулагчдадаа бэлэн бондын тасагт байгаа 10 сарын хамгийн эрэлттэй бондуудаа санал болгож байна

  • ⚒️Уул уурхай-19%

  • 💰ББСБ 19%-20%

  • 🏦Банк Санхүү-20%

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд