Технологийн хувьцаанууд зах зээлийн өсөлтийг тэргүүллээ

Технологийн өсөлт | Microsoft | Apple сорилт | Amazon-ийн өсөлтийн шинэ хөдөлгүүр: AI ба дата төвүүд | Viber сувагт нэгдээрэй |

Microsoft-ийн хүлээлтээс давсан санхүүгийн тайлан болон АНУ-ын PCE инфляц саарсан үзүүлэлтүүд Уолл Стритийг хүчтэй өсөлтөд хүргэлээ. Өмнө нь мэдээлснээр Microsoft-ийн Azure үүлэн үйлчилгээний орлого 43%-иар өсөж, AI-д хийсэн их хэмжээний хөрөнгө оруулалт үр дүнгээ өгч эхэлснийг харуулснаар зах зээл энэхүү үзүүлэлтийг эергээр үнэлжээ.

Үүний зэрэгцээ АНУ-ын PCE инфляц 6-р сард 3.7% болж, өмнөх сарын 4.1%-аас буурсан нь инфляцын дарамт түр намжиж байна гэсэн дохиог өглөө. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид есдүгээр сард бодлогын хүү өсөх магадлалыг бууруулан үнэлж эхэлсэн нь зах зээлийн өсөлтийг давхар дэмжсэн байна.

Эдгээр эерэг хүчин зүйлсийн нөлөөгөөр технологийн болон AI-тэй холбоотой хувьцаанууд өргөн хүрээнд өсөж, PHLX Semiconductor Index 8.2%, Nasdaq 2.78%, S&P 500 1.66%, Dow Jones 1.19%-иар өсөж арилжааг өндөрлүүллээ. Гэсэн ч инфляцын бууралт нь голлон шатахууны үнийн түр хугацааны бууралтаас шалтгаалсан тул Ойрх Дорнод дахь геополитикийн эрсдэл үргэлжилбэл дараагийн саруудад инфляц дахин өсөх боломжтой юм.

⚙️Хүчтэй эрэлт, сул нийлүүлэлт: Apple-ийн дараагийн сорилт

Apple Inc.-ийн улирлын санхүүгийн үзүүлэлтүүд зах зээлийн хүлээлтээс давсан ч компанийн ирэх улирлын орлогын төсөөлөл хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй.

Apple-ийн улирлын орлого өмнөх оны мөн үеэс 16.4%-иар өсөж, $109.4 тэрбумд хүрсэн нь зах зээлийн $107.7 тэрбумын таамгаас давсан байна. Ялангуяа iPhone-ийн борлуулалт 21.7%-иар өсөж $54.3 тэрбум, Mac-ийн борлуулалт 28.7%-иар нэмэгдэж $10.4 тэрбум болсон нь өсөлтийн гол хөдөлгүүр байлаа.

Гэсэн хэдий ч Apple-ийн дараагийн улирлын орлогын өсөлтийн төсөөлөл 9-11% байгаа нь Уолл Стритийн хүлээж байсан 12%-ийн өсөлтөөс доогуур гарсан байна. Үүний дараа хувьцааны үнэ 5.5%-иар буурсан байна.

Энэхүү тайлан нь AI, өндөр хүчин чадалтай төхөөрөмжүүдийн эрэлт маш хүчтэй хэвээр байгаа ч чипийн нийлүүлэлтийн сүлжээний хязгаарлалт технологийн компаниудын дараагийн өсөлтийн гол сорилт болж байгааг харууллаа.

🔵Meta AI-д дахин бооцоо тавив: Мөнгөн урсгал огцом буурлаа

Amazon-ийн 2-р улирлын тайлан хөрөнгө оруулагчдын хүлээлтийг давж, ялангуяа Amazon Web Services (AWS)-ийн хүчтэй өсөлт нь хиймэл оюун ухаанд хийж буй их хэмжээний хөрөнгө оруулалт бодит эрэлтээр дэмжигдэж байгааг харууллаа.

AWS-ийн орлого өмнөх оны мөн үеэс 37%-иар өсөж $42.2 тэрбумд хүрсэн нь зах зээлийн таамагласан 31%-ийн өсөлтөөс давж, сүүлийн 18 улирлын хамгийн хурдан өсөлт боллоо. Энэ нь AI дата төв, үүлэн тооцооллын үйлчилгээний эрэлт эрчимтэй нэмэгдэж байгааг илтгэж байна.

Гэсэн хэдий ч AI дэд бүтэц, дата төвийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр богино хугацаанд мөнгөн урсгалд дарамт үзүүлж, компанийн сүүлийн 12 сарын чөлөөт мөнгөн урсгал $7.6 тэрбумын сөрөг үзүүлэлттэй гарлаа. Үүнтэй төстэй дарамт Microsoft, Alphabet Inc., Meta Platforms зэрэг бусад том технологийн компаниудад ч ажиглагдаж байна.

Ийнхүү Amazon-ийн тайлан нь AI-д хийж буй асар их хөрөнгө оруулалт богино хугацаанд зардал нэмэгдүүлж байгаа ч урт хугацаанд үүлэн тооцоолол, дата төвийн өсөлтийн гол хөдөлгүүр болж байгааг харууллаа.

🪙ОНЦЛОХ БОНД

💰Хүү 18-21%

📱Бондын зөвлөхүүд: 8888-9183 | 8083-6622 | 8665-1177 | 8004-6611 | 8888-9414
🌐Бондын форм: https://golomtcapital.com/forms/bond
💻Бондын захиалга өгөх:: https://trader.golomtcapital.com/

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд